Эхнэр нь нөхөртөө мээсэж илгээж байна: 

“Хаана байна? Санаа зовоод. Жижигхэн эрхтэнтэй, толгойгүй эрэгтэй хүний цогцос олдлоо гэж мэдээгээр гарч байна”

***

Хүүхдээ бодит амьдралд эртнээс бэлдэх нь чухал гэсэн эцэг эхчүүдийн хүсэлтээр Mонголд зориулж майга Барби үйлдвэрлэхээр болсон байна.

***

Өнөө цагт хулгай хийдэггүй хүнийг бус, бусадтайгаа хуваалцдаг хүнийг шударга хүн гэнэ.

***

-Архи уухгүй бол урт насална
-Тэр ёстой үнэн. Уугаагүй ердөө 3 хоноход бүтэн сар өнгөрсөн юм шиг л санагдсан шүү

***

-Байна уу, ярих боломжтой байна уу?
-Болно оо
-За тэгвэл сонсож бай!

***

Твиттер, Фейсбүүк бий болсноор хүмүүс өөрсдийнх нь амьдрал бусдад сонирхолтой, өөрсдийгөө хэн нэгэнд хэрэгтэй хэмээн эндүүрч эхэлсэн юм даа.

***

Бяцхан хүү:
-Ээж аягүй яршигтай, хамаг тоглоом тавиур дээр өрөөд тавьчихна. Дараа нь би тэднийг нь байр байранд нь газар тараах гэж бөөн хар төвөг.

***

Эхнэр тань хөрштэй чинь суусан бол гутрах хэрэггүй: одоо та хөрш нь болж хариугаа авах боломжтой болсон.

***

Бүсгүй залуу 2 рестораны хажуугаар гарахад бүcгүй:
-Mмм, аягүй гоё хоол үнэртэж байна шүү
Залуу:
-Дахиад хажуугаар нь гарах уу?

***

-Манай хөрш вампир байж
-Яаж мэдсийн?
-Зүрхэнд нь модон гадас зоосон чинь үхчихсэн

***

Удахгүй ээж болох гэж буй бүсгүйн өдрийн тэмдэглэлээс: Жирэмсний эхний 15 секунд гайхалтай сайхан байлаа.

***

Төрсөн өдрөөр тоортоо зүсэхдээ хүрсэн бол олигтой найрлаж чадаагүй гэсэн үг.

***

Хүнийг хөдөөнөөс нь явуулах амархан. Харин хүнээс хөдөөг нь гаргах хэцүү.

***

Гудамжны дээрэмчин хутга тулгаж:
-Мөнгөө өг!
-Байхгүй
-Тэгвэл курткээ өг!
-Уранхай
-Тэгвэл ядаж үүрээд тэр булан хүргээдэх!

***

-Энэ цагаан торго намайг бүдүүн харагдуулаад байна уу даа?
-Хүүе, АМЬД БАЙНА!!!

***

Түргэний эмчийн дүрэм: Оройтож очих тусам онош нь илүү тодорхой болно.

***

-Бат аа, чи эмэгтэй байсан бол Playboy-д нүцгэн зургаа авхуулах байсан уу?
-Хэдийг төлөхөөс хамаарна
-Муусайн хүүхнүүд ингэдэг байхгүй юу!

***

Хүүхнүүдийг өдөхөөр тэнэг гэх мөртлөө тоохгүй байхаар новш гэнэ.

***

Замын цагдаа машин зогсоов. Жолооч:
-Сайн байна уу, энэ миний бичиг баримт
Арын суудлаас жаалхүү:
-Aaв, гахай нь хаана байгаа юм?

***

Сайхан эмэгтэйг хараад эр хүн баясна, мяа эмэгтэйг хараад эм хүн баярлана.

***

Чимгээ өчигдөр төрөөд, хүүхдэд нь нэр өгөх гэж бөөн юм болcон. Одоо овгийг нь тодорхойлох гэж бас баахан юм болно оо...

***

Харамч хүн 2 удаа төлдөг гэдэг. Харамч захиралтай компанид ажилд ор.

***

Хэлгүй эр алтан загас барьжээ. Удалгүй тэрээр нэг үхэр, том мээм, 2 цанын таягтай болсон байв.

***

Царай муутай төрсөн бол ой мод сүйтгэ: байгаль эхээс хариугаа ав!

***

Баавгай 24 шүдтэй. Хүн 32 шүдтэй... Яана аа, би баавгай байх нь ээ!?

***

-Миний хүү аавтайгаа жаахан ууж суугаач?
-Ээ, аав...
-Би гэрийн даалгаврыг чинь хамт хийлцсэн л биз дээ?

***

Хөлөрсөн үедээ даргынхаа нүдэнд нэг харагдчихаж бай.

***

Богд уулын түймэртэй тэмцэхийн тулд богд ууланд пивоны баяр зохион байгууллаа.

***

Цэрэг эр та эх орныхоо манаанд зогсохдоо ард үлдсэн найз охинтой чинь унтдаг залуугийн амгалан байдлыг хамгаалж байгаа шүү гэдгээ санагтун!

***

-Цэцгийн дэлгүүр үү? Эхнэртээ зориулж 99 сарнай захиалах гэсэн юм?
-Пөөх, ямар гээч хэрэг тарьчихаа вэ?

***

-Эмч ээ!! Би үхлээ!!! Туслаарай!!
-Өө, тэр амархан...

***

ФМ-ээр хөтлөгч "Та радио ФМ 102.5 сонсож байна" гэв.
Сонсогч: "Пөөх, яаж мэдэж байна аа?"

***

Архи "бага уух хэрэгтэй" үs. "уувал нэг мөр ахиухан уух хэрэгтэй" гэдэг хүмүүс нэг зүйл дээр санал нийлдэг аж. "уух хэрэгтэй"

***

-Танайх шинэ ня-бо хайж байгаа гэсэн?
-Хуучныгаа ч бас хайж байгаа

***

Эрдэмтэд хэмжилт хийгээд 10 жилийн дараа Tуул голын усыг баррелийг нь 40 доллараар зарах боломжтой болохыг тогтоожээ.

***

Цагдаа:
-Tа яагаад төр засгийн эсрэг уриа гаргаад байна?
-Би авилгыг устгая л гэсэн!
-Наадах чинь ижил утгатай

***

Целлюлитаас хурдан сал: авгайгаа хөөгөөд явуул