МАХН-ын PR-ийн БАГ
Ялагдсан нэр дэвшигч 28-аас дээш хувийн санал авсан л бол намын лист рүү гулсч сонгогдох заалтыг Цэц хүчингүй болголоо.
Ялагдсан нэр дэвшигч 28-аас дээш хувийн санал авсан л бол намын лист рүү гулсч сонгогдох заалтыг Цэц хүчингүй болголоо. Хаалгаар хөөгдөж гарсан хүн УИХ-д тооноор орж ирэх боломжийг хааснаар Сонгуулийн хууль улам сайжирлаа. Одоо намын листийн 28 нэр дэвшигчийн чансааг ард түмнээс авсан саналынх нь тоогоор эрэмбэлбэл энэ хууль бүр сайн болохсон. Даанч тийм цаг хугацаагүй, МАН-аас гарсан ийм саналыг АН хүлээж аваагүй юм.
Үүнээс гадна гишүүд санаатай мартав уу, санаандгүй үлдээв үү гэж эргэлзмээр нэгэн ойлголт Сонгуулийн хуулийн эргэн тойронд бүрхэг үлдлээ. Энэ нь сонгуулийн дараа жинхэнэ “хэрүүлийн алим” дэгдээх парламентын намын тухай ойлголт юм. Ямар намыг парламентад суудалтайд тооцох тухай нэгдсэн ойлголт, хуульчилсан заалт алга.
Сонгуулийн хуулиар нийт сонгогчдын таван хувийн босго давсан нам УИХ-д суудал авна. Нийт сонгогчдын таван хувийн саналыг авсан бол УИХ-ын 76 суудлын таван хувь буюу бараг дөрөв нь тухайн намд ногдоно. Гэтэл нам нь таван хувийн босгоо даваагүй атлаа гишүүд нь тойргоос сонгогдвол түүнийг парламентад суудалтай намд тооцох уу, үгүй юү.
ЖИШЭЭ 1.
ИЗ-НН таван хувийн босгоо давсангүй гэж бодъё. Гэтэл энэ намын дарга Д.Энхбат, С.Оюун нар тойргоос сонгогдоод гараад ирвэл тэднийг сул гишүүд гэж үзэх үү. Эсвэл УИХ-д ганц, хоёрхон суудалтай байсан ч хамаагүй, өмнөх шигээ парламентын намд тооцоод явах уу.
ЖИШЭЭ 2.
Нам нь босго даваагүй ч, тойргоос сонгогдсон гишүүдийнх нь тоо босго давсан намынхтай ижил, эсвэл илүү олон байвал яах вэ. ИЗ-НН таван хувийн босго даваагүй ч, тус намаас Д.Энхбат, С.Оюун, З.Алтай, С.Ганбаатар фэнг-шү, С.Дэмбэрэл гээд таван хүн тойргоос сонгогдвол тэд бүгдээрээ сул гишүүд үү. Гэтэл МАХН дөнгөж таван хувийн босго давж нийт дөрвөн суудал авсан байхад тэднээс олон, таван сул гишүүнтэй ИЗ-НН-ыг парламентад суудалгүй гэж үзэх үү.
Энэ хоёр жишээний аль ч тохиолдолд ИЗ-НН-ыг парламентад суудалгүй, тойргоос сонгогдсон гишүүдийг нь сул гишүүнд тооцох учиртай. Энэ нь олон улсын жишиг. Сонгуулийн хуульдаа пропорциональ элемент оруулсны ач холбогдол нь энэ. Босго бол тухайн намын ард түмний дунд байгаа нэр хүндийн илэрхийлэл, хариуцлагын үнэлэмж.Намуудад босго тогтоосны үнэ цэн нь энэ. Сонгуулийнхаа хуулиар бусдад жишиг болдог Германд бол босго даваагүй намыг парламентад суудалтайд тооцохгүйг бүр хуульчилсан байдаг. Харин манайд ингэж хатуу хуульчилсан заалт, Дээд шүүхийн тодорхой тайлбар одоогоор алга. Ц.Нямдорж сайдын хэлснээр манай улстөрчид бүгдээрээ “ТМС”-ийн хуульчид, бас хуулийг хүссэнээрээ тайлбарладаг учраас энэ талын маргаан гарахгүй гэх газаргүй. Парламентад суудалтай нам бол сул гишүүдтэй, эсвэл огт суудалгүй намаас олон давуу эрхтэй. Тэдгээрээс хамгийн чухал нь парламентад суудалтай нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх эдэлдэг, улсын төсвөөс санхүүжилт авдаг.
