Ардын Их хурал (АИХ)1990 оны долдугаар сараас 1992 оны долдугаар сар хvртэл хоёр жилийн хуга­цаанд Монголын парламент (єнєєдрийнхєєр УИХ) хоёр танхимтай байж vзсэн юм. Дээд танхимыг нь АИХ, доод тан­химыг нь Улсын Бага Хурал (УБХ) гэж тус тус нэр­лэ­дэг байв.


1992 оны нэг­дvгээр сарын 13-нд бат­лагдсан шинэ Vндсэн хуулиар 76 гишvvнтэй нэг танхимтай парламентын тогтолцоог хууль­чилж долдугаар сард анхдугаар чуулганыг нь эх­лvvлсэн юм. Ийнхvv 430 га­руй гишvvнтэй парламентыг 76 гишvvнтэй болгон тєрийн дээд эрхийг шилжvvлэхдээ “Зуун ямаанд жаран ухна хэрэггvй” хэмээснийг иш vндэс болгосон билээ. Vvнээс хойш даруй 14 жил єнгєрсєн нь парла­мен­тын сонгосон хэлбэр маань ардчиллын тєлєвшилд хэр нийцэж буйг харахад хангалт­тай хугацаа. Хянаваас, АИХ хэмээх дээд танхимгvй, 76-хан гишvvн бvхий нэг тан­химтай парламент нь ард­чиллын єсєлт бойжилтод дэм болохоосоо хор болж мэдэ­хээр тєлєвтэй байна. Тод­руулан тоочвол,

Нэг. Тєрийн дээд эрх мэдлийг харьцангуй цєєн хvний гарт єгєхдєє шийд­вэр гаргах хvний тоо хичнээн цєєн байх тусмаа ашиг сонирхлоо нийцvvлэн, хуйвалдан тохиролцох болол­цоог тэдэнд олгож, тєр олигар­хижих аюултайг тооцоогvй ажээ. Тухайлбал, 430 хvнийг бодвол, 76 хvн хуйвалдан тохиролцох боломж олон дахин их гэдгийг 1997 онд Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулсан, Vндсэн хууль зєрчсєн зєвшилцлийн олон гэрээ хийгдсэн, намууд нэг нь нєгєєдєє дагаар орж гардаг болсон, тєрийн ажлын туршлага, ёс зvй байтугай vсэг бичиг мэдэхгvй шахуу этгээдийг сайдаар томилж байсан. 250 сая тєгрєгийг тойрог тойрогтоо хуваарилсан зэрэг олон хэр­гvvд нотолно. Ийм том том хуйвалдаан хийгдэх боломж 430 гаруй хvнтэй АИХ-д бараг байсангvй. Эл зvй тогтлыг Р.Амаржаргал гишvvн “Тооны vйлчлэлийн хууль” гэж онож нэрлэсэн юм. Чухам “Тооны vйлчлэлийн хууль” ийнхvv vйлчлэхээс сэрэмжилж Их Британийн парламент хурал­дааны танхимынхаа багтаам­жаас бараг гурав дахин их гишvvдийнхээ тоог танаж хасдаггvй болой. Тєрийн эрх мэдлийг хэт цєєн хvний гарт єгвєл тухайн тєр олигархижих аюултайг тэд андахгvй.

Хоёр. Тєрийн олигархи­жилт нь дахин хуваарилах vндэсний орлого огцом єсєх, байгалийн асар их хэмжээний баялаг илрэн, vvний улмаас их авлига, урамшуулал єгєх чадалтай гадаад улсын том хєрєнгє оруулагчид єрсєлдєн гvйх зэрэг эдийн засгийн сонирхлыг єдєєгч хvчин зvйлvvд нэмэгдэх vед эрс идэвхждэг нь бас харагдаж байна. УИХ сарын ємнє ба­тал­сан, улсын тєсвийг хэлэл­цэхдээ жилийнхээ ашиг ор­логыг хувааж буй компанийн Тєлєєлєн Удирдах Зєвлєл шиг л байна. Улсын тєсєв гэдэг маань татвар тєлєгч­дийн мєнгє. Одоо стратегийн орд нэрээр Тавантолгой, Оюу­­толгой, Шивээ Овоо зэ­рэг томоохон ордуудад дээрх ашиг сонирхлоо нэгтгэн занги­дах ажил ид єрнєж байна. Энэ ажил єнєєдєртєє туршилтын vедээ яваа боловч “Эрдэнэт”-ийн экспортын орлогыг хянан хуваах эрхийг нэг хэсэгтээ, Тємєртэйн овооны цайрын ордыг Хятадын талтай хам­тарч ашиглах эрхийг нєгєє хэсэгтээ хуваарилан зохи­цуулсан шиг гарц олдож, удах­­гvй туршилт “амжилттай єндєрлєх” биз дээ.

