Ажиглагч

@ajiglagch
120
нийтлэл
2,557,192
уншигдсан
2,432
сэтгэгдэл

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 100 хувь

Сэтгүүлчдийн өмнө илчлэгдэж эхлэнгүүтээ Т.Нямдаваа хуруугаараа зааж байгаад бусдыг матаж гарлаа. “... Тэр ... “Оюунтүлхүүр” сан, Сүхбат аварга, Жэй Кэй Си гээд...тэгээд энэ өндөр шаргал байна ш дээ, энэ болохоор зэрэг Авлигатай тэмцэх газрын орон сууц байгаа, тэрний цаад талд МАК байгаа, энэний цаадтай талд Булгамаа гээд, одоо нөгөө хуучин Энхтүвшин сайдын гэр бүлийн хүн дээр гарцан байх жишээтэй ...Тэгээд энэ “Мөнхсан”, энэ нь болохоор ”Биг кастл” гэж компанийн нэр дээр ... тэр нь “Жигүүр гранд”, тэгээд ингээд тойроод ... “


УЛС ТӨРЧИД ЮУГ НУУЖ БАЙНА, ТЭР НЬ ТЭДНИЙ ЖИНХЭНЭ НҮҮР ЦАРАЙ

Дээрхэн “Шууд” телевизээр урт нэртэй хуулийн зөв бурууг шүүсэн хэлэлцүүлэг болж түүнд оролцсон УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр гол усны эхэнд алт ухдаг компаниудыг өмөөрч өгч байлаа
#улстөр #нийтлэл

Улаанбаатарын түүхийн төгсгөл буюу Цагаан хаалга

Өнгөрсөн Ням гаригт Хан-Уул дүүргийн Цагаан хаалгаар өнгөрөхдөө энэ зургийг дарсан юм. Дөхөж очтол замын ажилчид тойруулаад шуудуу ухаж харагдав. Ингэхдээ сууринаас нь хэсэгхэн эмтэлж дээр үеийн хэдэн улаан тоосгыг нүцгэлчихэж. Бас ч яахав, түүхийн дурсгалд хамаа намаагүй хүрч болохгүйг манайхан эрхбиш мэдэхтэйгээ болж, гэхдээ яаж зүгээр байхав гэж бодоод өнгөрч билээ.
#нийгэм #нийтлэл

Улаанбаатар хотын түүхийн төгсгөлийн төгсгөл

Үндэсний номын сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ба Улсын драмын эрдмийн театр бол зүгээр нэг БСШУСЯ-ны эхний С үсгийн харьяа албан байгууллага төдий биш, XX зууны монголын сэргэн мандлын гэрч бөгөөд дүр төрхийг илэрхийлэх сүүлчийн гурван барилгад гар хүрвэл нийслэл Улаанбаатар хотын түүхийн төгсгөл төгсөх юм.

Засаг даргын “зогсоох гэж байгаа” барилгууд

Өнөөдөр Их, бага тойрууд завсар зай болгоныг өгч авалцаад дууссан, тэнд 20,30 давхрууд баригдах тодорхой, тэгээд ч барилгын ажлын улирал шувтарч байгаа учраас өвөл болтол “зогсоож” шоудах нь түүнд аюулгүй.