Гандөл

@Gandul
97
нийтлэл
2,345,198
уншигдсан
183
сэтгэгдэл

Маниш Чанд: Энэтхэг Улс Оросыг ганцаардуулахыг дэмжихгүй

Энэтхэг Улс үргэлж яриа хэлцэл, дипломатын арга замыг дэмжиж ирсэн. Украины хямрал үүссэний дараа Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгч Путинтай олон удаа ярьсан. Барууны хэвлэлд Энэтхэгийн байр суурийг буруушааж, Оросын түрэмгийллийг дэмжиж байна гэж шүүмжилсэн. Гэхдээ бидэнд тийм шалтгаан байгаа. Энэтхэг Улс Оросоос газрын тос, зэвсэг худалдан авдаг. Энэтхэг Улс Оростой бизнесийн салбарт хамтран ажилласаар байх болно.

Л.Оюун-Эрдэнэд НЭГ БОДОЛ БАЙНА...

Улстөрчдийн оролцоотой, ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаалын хэргийг хуулийнхан мухарлаж, шүүхэд шилжүүлдэг ч эцсийн шатанд очоод замхардаг, эс бөгөөс ял завшуулаад өнгөрүүлдэг уламжлалт гэмээр ужгирсан системтэй Л.Оюун-Эрдэнэ эвлэрэхийг хүсээгүй нь байсхийгээд илэрхийлэх болсон байр сууриас нь тодорхой харагдаж бас ойлгогдоно.

С.Баярцогт АН-ын албан ёсны "ЭЗЭГТЭЙ" болох уу?

Улс орны болон улс төрийн амаргүй цаг үеийн цикл бүрд зөвшилцлийн ширээний тэргүүн эгнээнд суудаг, ард нь гардаг туршлагаараа С.Баярцогтын энд хүрэх улстөрч өнөөдөртөө АН-д алга. Парламентын, Бүлгийн түвшинд ч яг түүн шиг бүх асуудлаар мэтгэлцэж, ойлголцолд хүрч чадах нэгэн хомс, туршлага дутна.

Эммануэл Макроны айлчлалыг тольдохуй

Өчигдөрхөн Монгол Улсыг уул уурхайн баялгаар нь гадаад тавцанд төсөөлдөг байсан бол өнөөдөр Монголд хэн айлчлах, түүгээрээ дамжуулж ямар байр суурь илэрхийлэх вэ? гэдэг нь бидэнд биш тэдэнд хүлээлт үүсгэдэг болсон нь НҮБ-ын "ногоон индэр" Монголд шилжсэнийг харуулав.

Н.Мандуулд хаяглах ЗАХИАС

Ерөөсөө л өмнөх дарга нараасаа давсан поп мэдэгдэл хийх хамгийн том тайз нь ШӨХТГ өөрөө болсон түүхтэй. Гагцхүү тамга, тэмдгээ хүлээж аваад удаагүй байгаа Н.Мандуул энэ буруу жишгийг үргэлжлүүлэх үү? эс бөгөөс байгууллагадаа засаглалын реформ хийх замаар ардаа ямар нэгэн айдас, дарамт, шахалтгүйгээр чөлөөт зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөх боломжийг хувийн хэвшлийнхэнд олгох уу? гэдэг нь түүнд хаяглах эхний АСУУЛТ.

Эцсийн мөч хүртлээ тэмцсэн хүүхэд бүхэн БААТАР юм шүү!

Aгаарын бохирдолтой улиралд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд аяга сүү уулгах санаачилгыг Эрүүл мэндийн сайд нь өөрөө гаргаж, ажил хэрэг болгох тал руу нь явбал том буян нь тэр.