Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

ТҮГЖРЭЛ БОЛ ТҮҮХ, УТАА БОЛ “ICLOUD”

Ингээд зогссонгүй, “ногоон автобусны луйвар”-тай тэмцэнэ ч гэх шиг. Дэлхий даяараа “ногоон хөгжил, ногоон ирээдүй” гэлцэж байхад гэмт хэрэг ч гэсэн ногоон чиг баримжаатай болж байгаа нь харин ч дэвшил бус уу ? Цаашдаа “ногоон мөнгө” гэгдэх доллараар хийсэн залилан, луйврыг “ногоон чиг баримжаатай гэмт хэрэг”-т багтаан өршөөж, хөнгөлж баймаар санагдана. Сэжигтэн, холбогдогч ногоон нүдтэй, тийм хочтой, хэргийн материал, эдмөрийн баримтад ногоон өнгөтэй зүйлс хавсрагдсан байх нь ч энд хамаармаар юм. Ногоороод дуусахаас хойш, яасан ч яадаг юм бэ, үхссн !

Бид нэг юм үзнэ(III)

Бид нэг юм үзэх байсан. Үзэж эхлээд байна. Үйлтэй нь эдэлнэ, үйлгүй нь гэтлэнэ. Бидний хайртай эрэлхэг цэрэг Швейкийн хэлсэнчлэн яаж ч муудсан сайжирдаг сайхан цаг үе хүлээж байгаа. Ерөөлгүй нь зүхнэ, ерөөлтэй нь үзнэ. Үүнд хямралгүйгээр хүрэх арга үгүй. Энхтайван яван явсаар дайнд хүргэж дуусдаг шиг дайны эцэст энх тайван өөрөө эргэж ирдэг. Их хямрал, нижигнэнхэн хямартугай!

ЖОЛООНЫ СУРГУУЛЬ БА СОГТУУ ЖОЛООЧ

Согтуугаар машин жолоодож болохгүйг ойлгохын тулд дээд сургуульд сурах хэрэггүй байтугаа, мэдэж авахын тулд мөнгө төлөх хайран

Хүлээстэй танк ба Үндэстний бахархал

Америкчууд, барууныхан яагаад Украйнд туслаад байна вэ? Яагаад Афганистаныг зөнд хаяв аа? Украйнд үндэсний эсэргүүцлийн хүч байсан, харин Афганд байгаагүй учраас л тэр шүү дээ. Афганистанаас цэргээ гаргахдаа шууд хэлсэн шүү дээ, өөрсдөө эрх чөлөөгөө хамгаалах сонирхолгүй, түүнийхээ төлөө тэмцдэггүй ард түмний эрх чөлөөг бид хамгаалж яах билээ гэж. Үндэсний эсэргүүцлийн хүч гэж юу хэлээд байна вэ гэхээр эрх чөлөөгөө хамгаалах зөн, түүнийхээ төлөө амь өрсөн тэмцэх эр зориг л төдий. (Битгий л, поп-улс төрчдийн эрх мэдэл булаалдсан жагсаал, эх орны нэр барьсан рэкээтчингүүдийн шантаажтэй андуураад явчихаарай даа, хэллээ шүү!!!)

СУМЪЯАЗАВР !

СумъяаМавр болоод "Хийдгээ хийсэн" хэмээн буцах уу? Эсвэл СумъяаЗавр, СумъяаZilla болоод...???

Пап ба Гэр

Бурханы шашинтны номоор бол, орчлонгийн буюу сансрын хүрдэнд тоолшгүй цагийн тэртээгээс эргэлдэж, тоймгүй олонтөрөл авахдаа бид бүгд хоорондоо эх үрийн холбоотой болдог аж. Хамаг амьтан төрөл садны байтугаа, эх үрийн нандин холбоосоор уягджээ. Иймээс, бие биенээ “эх нь ганц үрээ хайрлах мэт , ангир уургаа шимүүлж өсгөсөн ээжийгээ үр нь ачлах адил” энэрэх учиртай аж. “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд...” хэмээх хэллэг ийм учиртай. Төрөл авсан бүхэн чиний ээж, чиний үр байсныг санаж тэр цагийн нандин хайраа хамаг амьтанд зориулах учиртайг Буддизм сануулдаг. Энэ номлолоор бол Пап Франциск бид нар тоолшгүй цагийн аль нэгэн хэлхээнд эх, үр болж явсан болж таарна. Цаашлаад Байден ерөнхийлөгч, Ши дарга хоёроос эхлээд, тэр байтугаа Зеленский Путин хоёр ч эх үр байсан байх гээд байгаа юм. Энэ утгаараа, дайсагнал үзэн ядалт зэрэг нь ямар мунхаг үйл болох нь харагдана. Яг ийм гээд батлах аргагүй л дээ. Гэхдээ, Бурханы шашинтны хайр энэрлийн логик иймэрхүү.