ГУРВАН ОХИН НЭРЭЭ СОЛИВ
Бараг зохиолын шахуу дуугаар од болж мөнгө хураасан хуучинсаг стильтэй “Гурван охин” гэж хамтлаг байжээ. Харин одоо нас нь гуч дөхөж, охин мохин гэхээр хүмүүс шоолох гээд байгаа болохоор нэрээ солихоор шийдэж гэнэ.
Юуны өмнө бүгд зүгээр л зүйлрлэл, нөхөрсөг элэглэл болохыг хэлье.
Бараг зохиолын шахуу дуугаар од болж мөнгө хураасан хуучинсаг стильтэй “Гурван охин” гэж хамтлаг байжээ. Харин одоо нас нь гуч дөхөж, охин мохин гэхээр хүмүүс шоолох гээд байгаа болохоор нэрээ солихоор шийдэж гэнэ. Бас зохиолын дууг залуус таалахгүй тул стайл имижээ ч сайтар өөрчлий гэж санаж. Олон дуу нь хит болсон алдартай хуучин брэнд нэрээ огцом зуун наян хэм өөрчлөх нь ашиггүй, ялангуяа настайчууд бол “гурван охин” гэдэг нэртэй хөөрхөн хоолойтой давгүй хүүхнүүд байгаа гэдгээр нь л мэднэ, элдвийн шинэ нэрэнд дасахгүй.
Тиймээс бодож бодож юуг ч огцом өөрчлөхгүйгээр, тэгсэн мөртлөө утгыг нь янзалж “Гурван о-ин” гэхээр тохиров. Тэгээд ерөнхийдөө east coast хип хопыг баримталсан араанби стилийн дахилттай дуулахаар санал нэгдлээ. Яагаад гэвэл манай монголчууд тэр west coast стилийг нь хүлээж авахдаа муу аж.
Шинэ нэрний тухайд “о-ин” гэдэг нь хүн дур тавихдаа дуу алддаг оооонннххх оооооо-ииииннннн гэдэг авиа шүү, тэрнээс биш дураараа нэг “х” үсэг хасчихаагүй. Бас ч гэж бие хаа дажгүй хүүхнүүд тул эмэгтэйчүүдийн хамтлагт тун тохирсон нэр байлаа. Эрчүүдийг “оооо иииййнннн” гэж дуу алдтал нь дуулна, бүжиглэнэ гэсэн үг юмаа, оооокээй. Түүх сөхвөл Сүхбаатарын авгай анх “Янжмаагийн гурав” гэдэг хүүхнүүдийн чуулга байгуулж байсан гэдэг, түүний үргэлжлэл ч байж мэднэ.
Бүх зүйл сайхан болж байлаа, гэтэл Энхмаа гэж дурак (жинхэнэ гурван охинд Анхмаа гэж байдаг, харин энэ гурван охинд Энхмаа байгаа юм) хамтлагийн ахлагч болохгүйгээ мэдмэгц “нэрээ солихгүй ээ, гурван охин хамтлагтаа үлднээ” гээд гэдийчэхэв. Энэ муу хоёр солгой хоолойтой хүүхнийг би л анх баарнаас авчирч хамтлагтаа авсан, “Гурван о-ин” доо орвол орог, би лав “Гурван охин” хамтлагтаа үлдэнэ, нарийн ярьвал би онгон охин шүү, эмгэн болсон ч охин чигээрээ байх тул “Гурван охин” гэдэг нэрээ авч үлдэнэ гэж зүтгэх болов. Гүү тэгээд хоёр өөр нэрээрээ дуулчий л даа гэхээр хөдөөнийхөн маань, бас зарим гөгшчүүл маань юу дуулсан нь хамаагүй “Гурван охин” доо илүү дасчихсан болохоор яалтай ч билээ. Бас хэдэн фанатаа алдчихмааргүй.
Энхмаа их баян. Нөгөө хоёрыг нь ядуу гээгүй л дээ гэхдээ л Энхмаа баян. Баян юм чинь бааранд дуулдаг бас нэг Энхмаагаа хамтлагтаа авч бас бус хамтлагаасаа хөөгдсөн хэсэг нөхдүүдийг цуглуулаад Монголын хөгжмийн ертөнцийн бохир завааныг гэнэт ухааран халаглацгаав.
Энэ муу “Киви”, “Гурван о-ин” хамтлагууд садар бүжгээрээ Монголын ороок поопыг заваартуулж байгаа, ер нь бүх хамтлагууд тарах хэрэгтэй, бүх дуучид зайлах ёстой, юнивэрс бэст сонгсын Рагу бол Монголчуудыг шулж буй халтар хужаа новш, бүх реалити шоу Монгол хэлээрээ байх ёстой, хэрэв ороок поопчид бүгдээрээ энэ завхралаа болихгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж бүгд ай под, мп3 уудаа алхаар цохиж бяцалцгаая гэх зэргээр фэнүүддээ уриална.