Өмнөх жишээгээр нам нь босгоо давж парламентынх болоогүй, Д.Энхбат, С.Оюун нарыг сул гишүүнд тооцно гэвэл ИЗ-НН 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхгүй болно. Тэгэхээр босго бол намуудыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй болох эсэхэд нь шууд нөлөөлөх шалгуур юм. Хэрвээ ИЗ-НН, МАХН-ын аль аль нь таван хувийн босгоо давахгүй бол Н.Энхбаяр Д.Энхбат нар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ хамаагүй наана, УИХ-ын сонгуулиар алдана гэсэн үг. Иймд намууд, ялангуяа жижиг намуудад парламентад суудалтайд тооцогдохын тулд листийн 28 хүнээ ямар лидер нь тэргүүлж, хойноос нь хэн жагсах вэ гэдэг хамгийн чухал. ИЗ-НН-ын Д.Энхбат юмуу С.Ганбаатар, хэрвээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэр дэвшлээ гэхэд тэд тойрогт очиж ганц суудлын төлөө үзэж байхаар намаа парламентад суудалтай болгохын тулд листээ тэргүүлж таван хувийн босгоо давах, араасаа ганц нэг хүн дагуулж орж ирэх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, Чапаев жанжин ямагт цэргийнхээ өмнө явдаг гэдэг шиг өөрийгөө намын дарга, энэ намын лидер гэж үздэг, намынхаа өнгөтэй өөдтэй хэн боловч листээ тэргүүлэн жагсах шаардлагатай болно.
Одоо хүчинтэй хуулиар найм ба түүнээс дээш гишүүнтэй бол УИХ-д бүлэг байгуулах эрхтэй. Энэ босгыг 15 болгохоор намын бүлгүүд ярилцаж эхэлжээ. Энэ нь босго тогтоосон Сонгуулийн хуультайгаа зөрчилдөж байгаа юм. Хэрвээ бусдын жишээ, сонгуулийн пропорциональ элементийн жишгээр явах гэж байгаа л бол таван хувийн босго давсан нам болгон парламентад бүлэг байгуулах эрхтэй. Гэтэл үүнээс илүү эрхэм, басхүү алсын улс төр энэ хоёр намд байгаа бололтой.
Бүлгийн гишүүдийн доод босгыг 15 болгох нь хоёр шалтгаантай байх. Энэ санааг МАН-аас яаравчлан гаргаж ирсэн нь Н.Энхбаярыг баригдахаас өмнө тус намаас гарч МАХН-ын бүлэг байгуулах гишүүдийн тоо 9-д хүрээд байв. Харин АН-ын захиалгаар хийсэн гэж хардагдаж байгаа Сантмаралын сүүлийн судалгаа, МАН-ын “Прогноз”-ын судалгаагаар МАХН-ын рейтинг 10 хувьтай гарчээ. Тус нам сонгуулиар 10-аас илүү хувийн санал авбал энэ нь 76 суудлын найм буюу одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар намын бүлэг байгуулах боломжтой гэсэн үг. Бүлэг байгуулбал тэндээс Үндсэн хуулийн дагуу УИХ-ын дэд дарга “төрнө”, бас завсарлага авах эрх эдэлнэ. Эдгээрийг Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын эвсэлд эдлүүлэхгүйн тулд л урьдчилан сэргийлж бүлэг байгуулах босгыг 15 болгох сонирхол МАН, АН-ын аль алинд байгаа бололтой.
Ер нь үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг энэ парламент төгсгөл дээрээ их л олон буруу жишгийг эхлүүлж, танхимаараа МАХН-ын PR-ийг хийлээ. МАХН-ын рейтинг судалгаагаар өндөр хувьтай гараад байгаа нь олон түмний өрөвдөх сэтгэлгээ, Н.Энхбаярыг баривчлах ажиллагааны сүр, бүдүүлэг алдаанд дургүйцсэний хариу үйлдэл гэдгийг эрх баригчид мэдэхгүй байна. Тэртэй тэргүй Н.Энхбаярын шүүх хурлыг удахгүй хийж ял өгөн нэр дэвших эрхийг нь хасна, Ардын намаас тойроггүй хоцорсон болгон МАХН руу явна, тэр хэрээр угаасаа листийн 28-д багталцаж ядан байгаа үүсгэн байгуулагчид болон М.Энхсайханы МҮАН-ынхан, тойроггүй болж ирсэн экс МАН-ынхны дунд зөрчил явна гэдгийг эрх баригчид тооцоолж л байгаа. Тэгсэн ч эрх баригчид сандарч байна. АН нь МАН-аа зориуд сандаргаж байна. Түүгээр явж байсан гайг үүгээр дуудав гэдэг шиг тэнд явж байгаа хууль шүүхийн ажиллагааг чуулганы танхимд татан авчирч 14 хоног улстөржлөө. Улсын Ерөнхийлөгч байсан хүн хоригдлоо гээд УИХ бүхлээрээ анхаарч болох ч энэ үйл явдал дээр МАН, АН хоёр хоёулаа сонгуулийн оноо цуглуулах улс төр хийсэн нь олон түмний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэлээ. Энэ бүхэн нь эцэстээ Ц.Нямдорж сайдыг огцруулах биш, Н.Энхбаярын МАХН-д л нэмэх рейтинг болов.МАХН-ын энэхүү 10 хувийн рейтинг бол МАН, АН-д, Н.Энхбаярын баривчилгааг тойрсон алдаанд дургүйцсэн олон түмний бухимдлын л нийлбэр. УИХ, МАН, АН хамтаараа нийлж байгаад МАХН-ын PR-ийг хийх болсон ажлынх нь нь үр дүн юм.
Төрийн бүх өндөр албанд хүргэсэн намаасаа урвасан, өөрөө л байхгүй бол улс орон сүйрчих юм шиг улс төрд эргэж ноцсон, авлига авсан, өөрөө Ерөнхийлөгч байсан хүн байж төрийн хуулийг үл хүндэтгэн уландаа гишгэсэн гэдгээрээ Н.Энхбаяр муухай л даа. Гэхдээ “сонгуулиас л өмнө шүү” гэж байгаа юм шиг түүнийг цаг нартай өрсөн яллаж байгаа хүчирхийлэл нь бүр муухай харагдаж байна. Н.Энхбаяр баригдах байцаагдах, хоригдох, бүр ял авах хэмжээний гэмт хэрэгтэй гэдэг нь үнэн л байх. Харин энэ бүхнийг сонгуультай тулгаж хийсэн, хуулийн байгууллагын ажиллагаанд УИХ бүхлээрээ хөндлөнгөөс оролцсон, бусад сэжигтэнд үйлчилдэг хэрэг маргаан шийдвэрлэх цаг хугацааг товчилж байгаа зэргээс нь ямар ч байсан ардчилал, шударга ёс төгс харагдахгүй, үнэртэхгүй байгаа. Харин ч сонгуулиас өмнө шоронд хорьж өрсөлдөгчөө намнах улс төр юм биш үү гэсэн эргэлзээ олон хүнд бий боллоо. Эрх баригчид энэ эргэлзээг тайлахын оронд хуулийн дарангуйллаар харин ч лавшруулж байна. Үүний нэг нь УИХ-д бүлэг байгуулах доод босгыг 15 болгох тухай хуулийн төсөл юм.
Сонгуулийн босгоос өндөр босгоор, 15 гишүүнээр парламентад бүлэг байгуулна гэвэл энэ нь дөрвөөс олон сул гишүүнтэй намыг парламентын намд тооцож болохтой адилхан юм. Хэрвээ бусад улсын нэгэн адил заавал босгоо давсан намыг л парламентад суудалтайд тооцно гэвэл мөн тэдний адил босгоо давсан нам болгон парламентад бүлэг байгуулах эрхтэй. Логик болон бусдын жишээ, жишиг ийм. Иймд байгаа, болж байгаа хуулиа оролдож суухаар байхгүй, зохицуулалтгүй цоорхойгоо нөхөх нь цаагуураа бас л Н.Энхбаярын эвслийн эсрэг хийж буй хамгаалалт юм.
Жишээ нь, сонгуулиар МАХН таван хувийн босгоо давахгүй ч байж болно. Парламентад суудалгүй учраас бүлэг байгуулах тухай ойлголт байхгүй, бас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхгүй. Хэрвээ МАХН-ын эвслээс ганц, хоёр хүн сул гишүүнээр УИХ-д сонгогдвол Н.Энхбаяр хууль шүүхийн процессоо дуусгаад тэрхүү ганц суудлынхаа квотоор Ерөнхийлөгчид нэр дэвших гэнэ, намаа парламентад суудалтай гэж үзнэ. Тэр цагт:
-Н.Энхбаярыг дахин барьж хорих,
-Түүнийг ерөөсөө Ерөнхийлөгчийн сонгууль дуустал хорих,
-Эсвэл парламентад суудалтай нам гэж ямар намыг хэлэхийг хуульчилсан бэлэн хуультай болох гэсэн гурван сонголт гишүүдийн өмнө зохицуулалтгүй байна. Параламентад суудалтай намд тооцох, бүлэг байгуулах квотыг сонгуулийн босготойгоо уялдуулж тогтоох зэрэг эдгээр цоорхойг сонгуулийн өмнө, өнөөдөр л салаа утгагүйгээр хуульчлахгүй бол сонгуулийн дараа улаан хэрүүл, ухаалаг үнэмлэх шиг сунжирсан маргаан дагуулж мэдэх л юм.
Тиймээ, МАХН-ын PR-ийн “баг”-ийнхны дараагийн ажил нь Н.Энхбаярын эвсэлд “зориулж” УИХ-д намын бүлэг байгуулах босгыг 15 болгох санал юм.

Зочин
Зочин
bodrol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
odbayar
Зочин
НЭР ҮГҮЙ
Usa
Usa
hbk
Сүх
delgermaa
Herlen
Зочин
Хүн
Зочин
Ard irgedee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Сонголт алга
Зочин
Зочин
Зочин
Зочин
MANAN
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
yumand
Зочин
Зочин
новш
Зочин
Зочин
yanaa.mn sait