БАНТАН БОЛ “БАНТАН”
Дэлхийн аль ч зоогийн газрын цэсэнд Mongolian beef, Mongolian barbecue гэсэн нэр бий. Харин “бантан” гэж байдаггүй.
Дэлхийн аль ч зоогийн газрын цэсэнд Mongolian beef, Mongolian barbecue гэсэн нэр бий. Харин “бантан” гэж байдаггүй. Гэтэл монголчууд бантангаа алтан медальтай хоол гэдэг. Бантан монгол үндэсний хоол мөн үү, үнэхээр алтан медаль авсан уу? Ер нь монгол үндэсний хоол гэж бий юу?
Амьдрахын тулд иддэг
Хүн зарцуулсан энергиэ хоолоор бүрэн нөхөж байж амьд явах бололцоотой гэж шинжлэх ухаан үздэг. Тухайн хүн ямар төрлийн хөдөлмөр эрхэлж буйгаас нь хамааран хичнээн хэмжээний илчлэг авах шаардлагатайг тодорхойлдог хялбархан томъёо ч байдаг ажээ. Жишээлбэл, оюуны хөдөлмөр эрхлэгч биеийн жингээ тогтмол коэффициент 40-өөр үржүүлэхэд хоногт авах шаардлагатай илчлэг нь килокалориор (ккал) гарна. Харин механикжсан ажилтай бол 45, хагас механикжсан бол 55, биеийн хүчний ажил хийдэг бол энэ коэффициент 65 болж өөрчлөгдөнө. Нэг ккал гэдэг нь нэг литр усыг цельсийн нэг хэм хүртэл халаах энерги юм.
Хүний хүнсний гол бүрэлдэхүүн уураг болон нүүрс-ус нэг грамм нь биед орж “шатаад” 4.3 ккал энерги ялгаруулдаг, мөн тийм хэмжээний өөх тос нь 9.3 ккал энерги ялгаруулдаг гэнэ. Энэ жишгээр бодвол 70 кг жинтэй оюуны хөдөлмөр эрхлэгч нь алдсан энергиэ нөхөхийн тулд ойролцоогоор 340 гр ”Кларина” ургамлын тос уухад хоногийнхоо хэрэгцээг хангах тооцоо гарч байна. Хүн мэдээж олон төрлийн зүйл идэж байж тэр хэмжээний ккал-ийг олж авдаг. Аливаа амьтан амьдрахын тулд иддэг.
Харсан бол идсэнд, амссан бол цадсанд тооц
Монголчууд урьд нь энэ зарчмаар хооллодог байсан гэнэ. XIII зууны Монголын ахуй амьдралыг сайтар “тагнан” судалсан П.Карпини, Г.Рүбрүк нарын тэмдэглэж үлдээснээр өвөг дээдэс маань маш бага хоол иддэг байжээ. Г.Рүбрүкийг нутаг буцахад нь найман хүний 10 хоногийн хүнсэнд нэг ямаа, үнээний сүүтэй ганц тулам өгсөн хэмээн “гомдоллонгуй” тэмдэглэсэн байна. Тал дүүрэн мал дундаасаа ямаа барьж өгсөн нь сонин бөгөөд эрхэм Г.Рүбрүкийн тэмдэглэлд ер нь л хоолны “гомдол” олон. Мөн монголчууд ч өөрсдөө “амсаад” л цаддаг байсныг олонтаа дурьджээ. Тухайлбал “...өвлийн цагт арвайг бяцалж устай буцалган залгихаар болгоод өглөө нэгээс хоёр аягыг ууж, оройд нь хонины мах идэж шөл ууна. Зундаа мах бараг амсахгүй, зөвхөн айраг цагаагаар хоооллоно” гэх мэт.
Ганцхан удаа “боогоод” наргичих ямаа төдийгөөр найман хүн 10 хоног хооллох ямар ч шинжлэх ухааны үндэслэл байхгүй ч чухам тэгж амьдарч болохоор барахгүй хамгийн зөв арга гэнэ. Энэ бүгдийг ШУТИС-ийн багш, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагва ярьж өгсөн юм.
Махбодийн АYК
Доктор Г.Лхагвагийн үзэж буйгаар бол эртний монголчууд ухамсараа хоолонд уусгахаас сэргийлэх айхтар ухааныг мэддэг байсан аж. Энэ нь дэлхийн шинжлэх ухаанд маш том хувь нэмэр болсон гэнэ. Монголчууд хөдөлмөр зарцуулалтаас үл хамаарсан, улирлын онцлогтой хооллож байсан баримт нь өнөөгийн тогтсон үзэл (биеийн жин, хөдөлмөрийн коэффициент хоёрын үржвэр)-ийг няцааж байгаа юм байна.
Хүн өөрийнхөө жингийн зургаа орчим хувийг эзэлдэг микрофлор хэмээх амьд орчныг тэтгэхийн төдий хүнс хэрэглэхэд хангалттай гэсэн тооцоог тэрбээр хийжээ. Yүний тулд хоногт 84 гр төгс уураг буюу 150 гр мах, 100 гр сүү л хангалттай аж. Микрофлор нь хоол боловсруулах ферментийг ялгаруулах болон шим тэжээлийг зөөх үүрэгтэй хамгийн эгэл амьд биет гэнэ.
