Түүвэр онигоо-57
-Өвдгөө нугалан сөгдөөд Ардчилалд үнэнч байна гэдгээ тангарагла!
-Тангараглая, Эзэнтэн минь
***
-Миний ажил маш нямбай нягт байхыг шаарддаг. Жаахан л алдаа гаргахад хэн нэгэн насаараа тахир дутуу болж мэднэ
-Та мэс засалч юм уу?
-Үгүй. Хөлсний алуурчин
***
2 бүсгүй:
-Өчигдөр шөнө харьж явтал гэнэт нэг маньяк үсэрч гарч ирээд
-Яанаа, яасан аймар юм бэ!
-Харин тэр бас яг тэгэж хэлсэн
***
-Нөхөр байлдагч, танд чөлөө өгөх боломжгүй. 4 ихэртэй болсон болгонд чөлөө олгоод байвал энэ хилийг хэн үлдэж манах болж байна?
***
Сайхан цуйван хийх гайхамшигтай жор ааваасаа өвлөж авсан юм би: Ээжээр хийлгэх.
***
Өвлийн өвгөн томоотой байсан хүүхдэд бэлэг өгдөг гэдэг. Өвөө, надад өнгөрсөн хугацаанд томоогүй байсан охидын нэрсийг өгөөч?
***
Твиттер, Фейсбүүк ашигладаггүй хүнийг хараад эхлээд гайхаж, дараа нь өрөвдөж, эцэст нь атаархдаг.
***
Эмгэн түлээгээ хагалж, шартсан өвгөн тамхи сорон сууна:
-Хүү төрүүлсэн бол өдийд туслахтай байх байж
-Хэцсс, чамтай нийлчихээд л тамхилаад сууж байх байсан биз!
***
-Таны хамгийн дотны 4 хөлтэй найз?
-Ор
***
Аав нар охиныхоо триког өмсүүлэхдээ 2 судлыг нь урд нь гаргасан ч өсгий өлмийг нь зөв харуулж чаддаг авъяастай шүү.
***
Цалингаасаа жаахан хэсгийг нь цааш нь жоорлох гэж байгаад өмнө нь нуугаад мартсан байсан жоороо олж баярласандаа бүгдийг нь нийлүүлээд шоудчихаж билээ.
***
Амралтнаасаа борлоод ирэх хүн ч байна, хөхрөөд ирэх ч хүн байна.
***
Мартын 8-ны өглөө. Эхнэр орноосоо босов. Нөхөр:
-Хүүе, хаачих нь вэ?
-Бие засъя
-Буцаад хэвт! Эхлээд би кофе авчирч өгөх ёстой
***
-Хайраа, шувуу хамгийн тэнэг амьтан гэж үнэн үү?
-Тийм ээ, бялзуухай минь!
***
-Та төрийн цагдааг доромжилсон тул 50,000 төгрөгөөр торголоо
-Май 500,000 дуугүй цааш нь сонсож бай!
***
Хөөрхөн нохойтой эсвэл нууц амрагтай, эсвэл зэрэг аль алинтай нь болохыг хүсдэг хүүхнүүд бий. Гэвч бүгд адил эхлээд нөхөртэй болохыг зорьдог.
***
Цаг хугацаа ч жирэлзэн өнгөрөх юм даа: сэрж амжаагүй байхад л ажлаасаа хоцорсон байх юм.
***
Ажлаа хойш тавьсаар байгаад баахан ажил овоорсон бол хамгийн түpүүнд... алийг нь дахин хойшлуулж болохыг тодорхойлох хэрэгтэй.
***
-Миний дүү яагаад уйлаа вэ?
-1000 төгрөгтэй байснаа гээчихэж
-Май 2000 төграг.
Хүү бүр их уйлав:
-Одоо бас яав?
-2000-ыг гээсэн бол 4000-тай болох байж ий-ий-ий
***
-Аав чинь хаана байна?
-Гахайн саравчинд гахайнуудтай байгаа. Малгайтай нь аав шүү
***
Муу бүхнийг тойрч гарна гэвэл олон сайхан таашаалыг мэдрэхгүй үлдэнэ дээ.
***
Ажилдаа өглөө 7:00-д босох лай. Харин загасанд явах гэж өглөө 4:00-д босох ч үнэн кайф шүү.
***
Эмч өвчтөний шинжилгээний хариуг үзээд:
-Хэдэн настай билээ?
-48 хүрнэ
-Хүрэхгүй ээ...
***
Баатарлаг гавъяа байгуулах боломж зөндөө таарна. Тийм газраас л хол яваарай даа.
***
Морь шиг зүтгэдэг ажилтантай дарга нар нь мал шиг л харьцдаг юм шүү дээ.
***
Гал тогоонд хүйтэн ус нээж хааснаар дүүшэнд дуу аялж буй эхнэрийнхээ дууны өнгийг сольж болно.
***
Ээжийнхээ үгэнд орохоо байснаараа том хүн болчихдог юм биш. Харин "Ээжийн минь зөв байж дээ" гэж бодох цагт насанд хүрлээ гэсэн үг.
***
Сайн халуун саванд цай удаан хөрдөг юм уу, эсвэл удаан хөрдөггүй юм уу?