Гурав. Парламентын ги­шvvдийг цєєдvvлсэн нь тойр­гийн хэмжээ орон зайн хувьд ч сонгогчдын тооны хувьд томрох шалтгаан болжээ. Єнєєдєр УИХ-ын нэг тойргийн газар нутаг Европын дундаж улсын газар нутгийн хэм­жээтэй тэнцvv байна. Нутаг дэвсгэр том, хvн ам нь тархай суурьшсан ийм тойрогт сон­гуулийн зардал их байх нь ойлгомжтой бєгєєд мєнгєтэй хvн л нэр дэвшиж єрсєлдєх боломжтой юм. Хангалттай мєнгєгvй хvн нэр дэвшиж єрсєлдєхийн тухайд санахын ч хэрэггvй болсон байна. Энэ бол тєр олигархижиж байгаа­гийн бас нэг шалтгаан.

Дєрєв. Нэг тойргийн хvн амын тоо дунджаар 30 мянга орчим байгаа нь сонгогчдоос нэр дэвшигчээ таньж мэдэн сонголт хийх чадавхийг ноц­той сулруулж байгаа нь ажиг­лагдах болсон. Бидний цааш­луулдгаар жалга довын гэг­дэх нэг хороо, сумынхан нэр дэвшигчдээ таньж мэдэх, салгаж ялгах чадвар нь то­мор­сон тойргийн сонгогчдыг бодвол хол илvv байсан. Хvмvvсийн ямар ч муу хамт­лагийн гишvvд бие биеэ таньж мэдэх бололцоотой болоод сонголт хийхдээ тулбал хам­гийн итгэл даах хариуц­лага­тай, ухаалаг нэгнээ сонгодог нь байгалийн жам юм. Магад­гvй, тєрлийн холбоо, ангийн найзууд, нэр дэвшvvлэгч намын нєхєд, гарын бэлэг зэрэг хvчин зvйлvvд нєлєєлєх боловч сум, хорооныхон сvv­лийн мєчид таньж мэддэг учраас чансаатай нэгнээ нэг их намчирхахгvйгээр сонго­д­гийг 1990 оны АИХ-ын сон­гуулийн дvн харуулсан. Тэр АИХ-д Монголын тvvхийн тун эгзэгтэй vед ардчилсан Vнд­сэн хуулийг баталж чадсан юм. Єнєєдєр УИХ-ын сонгуу­лийн тойргийн сонгогчдын тоо хэт олширсноос сонгогчид хvнийг танин мэдэх боломжоо алдаж, хэн сайн гар цайлгаж, хэн сайн яруу сайхнаар илт­гэж, хэн сайн бэлэн амлаж, хэн сайн шоудаж чадаж байгаагийг нь намаар нь онилсхийж байгаад сонгодог болжээ.