Харин хүмүүс хэт их идснээр (урьд дурдсан норм ч их идэхэд хамаарах аж) хоол боловсруулах систем болоод бүхэл бие организмдоо дарамт учруулдаг гэж Г.Лхагва доктор үзэж байна. Их зоог нь хоол боловсруулахад шаардагдах бодисын солилцооны эрчим нэмэгдүүлдэг аж. Yүнийг дүрсэлбэл, асаж буй гал дээр нойтон мод хийхтэй адил бөгөөд модны чийг хатаж, улмаар шатах хүртлээ галынхаа дулааны илчийг “сордогтой” төстэй юм даа. Өөрөөр хэлбэл нэг грамм өөхийг задлахад зарцуулах энерги нь түүнээс олж авах илчтэйгээ бараг ижил хэмжээнд хүрч биеийн Ашигт үйлийн коэффициент буурдаг байна.
Өдрийн гурав хоол идснээр бие махбодод амсхийх чөлөө өгөхгүйн дээр хамаг эрч хүчээ ялгадас боловсруулахад л зарцуулдаг гэнэ.
Ухамсар бол энергийн генератор
Эртний монголчууд хоногт ганц хооллодог байсныхаа үрээр “үндэсний гал тогоо” хойч үедээ өвлүүлээгүй нь манай бахархал бөгөөд хоолноос татгалзсан бүхэл бүтэн ард түмэн болон түүхэнд үлдсэн гавъяатай гэж Г.Лхагва үзэж байна. Хязгаартай хоололтын үед хүнс тэжээлээс өөрт шаардлагатай илчлэгийн 20-25 хувийг нөхөж авах боломжтой. Ингэснээр бодисын үндсэн солилцоо буурч махбодын илчлэгийн хэрэгцээ ч мөн тэр хэмжээгээр багасах аж. Шимт бодисын өвөрмөц динамик үйлчлэл хорогдсноор нүүр-ус, уураг, өөх тосны хэрэгцээ 2.8-26.8 хувь хүртэл буурах юм байна. Мөн махбод илчлэгийнхээ 30-40 хувийг бүдүүн гэдэснээс авна. Харин үлдснийг нь ухамсараар хангах бололцоотой ажээ. Хоолоо ухамсартайгаар багасгавал биеийн дотоод энергийг дайчилж шаардлагатай илчлэгээ олж авна хэмээн тэрбээр баталж байгаа юм.
Бантан бол зутан, зутан бол бантан
Судлаач Я.Цэвэлийн олж тогтоосноор монголчууд мах махан бүтээгдэхүүний орцтой 180 гаруй, цагаан идээ ба цагаан хоолны 130 орчим, боов цайны хийц 30-аад нэр төрлийн идээ ундаа бэлтгэж хүнсэндээ хэрэглэж байжээ. Ж.Октябрийн “Монгол үндэстний хоол” номд одоогийн ашиглагдаж буй 1 500 орчим хоолны жорын дөрөвний нэг нь ямар нэг байдлаар монголчлогдсон гэж дурьджээ. Гэвч уг номд бантангийн тухай ганц өгүүлбэр байсангүй. Харин “бантан” гэдэг нь хятад үг бөгөөд “тан” гэдэг ханз нь шөл, “бан” нь хутгах гэсэн утгатай, нийлэхээрээ “хутгасан шөл” болдог гэнэ. Зутан ч ялгаагүй иймэрхүү утгатай хятад үг ажээ. Ингээд бантангийн хойноос явсан эрэл минь ёстой “бантан” болж дуусав. Шартсан монгол эрчүүд л бантанд хувиасаа алтан медаль “өгсөн” бололтой юм.
Г.Лхагвагийн баталж буйгаар бол монголчууд үндэсний гал тогоо гээд хэлчихээр тоймтой юмгүй, тэр нь харин ч бидний бахархал гэнэ. Юмтай нь гайхуулж, юмгүй нь ч бахархаж болдог хоолны ертөнц шиг баян юм алга санагдлаа. Аливаа улс үндэстний гал тогоо үеэс үед уламжлагдан, сайжирч байдаг хамтын бүтээл билээ. Хэдий бид Г.Лхагва докторынхоор хооллож чадахгүй ч гэлээ өдөр бүр гэр орондоо монгол гал тогоог өөрийн эрхгүй улам бүр баяжуулж байдаг гавъяатай улс юм.

2002 он
zalhuu
Bujee
Зочин
Бантан бол Хятад нэршил
baga id, baga unt, baga yari! hemeejee...
Зочин
Зочин
Зочин
sf
бантан
Ану
bantan
bantan
bantan
bantan
m2
Зочин
Зочин
kkkk
Degi
zochin
kkk
Zoshin D
Зочин
Зочин
hahaha
Zochin
Talarhav
Pumpkin soup
d temuujin
delgermaa
Зочин
Зочин
Зочин
zochin
???
nasan
bantan
Зочин
zochin
Äîêòîð
Зочин
Зочин