Дуртай дуугаа сонссоныхоо төлөө дуучинд мөнгө төлдөг нь эрүүл үзэгдэл, харин Энхмаа маань дуугаа сонсгосныхоо төлөө өөрөө мөнгө төлөх аж. Аааййййр баян юм чинь олон хүнд мөнгө өгч дуугаа сонсгоод олон фэнтэй болно л доо. Даан ч хэдэн фм үүд нь “та бүхэн гурван охин хамтлагийн шинэ уран бүтээл шинэхэн баярын дууг сонсож байна” гээд тамгалаад өгчихгүй зовооно. Аргагүй ш д, зохиолын дуунаас өөр юм чадахгүй Энхмаа хэдэн сайхан нутаг ус дуулаад араанби гэж зарлуулах гээд зүтгэхээр фм ийнхэн уурлаж таараа.
“Гурван о-ин” цаг үеэ дагаж нэр, стайл ижижээ сольсон биш хэдэн хөдөөний фэнээ энхмаагийн “Гурван охин” хамтлагт алдах гээд хэцүү. Бас байнга тайзан дээр үсдэлцэж маажилцаж хэрэлдэж байдаг ч тарчихалгүй гүрийгээд үзээд байдаг хар шар цагаан холилдсон Киви гээд ганц өрсөлдөгчийг нь мартаж болохгүй. Гэхдээ “Гурван о-ин” аргатай болохоороо хамтарсан тоглолт хийгээд л паласын суудлыг дүүргээд байгаа шүү. Бүүр нэг дутуу гишүүнийхээ оронд Кивигийн ахлагч Алтанчимэгийг авч ч магад. Гол нь байна ш дээ тээ “Гурван о-ин ба Киви” хамтарсан тоглолт гэж ярихаас биш “Киви ба Гурван о-ин” гэж ярьж дасахгүй юм.
“Гурван о-ин” уг нь олон фэнтэй болох гэж, олон залууст таалагдах гэж стайль имижээ бас нэрээ өөрчилсөн байх. Гэхдээ яаж ч бөмбөрний цохилт нэмээд, яаж ч гитарын дуугаралт нэмээд зохиолын дуу л бол зохиолын дуу шүү дээ, залууст зохиолын дуу хэрэггүй. Хоолой муутай ч гэсэн Монголд анх поп араанбийг нэвтрүүлсэн Кивид нь залуус арай дуртай юм. Харамсалтай нь Киви өөрсдөө зохиолын маягийн юм дуулаад эхэлж. Энэ хоёр лайтай хамтлагтай өрсөлдөхөөр арай орчин үеийн стилээр дуулдаг эрэгтэй эмэгтэй хоёр соло дуучин хамтарч тайзан дээр гарах гэхэд нь эрэгтэйгийнх нь хэсэг хуучин нөхөд “дуулж ер нь яах юм, бид дуулдаг дуучид биш сайхан ногооноороо үлдэж хөгжмийн ертөнцийн төлөө тэмцэнэ” гэж донгиотоод бас зүгээр байлгахгүй.
Эцэст нь тэмдэглэхэд: залууст “сайжруулсан зохиолын дуу” хэрэггүй шүү дээ, яг л орчин үеийн урсгалууд хэрэгтэй байна “Гурван о-ин” хамтлагийнхааан, тэгж байж залуусыг татна. Дуучид нь хэчнэээээн залуужлаа ч зохиолын дуугаа дуулаааааад л байвал түүнийг хөгшчүүл л сонсоно шүү дэй, энийг нэг ухаараасай.
За тэр нам мам хамтлаг мамтлаг нэрээ солих нь ч яахуу. Ливэрпүүл маань нэрээ солиод Жерард тэрэнд нь дургүйцээд МЮ гээс хөөгдсөн нэг дурактай цуг доод лигийн хэдэн нөхдийг цуглуулж шинээр Liverpool Revolutionary FC битгий л байгуулчихаасай билээ бурхан минь. Жерардын зарим фэнүүд нь дагаад л тэр багийг нь дэмжих байхдаа. Заза Жерардыгаа арай л муу хүнтэй зүйрлэчихлээ шүү sorry all.
Дээр бичигдсэн зүйлс нь цэвэр зохиомол бөгөөд бодит үнэнтэй нийцэж байвал тохиолдлын чанартай болно кккккк.

Зочин
Зочин
123 ENHMAA
ZOVDXON
ori
buyanaa
Зочин
Ponko
Зочин
popo
зочин
зочин ц
123
Зочин
Зочин
Зочин
Unenhuu tasarhai
Nzuudaa
зочин
oyu
Зочин
teneg ve chi
Arai ch dee
kkk
Зочин
hehe
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хоньчин
ХОНИЧИН
HONICHIN
Зочин
Зочин
ЯАХНУУ ГЭСЭН ЧИНЭ
Tailbar
Laitai shuu Aanha
Зочин
zochin
ah
zochin
민재
Зочин
t1 gart zoriulaw
buyan
Unen
ёоо нээрээ
SS
Тулга
Тулга
Zochin
b
b
oogii
oogii
DDD
Монголхүү
xaxaxa
182.160.59....-d
Зочин
Зочин
Amerikaas
Зочин
Enkhsaikhan fan
Зочин
usa
zochin
gamba
emujin
emujin
bichih albagui
Batmunh
Зочин
delgermaa
k-d
gatherer
hojigch
Зочин
k
k