Монголчууд бид түүхэнд тэмдэглэгдэж болох хоёр том туршилт хийсэн.
Монгол улсад хорь дугаар зуунд феодализмаас капитализмыг алгасч социализм байгуулах нэг дэх туршилт хийгдсэн. Монгол улсад хорьдугаар зууны эцэс, шинэ зууны эхэнд социализмаас капитализмд орох хоёр дахь туршилт хийгдэж байна.
Өр тэглэх саналын үндэслэл, нийт иргэдийн ашиг сонирхолд нийцэх эсэх, үр дагавар, тэтгэвэр нийгмийн даатгалын бодлоготой хэрхэн уялдах зэрэг асуудлыг ул суурьтай хэлэлцэж амжилгүй тэтгэвэрийн зээлийн өрийг тэглэх шийдвэр гаргаж байгааг зөв гэдэгт олон хүн, ялангуяа санхүүч эдийн засагчид эргэлзэж байна.
Монгол улсын Үндсэн Хуульд зарим өөрчлөлт орууллаа. Тулгамдсан зарим асуудлыг шийдэх, гажуудлыг засах өөрчлөлтүүд тусгагдсан нь сайшаалтай. Гэвч шударга, чадварлаг биш этгээд эрх мэдэл албан тушаалыг улс төрийн намын нэрээр эзэмдэхээс сэргийлж чадаагүй, өнгөц өөрчлөлт боллоо гэж үзэж байгаа хүмүүс цөөнгүй.
Өндөр ухамсартай буюу ухаан мэдлэг өндөртэй иргэд, удирдагч нартай улс орон тусгаар тогтнол, хараат бус байдал, аюулгүй байдлаа хамгаалж, нийгэм эдийн засгаа хөгжүүлэх зорилт, арга замаа зөв тодорхойлж амжилттай хэрэгжүүлэх чадвартай байдаг.
Засаг Төр тогтвортой, Хууль журам боловсронгуй, Хууль биелүүлэх сахилга хариуцлагын асуудлыг шийдэхгүй бол улсын эдийн засаг зохих хурдаар тогтвортой хөгжих, ядуурлыг арилгах боломжгүйг өнгөрсөн гуч шахам жилийн амьдрал харууллаа.