Толгой эргүүлсэн толгойнууд
Бид ер энэ толгойноосоо нэг болно оо.
-фельетон-
Ард-жирийн хүн
Түмэн- 10.000
Ард түмэн- 10-аас доош хүнтэй бүлэглэлийн өөртөө өгдөг нэр
Эгэл баатар-Жинхэнэ баатрын эсрэг дүр
Эх оронч-өөрөө өөртөө өгч болдог цол
“Жуулчны шинэ лавлах” гэдгээс
Түмэн- 10.000
Ард түмэн- 10-аас доош хүнтэй бүлэглэлийн өөртөө өгдөг нэр
Эгэл баатар-Жинхэнэ баатрын эсрэг дүр
Эх оронч-өөрөө өөртөө өгч болдог цол
“Жуулчны шинэ лавлах” гэдгээс
Бид ер энэ толгойноосоо нэг болно оо. Өөрийнхөө хар толгойг яая гэж байхад Оюу толгой, Таван толгой... тав байдаг нь юу билээ? Хүрэн толгой нь хүртэл сүүдэртэй... сүүлийн үед бас хаанаасаа ямар толгой нь гараад ирдэг бол гэж зүрхшээгээд байх боллоо.
Оросууд “нэг толгой сайн, хоёр бол бүр илүү сайн” гэж ярьдаг бол манайх нэгээс илүү толгойд дургүй. Орос толгой хоёр болохоороо нийлээд юм бодоод байдаг болтой юм. Монгол толгой бол хоёр болохоороо тус тусын фракциа байгуулж аваад алалдана. Хэрэлдээд зогсохгүй хоёр амаараа их идэхийг яана. Бас хоёр амнаас үсэрч байгаа болохоор шүлснийх нь ихийг хэлэх үү? Хамаг сонин хэвлэлийг норгоод хаячихна.
Манай түүхээс харвал толгой цөөрөх замаар хөгжиж ирсэн байна. Эрт урьд цагт бол ярих юм биш, Арван таван толгойтой атгаалжийн хар мангас, хорин таван толгойтой хотгор хар мангас энэ тэр байсан цаг. Ардын хувьсгалын ач буянаар монголчууд уртаашаа “Учиртай гурван толгой”-той үлдсэн байна. Том толгой феодалууд гэж байсныг устгачихсан. Одоо бодоход том толгойтой юм чинь Ай Кью сайтай улс байсан байх даа. Гэхдээ устгуулчихаж байгааг бодоход шалиагүй болтой байна.
Оюу толгойгоо ноцолдож ноцолдож “хүүхдийн мөнгө” энээ тэрээ болгож аваад байтал энэ Таван толгой босоод ирлээ. Тав юм чинь амаргүй, нэгийг нь тасдахад дөрөв нь үлдээд зовоогоод унана.
Өвөг дээдэс маань15, 25 толгойтой асуудлуудаа дангаараа шийдэж бардаггүй, харин нэг ширхэг мэргэн ард, унтаж байсан баатар, ядахдаа л сайн мориныхоо зөвлөгөө тусламжаар шийддэг байсныг монгол ардын баримтат-домгууд хэлээд өгдөг.
Өнөө цагийн бид ч гэсэн гэсэн Таван толгойгоо “гадаадын хөрөнгө оруулагч”-гүйгээр дангаараа шийдэж дөнгөхгүй гэсэн нэг үнэн байна. Үүнээс залгаад манайхаас хэн эзэмшиж ашгийг нь хэрхэн авах вэ? гэсэн асуулт байна.
Эндээс үүдээд маргаан гарч байна. Зарим компани Таван толгойг гадаадынхантай нийлэхгүй дангаараа ашиглана гэж байгаа гэнэ. Монгол хүний үг, агуулга хоёр зөрдгийг мэдэхгүй хүн бол үүнийг сайн ойлгохгүй л дээ. Мэддэг нь ойлгоно. Жишээлэхэд манай улс Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй байхдаа юун бүгдтэй найрамдах вэ? Зөвлөлтийг дагасан арваадхан улстай л найрамдалтай, бусадтай ялангуяа бүхэл бүтэн Капиталист системтэй, тэр ч бүү хэл хөрш социалист Хятадтайгаа хүртэл дайсан байсан түүхтэй юм шүү.
Тэдний томъёоллоор бол “гадныхантай хуваахгүй” гэдэг нь Монголын төр засаг л шууд гадаадынхантай харилцаж, хөрөнгө оруулалт хийхгүй байхыг хэлж байгаа юм байна. Харин өөрснөө Таван толгойн зохих хувийг аваад хувиараа гадаадынхантай харилцаж, хувьдаа гадаадын хөрөнгө оруулахыгаа “монголчууд өөрснөө эзэмших” хэмээн томьёолж байгаа болтой юм.
Манайхан бас нэг сонин юм ойлгуулаад байна. Хөрөнгө оруулагчид хэн нэгэн хүнд хөрөнгө мөнгө, лиценз байгааг хараад л “Ямар гоё юм бэ? Энэ хүнд лиценз, уурхай, хувьцаа байна ш дээ. Олсон хураасан жаахан юм аа энэ хүн рүү оруулчихъя” гээд түрийвчээ чирээд гүйгээд ирдэггүй гэнэ.