Тав. Тухайн vедээ парла­ментын доод танхим болох УБХ нь бvхэлдээ ард тvмний шууд тєлєєлєл болох АИХ-аас томилогдож, зєвхєн тэд­ний ємнє тайлагнадаг байсан тул ямар нэг тойргийн сон­гогч­доос хамаарах улс тєрийн барьцаанаас чєлєєтэй байж, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжvvлэх бололцоогоор vнэмлэхvй хангагдсан бай­жээ. УБХ маш чадварлаг хууль тогтоогч байсан юм. Єнєєгийн УИХ-ын гишvvд нийт vндэсний эрх ашиг, єєрийн сонгогчдын эрх ашгийг алийг нь урьтал болгох вэ гэдэг ацан шалаанд унаж, сvvлийн мєчид дараа нvvр тулах учрал буй тул сонгогч­додоо ая тал засан хууль тогтоох, улсын бодлого бо­ловс­руулах зэрэг vндсэн ажлаа цалгардуулахаас арга­гvйд хvрчээ. Зургаа. Ардчиллын нэн гоц шинж болох, хууль тог­тоох, гvйцэтгэх, шvvх хэмээн хуваан хуваарилж, харилцан хянан тэнцвэржvvлэх зо­рилго­той тєрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим нь Vндсэн хуулийн утгыг ухан хvртэж чадаагvйн уршгаар дорвитой хэрэгжсэнгvй. Пар­ла­ментад сєрєг хvчин жинтэй оролцогч болоход хууль тог­тоох эрх мэдэл нь гvйцэтгэх эрх мэдлээ дарамтлан тэв­дvvлж, доройтуулан сулруулж байв. Гvйцэтгэх эрх мэдлийн сулрал нь тєрийн чадамжийг бууруулж байв. Vvнийг 1996-2000 оны болон 2004 оноос эхтэй єнєєгийн тєрийн vйл ажиллагаанаас харж болно. Харин УИХ-д сєрєг хvчин гэх юм vгvй vед хууль тогтоох байгууллага нь Засгийн газар­таа дагаар орон, тvvний хуу­лийн алба мэт ажиллаж байв. Vvнийг 1992-1996 он, 2000-2004 оны тєрийн vйл ажилла­гаанаас харж болно. Шvvх эрх мэдэл нь Ерєн­хийлєгч болон тєсвєєр дам­жин гvйцэтгэх эрх мэдлийн доор хагас автономи эрхтэй оршсоор ирсэн. Ийнхvv тєрийн эрх мэдэл бие биеэ хянан тэнцвэржvvлэх чадвар­гvй байгаа нь олигархийг улам гааруулдаг. Гэтэл АИХ-тай байсан хоёр жил тєрийн эрх мэдэл хуваах зарчим яв цав хэрэгжиж байсан юм. Учир нь эрх мэдлийн салаа мєчрvvд нь бvгд ижилхэн АИХ-аас томилогддог тул нэг нэгэндээ томорч хэн нэгнийгээ дагаар оруулах боломж байгаагvй ажээ. Долоо. Парламентын дээд танхим АИХ байх vед депутат хэмээх мэдээллийн байнгын амьд уг сурвалжаар дамжуулан олон тvмэн тє­рийн бодлогын нарийн ширий­нийг мэдэж, ойлгож авах боломж єргєн байсан. Депу­тат нь ч угаасаа тухайн хороо, тухайн сумынх тул сонгогчтойгоо нэгбvрчлэн уулзаж бодлого зорилтоо тайлбарлахад саадгvй байв. Vvгээрээ АИХ нь УИХ-аас илvv нягтаар ард тvмнийг тєртэй холбож байжээ. Найм. УИХ цєєхvvлээ учраас хэн нэгэн тодорч гялтганахыг хvсэгчийн хувьд тоглолт vзvvлбэрээ харуулах дажгvй тайз болчихдог. Тvvнийг нь анддаггvй зарим гишvvд чуулганы хуралдаанд бvтээлчээр оролцохын оронд vзvvлбэрээ vзvvлчихээд л гараад явчихна. Зарим vед чуулганы хуралдаанаар юу хэлэлцэж байгааг ч ойлголгvй, тэс єєр зvйл хаш­гич­саар гараад явна. Ийм тоглолт сонгууль дєхєх тусам арвижиж, хуралдахад тvвэг­тэй болох нь бий. Энэ мэтээр vзэл бодлыг уралдуулан ажил хэрэг шийдэхээсээ илvvтэй, улс тєрийн шоуны талбар болсон парламент нь парла­ментат ёсны vнэ цэнийг уна­гаж, Ерєнхийлєгч, олигархи зэрэг сонирхогч этгээдvvдэд засаглах эрх мэдлээ алддаг. АИХ-ын 430 депутатын дотор ингэж євчигнєх этгээд мэр сэр байсан ч олны эсэргvvцэх дуунд унтран шалчийдаг бай­лаа. АИХ-ын танхимд ажил хэрэгч санаа онооноос єєр зvйл хэлэлцэгдэх учиргvй болохоор л тийм байжээ. Тиймдээ ч АИХ Vндсэн хууль батлах асар том зорилтын цаана гарч чадсан билээ. Ийнхvv нягтлан vзвэл, ардчи­лал олигархийн засаглалд шилжих аюул єдгєє нvvрлэж байна. Энэ УИХ ардчиллыг хvсэхгvй байгаа учраас аюул бий болоод байгаа хэрэг биш, харин ч тєрийн мэдлийн ра­дио, телевизийг олон нийтийн болгох зэргээр чадлынхаа хэрээр хичээж байгаа юм. Гэвч шийдвэр гаргах тухайд хэтэрхий цєєн хvний бvрэл­дэхvvнтэй тул мєнєєх “тооны vйлчлэлийн хууль” vйлчилж олигархижих євчинд єєрийн эрхгvй нэрвэгдээд байгаа юм. Єнєєгийн 76 гишvvнээс єєр хэн ч сонгогдон гарсан оли­гар­хижих євчинд нэрвэгдэх болно. Энэ аюултай євчнийг илааршуулах нэг арга зам нь байнгын бус ажиллагаатай боловч тєрийн эрх мэдлийг хэрэгжvvлж байгаа цєєнхийг ард тvмэн, татвар тєлєгчдийн нэрийн ємнєєс хянаж, зохис­гvй санаархал бvрийг нь тас­лан зогсоох vvрэгтэй парла­ментын дээд танхим болох АИХ-ыг сэргээн байгуулах хэрэгтэй санагдана.