Хөл бөмбөгиум
-Ураа... Хүндэт үзэгчид ээ. Хөлбөмбөгийн ДАШТ маш сонирхолтой тоглолтоор эхэлж байна. Учир нь энд бүсээсээ тувт хий мөргөсөөр байгаад гарч ирсэн Монголын баг тоглох гэж байна...
-телефельетон-
Тайлбарлагчийн яриа:-Ураа... Хүндэт үзэгчид ээ. Хөлбөмбөгийн ДАШТ маш сонирхолтой тоглолтоор эхэлж байна. Учир нь энд бүсээсээ тувт хий мөргөсөөр байгаад гарч ирсэн Монголын баг тоглох гэж байна... Монголын баг ДАШТ-ий нээлтэд оролцож байснаасаа хавьгүй сайжирчээ. Тэд Чингис хааны хүрэл дуулга, хонины нэхий майк, үхрийн ширэн шоорттойгоо байгаа боловч зүүж ирсэн нум сум, чинжаал хутга, түүнчлэн дүүрэн хамрын тамхитай хөөрөг сэлтээ шүүгчдийн шаардлагаар орхисон байна.
Хөл бөмбөгийг эвлэж байж л тоглодог гэдгийг манай үзэгчид мэдэж байгаа болохоор монголчууд яагаад багаа “Их эвсэл” гэж нэрлэсний учрыг олохгүй байгаа байх аа. Би ч учрыг нь олохгүй байгаа. Энэ талаар багийн ахлагчаас нь асуусан чинь юу гэсэн гээч??? “Энэний учрыг тайлбарлах төсөл батлуулаад хамтдаа хэрэгжүүлье . Би эзэн баг юм чинь төслийн мөнгөний 80 хувийг шууд авъя” гэсэн шүү...
Монголын баг тамирчдаас ойлгогдож байгаа зүйлсийг нь сонирхоцгооё. Монголын “Их эвсэл” багийн тав нь цэнхэр, дөрөв нь хөх, нэг нь улаан -хөх алаг хувцастай нь баг бүрдүүлж байгаа талуудын хүчний харьцааг зааж байгаа юм гэнэ ээ. Алаг хувцастай нь бие даасан хөлбөмбөгч гэсэн. Хөөрхий тэр алаг хувцастай нөхрөө гадуурхаад бөмбөгөнд хавьтуулахгүй юм билээ.
Өчигдрөөс хойш од болоод байгаа хөх өмсгөлтэй хаалгачийг үзэгчид санаж байгаа байх. Тэрээр хаалгандаа өрсөлдөгчийн бөмбөгийг дэмжиж оруулаад дараа нь сэтгүүлчдэд “Гадаадын өндөр хөгжилтэй, туршлагатай багийн “бөмбөг оруулалт”-гүйгээр Монголын хөлбөмбөг хөгжих ямар ч бололцоо байхгүй” гэж мэдэгдсэнсэн...
Монголын хөлбөмбөгчид байн байн завсарлага авдаг, завсарлага авахдаа тамирчиддаа юм зөвлөх, тоглогч солихын оронд сэтгүүлч дуудаж мэдэгдэл хийдэг нэг сонин практикийг авчраад байгаа билээ.
...За, ёстой сонин юм боллоо. Монголын улаан цамцтай довтлогч өөрийнхөө хаалганд гоол хийчихээд сэтгүүлчид рүү гүйлээ... Дашрамд Монголын бүх хөлбөмбөгчин 10 дугаартай, бүгдээрээ “багийн дэд ахлагч” албан тушаалтай юм билээ.
Өөр номер өгвөл тамирчид нь суулт хийдэг юм гэсэн. Одоо өөртөө гоол хийсэн тамирчны мэдэгдлийг сонсоё.
(Сэтгүүлчдийн өмнө “10-ж” дугаартай монгол хөлбөмбөгч гарч ирлээ. Ижил дугаартай хөлбөмбөгчдийг ялгахын тулд 10-а, 10- б гэхчлэн үсэг нэмсэн байна)
- Энд хуран цугларсан ноёд хатагтай нар аа. Та нарын энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Зуны эхэн сарын улаан тэргэл энэ өдөр, эцэг дээдсээс...
- Уучлаарай? Цаг яваад байна. Та товчхон ярина уу?