Бид ч гэсэн хураасан хумьсан жаахан юм аа “Адилхан сайхан хөрөнгөтэй хүн тааралддаг байна ш дээ. Аваачаад хамаг юмаа юүльчихдэг хэрэг” гээд амны хишгээ арчаад явдаггүй биз дээ. Зарим суртал нэвтрүүлгийн гол санаа нь бусдыг өөрснөөсөө тэнэг мэтээр ойлгуулахад байна шүү, хө. Үнэн хэрэгтээ гадаадын хөрөнгөтэй хөрөнгө оруулагчид бидний л адил шуналтай тул цаг үргэлж л яасхийгээд юм хумаа аривжуулдаг билээ л гэж бодол болсон улс байгаа. Тийм учраас Монголын нэг ширхэг “ард түмэн” болох үндэсний цэвэр цусны бульд... (хадуурчихлаа, уучлаарай) цэвэр цусны хөх толботын эзэмшиж буй хувийнх нь талаас илүүг нэхнэ, бооно. “Чи мөнгөгүй боловч лицензтэй хөөрхөн хүү байна. Хамар дээр суугаад дуулахдаа ч хөөрхөн байна. Ахад нь мөнгө бол байна. Гэхдээ лицензтэй талбайнхаа 75 хувийг өгнө гэвэл болж байна. Үлдсэн 25 хувьд чинь хэрэгтэй мөнгийг би хийе. Яахав дээ дөрөвний нэгд ногдох ашгийг өнхрүүш хүү минь хүртэж болно. Үгүй гэвэл харь даа” гэнэ. Ингээд бодохоор үндэснийхээ компанид дангаар нь өгөх гэдэг нь “Үндэсний нэг хүний нэр дээр гадаадынханд ихэнхийг нь авах” хувилбар болж таарч байна.
Зэрэгцэн босч буй гол асуудал гэвэл Таван толгойн ашгийг хэнд хүртээх вэ? Бүх хүндээ тэгш хуваарилах уу? Эсвэл тодорхой “Ард түмэн”-үүдэд өгөөд, үлдэж буй бүх хүн (2,7 саяас хасах нь ард түмэн, үлдэгдэл нь бүх хүн)-ээ ерөнхийд нь голруулчих уу? гэдэг дээр маргаан болж байна.
Энгүүнээр хэлбэл, “ард түмэн” болон зохион байгуулагдаж чадсан хүнд хувь хүртээгээд, мөрөөрөө амьдарч байгаа энгийн номхон хүн арддаа юм хүртээхгүй хасна гэсэн үг л дээ.
Монголчууд ч гэсэн нарийн юм мэддэг болж. Энийг, тэрийг “Ард түмэн авах гэж байгаа” сураг дуулдвал бидэнд ч юм ногдохоо өнгөрлөө гэдгийг ойлгох болж.
Энэ хувилбар дээр ажиллахаар маш олон “ард түмэн” байгуулагдаж, зохион байгуулалтад орж байгаа аж. Ер нь 999 тоотой ард түмэн ч байна, 100 орчим хүнтэй ард түмэн ч байна гэнэ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүртэл “Бүх хүндээ хуваах нь буруу, тодорхой сайн ард түмэнд нэр зааж Таван толгойг өгсөн нь дээр” гээд нэр бүхий “зургаан ард түмэн”-ий жагсаалт барьчихсан Төр дээгүүр явж байх юм гэнэ. Ингэхэд түүнд “Та ерөнхийлөгч байхаа болиод жил гаран болж байгаа” гэдгийг нь хэлээд өгөх хүн ойр хавьд нь байхгүй л юм байхдаа, хөөрхий. Манай нутагт өөрийгөө нам төрийн удирдагч “Ю.Цэдэнбалын ихрийн өрөөсөн, багад нь өөрийг нь хүнд өргүүлээд төөрүүлчихсэн. Нарийн яривал жинхэнэ Цэдэнбал нь өөрөө юм” гэж итгэчихсэн нэг хөөрхий байж билээ? За энэ ч энд ямар хамаа байх вэ?
За , 2.7 сая толгойг эргүүлсэн, Тавхан толгойн паянгаас өгүүлэхэд иймэрхүү.
Чи мундаг
delgermaa
Зочин
иии
Зочин
Дүүдээ
Б,Долгор
Зочин
Зочин
sarul
Зочин
Зочин
бор
Зочин
Зочин
Зочин
Òà åðºíõèéëºã÷ áàéõàà áîëèîä æèë ãàðàí áîëæ áàéíà
Òà åðºíõèéëºã÷ áàéõàà áîëèîä æèë ãàðàí áîëæ áàéíà
Зочин
baldan
Зочин
хачиг Луузан
ganaa
çî÷èí
exsd
Зочин
зочин
хангай
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Энэ бас
Зочин
hhh
Зочин
ZAR ZAR
Нэг түмэн
Зочин
Зочин
waahahahahha
waahahahahha
waahahahahha
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
batima
Öýíääîîä
Badman
Badman