Содном

@sodnom
48
нийтлэл
678,321
уншигдсан
259
сэтгэгдэл

Ардчилсан хувьсгалын оргил үеийн тухай дурсамж

Өнгөрсөн зууны ерээд оны эхэнд Монгол Улсад өрнөсөн өөрчлөн байгуулалтыг санаачилсан Монгол Ардын Хувьсгалт Нам улс төр, эдийн засгийн системийг өөрчлөхдөө ардчилсан тогтолцоо бүрдүүлэхийг хүсч байсан залуучуудтай хамтарч ажиллах арга зүйг олох шаардлага байлаа.

Сэтгүүлч Э.Мөнхтүвшинтэй 2022 оны 1 дүгээр сард хийсэн ярилцлага

Одоо халамжийн бодлогоос хөдөлмөр эрхлэлтийн бодлогод шилжих тухай, нийгэм эдийн засгийн хөгжлийн суурь нөхцөлийн чухал ач холбогдолтой асуудлын тухай ярьж байгаа. Энэ зөв чухал бодлого амжилттай хэрэгжих эсэх нь Монгол Улсын эдийн засгийн тамир тэнхээг өсгөх, ажлын байрыг өргөтгөж иргэдийнхээ хөдөлмөрийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэхээс хамаарах болно.

“Алсын хараа 2050 “ хөгжлийн үзэл баримтлалын төсөлд холбогдох санал.

Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх үзэл баримтлалын энэ төслийг олон эрдэмтэдийн санал авч зохион бичсэн гэдэг бөгөөд сайжруулж боловсруулах шаардлагатай эхний төсөл гэж байсан.

Баялагийн өгөөж

Манай иргэд, сэхээтнүүд дотор дараах яриа шүүмжлэл байдаг:  -Монгол Улс баялаг ихтэй боловч хөгжихгүй байна,  -Баян ядуугийн ялгаа их боллоо,  -Баялагийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээх хэрэгтэй. Эдгээр гурван асуудалд зөв хариу өгөх, зөв шийдэл санал болгох шаардлага байгаа бөгөөд дараах хариу, шийдэл байвал зөв санагддаг

Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбогдох санал

Газрын тос боловсруулах үйлдвэрийг эхнээс нь урт хугацаанд тогтвортой үр ашигтай ажиллуулах нөхцөлийг иж бүрдүүлэн барьж ашиглалтад оруулах нь чухал.

Ерөнхий сайд нарын уулзалтаас төрсөн бодол

Манай улсад 1990 оноос хойш байгуулагдсан засгийн газрууд тогтвортой ажиллаагүй, эдийн засаг нийгмийн хөгжлийн хурд удаан, ядуурлыг арилгах зорилт хэрэгжээгүй нь зах зээлийн эдийн засгийн нөхцөлд засаг төрийн зохицуулалт хэрэггүй гэж байсан буруу онолын хор уршсаар Засгийн газар хөгжлийн урд хугацааны хөтөлбөр, дунд хугацааны төлөвлөгөөтэй ажиллахгүй байгаатай шууд холбоотой.