- ... Монголын баялаг болсон энэ бөмбөг харийн хаалганд орох ёсгүй ээ. Монголын бүх юм зөвхөн монгол хүнд зориулагдаж, монгол тамирчны өшиглөсөн бөмбөг монгол хаалгаа мялаах ёстой. Хайран сайхан бөмбөгөө харийн хаалганд булаалгах ёсгүй. Өлзий хутгийн цог бадран... (микрофоныг цаанаас нь таслав)
Тайлбарлагч:
- Одоо тэмцээнээ цааш сонирхоцгооё, арван довтлогчтой Монголын хөлбөмбөгчдийн тоглолт энэ удаагийн тэмцээний ярих хоёр сонины нэг болж байна. Нөгөөх нь юу вэ гэж үү? Энэ стадион дүүрэн үнэр. Тэр жил ДАШТ-ийг нутагтаа зохиосон Өмнөд африкчууд “нутгийн заншил, зочноо гойд хүндэтгэж байгаагийн тэмдэг” энээ тэрээ гэж байгаад бүтэн сар бүрээдэж, таван тивийн хүн ардыг дөжрөөснөөс хойш ийм нэг балай заншил гарчихаад байна аа.
Тэмцээнийг зохиож буй Кимбабун улсын уугуул үндэстнүүд зочин гийчнээ гэдэснээсээ хий гаргаж хүндэлдэг юм байна. Их төлөв хоол хэтэртлээ идсэн хүнээс хий гардаг учраас энэ үзэгдлийг элбэг хангалуун амьдралын ерөөл бэлгэдэл гэж үздэг гэнэ. Ингээд стадионд гэдэсний хий гаргагчдын таван бүлэг суулган, тасралтгүй хооллон ажиллуулж байгаа билээ. Эхлээд хамар хагалчих гээд аюул байсан, сүүлдээ дасчих юм аа... За, энэ ч яахав.
...Монголын “10-г” дугаартай хөлбөмбөгч микрофон гуйсан боловч шүүгч зөвшөөрсөнгүй. Шүүгчийг шалсаар. Шүүгч шар карт гаргалаа, урдаас нь виза карт харуулж байна... Бурхан өршөөг.
...Энэ нөхрийг танилаа. Өчигдөр эдний “10-ё” дугаартай довлогч яг гоол оруулах гэтэл урдуур нь орж бөмбөгийг нь тэвэрч хэвтчихээд “Энэ гоолыг одоо хийж болохгүй. Онгон төрхөөр нь хойч үедээ өвлүүлнэ” гээд байсан нөхөр яг мөн байна...
...Хүүе ээ, юу болох нь энэ вэ? Монголчууд нэг гоол хийлээ, тэгсэн атлаа баяр хөөр болсонгүй. Маргалдаад байна. Улаан хөх хувцсаараа ялгараад бүлэглэчихлээ. Сая уул нь хөх цамцтан гоол хийсэн юмсан.
...Энэ юу болоод байна аа. Талбай руу утасдаад мэдээдэхье... Байна уу? ...аан, ...тийм үү? Үгүй ээ ер өө.... зөө зөө...
Хүндэт үзэгчид ээ. Монголын хөлбөмбөгийн багийн улаан жигүүрээс “Саяны гоолыг хүчингүй” гэж мэдэгдсэн гэнэ ээ. Гоолыг хуйвалдаж оруулсан, нөгөө багийн хаалгачид авилга өгсөн зэргийн нотлох баримтыг шүүгчдэд өргөн барьсан гэнэ. Бас улаан бүлгийн нэг хүн өрсөлдөгч баг руу очиж хамтран ажиллах санал тавьсан байна. Санал дотор нь хөх бүлэглэлийн довтлогч гоол хийх төлөвлөгөө гаргавал түүнийг нь урьдчилан мэдэгдэж байж болно энээ тэрээ гэсэн ч гэх шиг... Оо май Гад...
...Сая ийм мэдээлэл ирлээ. ДАШТ-д орж байгаа Монголын хөлбөмбөгч нараас “гоол оруулбал зөвхөн улаан хувцастан нь л оруулна” гэсэн ганцхан тохиролцоон дээр л “Их эвсэл” баг бүрдсэн байсан юм гэнэ. Багийн ахлагч нь “Монголын хөлбөмбөгийн баг огцорч байна. Багийн таван гишүүн өргөдлөө өгсөн учраас баг автоматаар тарж байгаа юм” хэмээн мэдэгдлээ...
Харин өнөө алаг хувцастай бие даасан хөлбөмбөгч нь “ Яах гэж ч ийм стадион барьсан юм бэ? Яагаад ч бөмбөгөө өшиглөөд байгаа юм бэ? Бүү мэд, явлаа. Дахиж ийшээ ирэхгүй” гээд үүргэвчээ үүрээд гарсан байна.
Тэмцээн ч ингээд дууслаа.Одоо Монголын багийн ахлах дасгалуулагчтай уулзаад юу ярихыг нь сонирхоё.
Сайн байна уу? Таны овог яасан сонин юм бэ? Боржигон2700001 гэж ямар учиртай юм бэ?
- Манай хүн бүр боржигон овогтой байдаг юм. Энэ тоо миний хэддэх боржигон болохыг зааж байгаа юм л даа. Энэ ч яахав. Одоо багийнхаа амжилтын талаар яримаар байна.
- Ямар амжилт?
- Дэлхийн аваргын тэмцээнд гаргасан амжилтаа...
- Хэзээний дэлхийн аваргад?
- Яасан сонин хүн бэ? Одоо болж байгаа дэлхийн аваргад гаргаад байгаа амжилтаа яримаар байна. Ер нь бол бид маш сайн тоглосон. Шүүгчид л булхайтай шүүлээ. Ер нь бол тэмцээнийг зохион байгуулагчид авилгад автагдсан нь бидний ялагдлаас тод харагдлаа. Би үүнийг шийдвэртэй эсэргүүцэж Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдлагыг огцрохыг шаардан суулт хийнэ. Хэрвээ огцрохгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгээ хатуу анхааруулж байна.
- Дэлхийд аваргаас нэг ч гоолгүй хасагдчихаад эх орондоо яаж очих вэ? Та нар ялагдчихлаа шүү дээ?
- Нэгдүгээрт бид ялагдаагүй, гоолоо луйвардуулсан. Манай эх оронд юмны үр дүнг биш, харин “үнэн байдлыг” үнэлдэг. Бид ч үнэн байдлаа ойлгуулна. Хоёрдугаарт бид энэ явдлыг зүгээр орхихгүй тэмцлийн хурц, хурц хэлбэрийг сонгоно. Бид төр засагтаа хандаж тамирчдынхаа бэлтгэлийг Багамын юм уу, Канарын арал дээр хийлгэх хүсэлт хичнээн удаа тавиад тэд ард түмний дуу хоолойг сонсоогүй. Очоод ард түмэнтэйгээ нийлээд авилгач засгийн газрыг огцруулах ажилд орно.
- За за. Цаашдаа тэгээд яая гэж бодож байна. Гол нь баг тамирчдынхаа хувьд ямар арга хэмжээ авах гэж байна?
Ер нь цаашдаа манай орны хөлбөмбөгөөр ядуу зүдүү байгааг харгалзан үзээд тэмцээнд оролцогч багууд нэг нэг гоол хандивлахыг шаардаж байна. Авилгачин шүүгчдээс болж манай багийн гишүүд сэтгэл санааны хүнд цохилтод орлоо. Баг тамирчдаа ойрын үед Хавай юм уу, Канарын арлууд дээр аваачиж эмчлүүлэх шаардлагатай байна. Хандивын данс 98765432345676879. Бидэнд авралын гараа сунгаж, амьдрах итгэл хайрлаач хүмүүс ээ.
Онцгой чухал зарим нэрийг латинаар төгсгөн “...иум” болгодог сайхан жишиг тогтоод байгаа билээ. Эмнэлгийн байгуулллагуудаар дамжин “бүлээн”ба “хүйтэн жинум”, “ханиадум” гэхлэнгээр нэвтэрч ядаж байсан энэ эхлэл өнөө оргилдоо хүрчээ. Ердөө уржигдархан, Ардчилсан холбооны анхны партизан Дарь.Сүхбаатар гуай, Ссангийн сайд байсан П.Цагаан гуай хоёр цуглуулгаа нийлүүлж геникологийн музей байгуулаад “Цагаандариум галарей” гэсэн сайхан нэр өгсөн гэх яриа ч байна. Зохиогчийн зүгээс хөлбөмбөгийн сэдэв онц чухал байгааг сануулан дээрх нэрийг өгсөн болой. Анхаарлус тависандус баярлалаиум.
Би
Зочин
Зочин
М. Мөнх-Оргил
bi
avatar
Sooooo NICE...
Зочин
iSMILe
Зочин
кккиум
инээдиум
Зочин
Даваа
Зочин
Зочин
VIRUS
Зочин
Зочин
Зочин
Зочин
alga tashiviu
kkk
NB
Зочин
ZOV
Çî÷èí
Зочин
Зочин
Зочин
Nick
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
oogii
Tsenddoo guaid
ану
Зочин
Dagaldan bayasagch
Зочин
Зочин
manai uls turiig hulbumbuguur zuirlevel
Зочин
Зочин
Зочин
Зочин
uuchil
Wckk
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
sain
Зочин
Bat
Зочин
Зочин
Зочин
Зочин