Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Энэ хаврын зуд, иргэн Баярмаа, Цэрэнпунцаг гарьд гурав...

Ирэх сонгуулийн гол паираа “нугаслуулсан” МАН-ынхан нүцгэн бүсгүйн эсрэг өөрийн бөхийг сөргүүлэн тавьсан боловч бичлэгийг үзсэн олонхи нь “Хүн чаддаг юмаа л хийх нь дээр. Төр барих ёсгүй нөхөд” гэдэг дүгнэлтийг хийсэн байна.

Ганцхан үгийн алдаа: "Малчдын хашаа хороог шинэчлэх шаардлагатай"

“Малаа яаж маллахаа максизмаар заалгахгүй” гэж тунхаглаж байсан малчид ард түмэн яаж яваад малынхаа хашааг хүнээр бариулах, заалгахдаа тулчихав даа. Энэ тэгээд бидний нүүдэлчдийн ондоошил юм уу? Эсвэл хоцрогдол, зэрлэгшил үү?

Малчин хүнийг малтай нь хамт уруудуулах нь манай төрийн мэргэн бодлого юм

2021 оны хавар улсын хэмжээнд гурван сая толгой мал хорогджээ. Тухайн үеийн зах зээлийн ханшаар бодоход 882 тэрбум буюу нэг их наяд шахуу төгрөгийг жалганд булсан байна. 2023 оны хавар энэ тоо 3,6 сая толгой болж өссөн. Энэ хавар ч гэсэн нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй.

Ерөнхий сайдад хаяглав: Иргэдийн 1072 хувьцааг өвлүүлдэг болъё

Иргэн нас барсан тохиолдолд төр тэр өмчийг нь буюу хувьцааг нь хурааж аваад захиран зарцуулдаг байж болохгүй. Энэ бол өмчийн эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл. Энэ тохиолдолд ЭТТ-н 1072ш хувьцааг иргэддээ өмчлүүллээ гэж ярих ямар ч боломжгүй юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль: Үхсэн монгол хамгийн сайн монгол

Энэ бол баатарлаг биш, баатарлал. "Баатарлаг" гэдэг чинь юунд зорьж байгаа, юу алдахаа тооцоолоод, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд амиа зориулахыг хэлдэг юм. Бас санамсаргүй осол ч биш. Энэ бол мэдлэггүй, мэдээлэлгүйн улмаас үүдсэн эмгэнэлтэй, гомдолтой үхэл. Тэр гомдлыг нь өнөөдөр гурван өрөө байраар төлж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох болзлоо хангалаа

Айлын зуух онгичиж, бичлэг цацсан Байгаль орчны сайдыг огцруулсан. Иргэдээ “улны” гэж нэрлээд Нийгэм хамгааллын сайд нь огцорсон. Нүүрсний хулгайд холбогдоод Т.Аюурсайхан огцорсон. Одоо Онцгой байдлын сайд нь агентлагийн даргатайгаа нь огцрох болзлоо хангачихлаа. Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэзээ огцрох вэ?