Оршил эхлээд арваад хонов

Твитэр, фэйсбүүк хараад байхад  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа М.Энхболд, Х.Баттулга хоёр адгийн шаарнууд болох нь тодорхой болов. Ерөнхийлөгчгүй баймаар санагдуулжийнэ. Байлаа ч нэрийг нь цээрлэж “Хэцүү нэрт”, “Урт хорхой” гэж авгайлмаар байна. Гэхдээ нөгөөдүүлийнх нь жиргээ, фэйсбүүк постыг нь харахаар баастай л болохоос бурхад юмуу даа. Гээд бодохоор бүр бэлгэшээж хоёр (гурав) ерөнхийлөгчтэй болмоор санагджийнэ.

Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзлаа. Мань хүн ч эрхийн балай зангаа гаргаж суулт жагсаал болоод явчихлаа. Харин оронд нь хэнийг дэвшүүлэх гэж байгаа бол. Гадуур бол хүүхэд шуухадгүй л, “хэрвээ Босоо Гамбаа нэр дэвшвэл хэнийх нь саналыг хуваах вэ, цаад хоёрын хэн нь ерөнхийлөгч болох вэ” гэхчлэн ид улстөржиж байна. Тэгсэн чинь Гамбаа нь ялчих вий дээ кк.

Сурталчилгаа албан ёсоор эхлээгүй тул тэд одоохондоо сошл мэдиаг шүүрэн шанага болгож буй. Гэвч нэр дэвшигч нар хөлсөлж авсаар байгаад зүгээр уншигч үлдээлгүй бүгдий нь хоёр хуваагаад авчих шиг болсон. Хэнийгээ ятгах гэж байгаан бүү мэд ккк.

Пиар нь яаж вайна?

МАН нэг аварга амьтан шиг хөдөлж ядна. Харин нөгөө талд нь олби оготно шиг хурдан ажиллагаатай баг байна. Хаанаас нь ч харсан Нам vs Бүлэглэл гэдэг тэмцэл. Үүнээсээ ч болсон уу МАН талаас концепцтой үйл ажиллагаа эхэлсэн гэж харагдах юм алга. Одоогоор Баясгалангийн телевизийн Бүрэн зураглал нэвтрүүлгийг Чинбатын телевизийн Ардын буйдан будаа болгосон байдалтай байна. Гэхдээ уржигдар өглөө Жэнко дээл гэж гарсныг оройд нь Ёроо дээл болгосныг үзвэл МАН өргийнхөө ард суух нь суусан бололтой юм.

Харин нөгөө тал өдөр бүр шахуу шинэ зүйл нэмж гаргаж байна. Ямартай ч дэвсгэр зохиол нь нэг нь улсаа хятадад худалдах гээд, нөгөө нь аварна гэсэн лут фантастик эд. Сонгогчдод ч таарна л даа. Бичиг үсэггүй иргэд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм чинь. Харин хөрш орнуудын харилцаа, дипломат юм хум нь яадаг юм бүү мэд. Элчин энэ тэрээс нь “Та нар мөрөөрөө сонгуульдахгүй маниусыг яагаад байгаа юм бэ” гэсэн бичиг сачиг ирдэг л бололтой юм билээ. Тэгэнгүүт манайхан “гүэ бид яагаа ч гүй ээ, зарим нэг ухамсаргүй улсууд л ингээд байна” гэсгээд аргалдаг ккк.

Хагарал

Монголчуудын эв түнжин гэж халуун савны дотор шиг л хэврэг байдаг ард түмэн. Бөх барилдсан ч, олимпод уралдсан ч нутгархаа л хуц шаа болоод явчдаг хүмүүс. Хагаралдах олон шалтгаан байдгийн хамгийн оргил нь одоо цаг доор, эв нэгдлийн бэлгэ тэмдэг Ерөнхийлөгчийн сонгуулиар ид явагдаж байна. Тун ч ууртай дошгин, өс хонзонтой явж байна даа. Уншсан хүний уушиг савсайж, өөрийгөө боож алмаар юмнуудыг нэр алдартай алдаргүй, эмэгтэй эрэгтэй, хүүхэд шуухад гэлтгүй өдөр бүр сошл мэдиад тавьж байна. Өмнөх сонгуулиуд үүний хажууд тойрон бүжгийн шинжтэй байжээ. Нэр дэвшигчийн л онцлог юм уу даа. 

Зарим хүмүүс нэр дэвшигчдээс бодлого, баг, туршлага ур чадварыг нь харахыг шаардаж байгаа. Гэвч сурталчилгаа хийх цаг нь болоогүй юм чинь одоо цээжнээс тэд шахдаг, тэдэн морь уяж түрүүлүүлсэн гэсэн юмаар хоол хийгээд л сууж байхаас яахав. Муухай хувь заяа яа ккк.