Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

МАЛ ба МАХ

Хэнтийн “Алтан” хэмээх Мажиг гуай яг ийм бизнэс хийсэн байдаг юм. Өвөл нь хэдэн шар шахаж бордоод Багануур хавийн айлуудын махны ногдлыг хааж, чамгүй мөнгө олдог болжээ. Гэтэл, нэг нөхөр мөнгөө өгөхгүй унжаад хэрүүл хийсэн чинь “чамайг нэг чадна даа” гэж занасан аж. Гай болоход тэр айл нь Намын хянан шалгах хорооны орлогч дарга, нэг айхавтар өвгөний орж гардаг, ходий түншийнх байжээ. Мажиг гуайг мөнгөө нэхсний хариуд өнөө айхавтар дарга ахдаа матаж, “Энэ этгээд болбоос нийгмийн туст хөдөлмөрөөс зайлсхийн, дамын наймаагаар баяжиж байгааг шалгаж өгөх” хүсэлт гаргажээ. Тэр ёсоор нь шалгаад Мажиг гуайг шоронд хийсэн гэдэг. Ардчилсан хувьсгалын дараагаар Мажиг гуайнх Хэрлэн голын хөвөөнд зусаж байхад нь уулзаж, өөрөөс нь сонссон яриа шүү.

ҮХНӨ-өөс болж "үхэх" нь хэн бэ?

Өөр бас нэг юм байна. Хуучин 76 гишүүнээс 10 нь "аавын хаалга" татахад үлдсэн нь хууль батлах чадамжгүй болно. Иймд төргүй болчихгүйн тулд хулгайчаа хамгаалахаас өөр замгүй байсан хэрэг. Үүнийг мэдэх учраас "өнөө гайхал"-ууд зориг зүрхтэй ч явсан. Харин одоогийн шинэчлэлээр бол 20 хулгайчийг далд хийчихэд төрийн машин хэвийн ажиллах бололтой. Яах гэж үүнийг ярив гэхээр, шинэ системээр сонгууль явуулахад олон нам парламентад нэмэгдэнэ. Гудамжнаас ч нөхдүүд цуглана. Гудамж байгаа цагт төлөөлөл нь төрд байхад муу нь юү вэ? Бас энүүхэндээ хэлэхэд, хулгай луйвар нь илрээд баларч буй нөхдийн жишээнээс “авилга, луйвар муухай юм байна” гэдэг сургамж авахаасаа илүү “тэгсэн бол баригдахгүй байж, ингэсэн бол нуугаад өнгөрөх байж” гэсэн туршлага хуримтлуулж байгаа нь ч бий. Бас тэнд орж гэмээнэ шууд л идэж уухаар “ам цангав” гээд дайрчих нөхөд нэг бус, нөгөө хэн энэ тэрээс эхлээд. Дараагийн парламентаас ер нь нэг бус этгээд юу яах байх. Ер нь тэгж байж л төр цэвэршинэ.

Хэний цаг ирвээс...

Салхинд дэрвэх дарцгийг бус салхийг харагтун. Тэгвэл төөрөлдөхөө болино. Урин цаг ирж байна. Тэр цаг дахин дахин ирэхийн шалтгаанаар хэзээд буцна. Харин салхийг нь харсан болгон өнө мөнхийн урин цагт орших билээ.

Хүрэлсүх ба Мод

Бидэнд иймэрхүү, айдсаар голдуу хөллөсөн байгаль хамгаалах үзэл санаа байхаас биш эх дэлхийдээ туслах, түүний нөхөн төлжихөд хөндлөнгөөс нөлөөлөх туршлага үгүй. Байх ч боломжгүй. Цаг уураас хамаараад байнга нутаг сэлгэж, нүүдэг учраас тэр юм. Ийм болоод “Нүүдэлчид бол байгаль ээжийн төрсөн хүү биш, харин өргөмөл хүү юм” гэсэн улайм цайм афоризм гарсан ч байж магад. Цэцэг ногоо сайхан ургахаар нь ирж нутаглаад, гандахаар нь өөр сайхан бэлчээр рүү ачаалан оддог нүүдэлчдийг ажваас “өргөж авсан эцэг, эхийгээ баяжихаар айлсаад, ядуурахаар нь хаяад нүүдэг өргөмөл хүүтэй төстэй” байхыг суурин хүмүүс анзаараад хэлсэн байх.

​​​​Ипоотээк, мөлжлөг, моорог... ба бусад

Мотто: Өөрөө мөнгөгүй болох яах вэ, Хүн тэсдэг юм. Харин, хүн мөнгөтэй болохыг харах л үнэхээр хэцүү, тэвчээрийг ч шалгана даа...

Бурхан ба Түвд

Сүүлийн хэдэн хоног Төвд орныг Буддын шашин л баллаад хаясан тухай уйлагнасан, лүндэгнэсэн бичвэр олширлоо. Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. ​Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм.