Үндэсний номын баярын 32 дахь удаагийн арга хэмжээ 9 сарын 16-18-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ өдрүүдэд хэвлэлийн газрууд, зохиолч, уншигчид, номд хайртай бүхэн нэгдэн олон арга хэмжээнүүдийг зохион хамтдаа 3 өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөв. Арга хэмжээний хүрээнд зохиолч, хэвлэлийн газрууд өөрсдийн бичсэн, эрхлэн гаргасан зохиол бүтээлүүдээ танилцуулж, бэлэг урамшуулалтай, хямдралтай, танилцуулга мэдээлэлтэй, гарын үсэгтэйгээр уншигчдаа өргөн барилаа. Жилээс жилд “Номын баяр” өргөжин хамрах хүрээгээ улам тэлж, зохиолч, хэвлэлийн газрууд өндөр зохион байгуулалтайгаар ихээхэн ач холбогдолтойгоор оролцож байна. 

Нэпко компанийн хувьд энэ номын баяраар 170 гаруй нэр төрлийн ном бүтээлүүдээр 3 өдрийн турш уншигч олондоо дэлгэж, номын нээлт, хэлэлцүүлэг, урамшуулалт худалдаа зэрэг олон арга хэмжээнүүдээр номын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Бид бүхний арга хэмжээнд хамтран оролцсон зохиолч, эрдэмтэд, уншигч та бүхэн болон ном соёлыг түгээхэд байнгын дэмжин ажилладаг хамтрагч байгууллага Намир групп, Сити их сургуулийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Мөн энэхүү арга хэмжээг олон жил тасралтгүй зохион байгуулж байгаа “Номын соёл ертөнц” ТББ-ын хамт олондоо баярласнаа илэрхийлье. 

Номын баяр эдгээр өдрүүдэд тодорхой шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй уншигчид, орон нутгийн уншигч та бүхэндээ нэгэн баярт мэдээг дуулгая.

Манай байгууллагын эрхлэн гаргасан бүтээлүүдээс уншигчдаа 48 цагийн турш “Онлайн худалдаа”-г өөрийн веб сайтаар дамжуулан зохион байгуулахаар боллоо. 

Та бүхэн сонирхсон номоо “Номын баяр”-ын хямдралтай үнээр зөвхөн 9 дүгээр сарын 21, 22-ний өдрүүд www.nepko.mn сайтаар захиалан аваарай. Дээр нь нэмээд таны захиалсан номын Улаанбаатар хот доторх хүргэлтийн төлбөрийг бид хариуцах болно.