-Танай Монгол улс хаана байдаг юм бэ? 

-Засмал зам дуусахаар эхэлнэ дээ

***

Хажуу айлын хүүхэд намайг усан буугаар байлдъя гэнэ ээ. Ус буцалж байх хооронд энэхүү онигоог бичив.

***

Эмгэн усанд сэлэлтийн улсын аварга болов: 

-Таны амжилтын нууц? 

-Залуудаа Хөвсгөлд жуулчны баазуудын хооронд дуудлагын охин байлаа

***

-Сайн байна уу төлбөргүй эмч ээ? 

-Сайн, сайн уу эдгэрэшгүй өвчтөөн?

***

Хэн нэг нь хийсвэр найзтай ярьдаг бол тэр галзуурсан гэсэн үг. Харин хэсэг бүлэг хүн дундаа нэг хийсвэр найзтай ярьдаг бол шашин гэсэн үг.

***

Бүсгүйд үзлэг хийсэн эмч: 

-Уучлаарай, гэдэс тань яагаад ийм хар байгаа юм, сайн савандаад угааж болохгүй юу? 

-Нэмэргүй ээ, манай нөхөр тракторчин.

***

-Миний охин 5 ширхэг таваг аваад ир 

-Тийм олон тавгаар яах нь вэ? 

-Аавтай нь ярих юм байна

***

Сургуулийн агуулхын өрөөний хаалгыг санамсаргүй онгойлгосон сурагч монгол хэл, биеийн тамир гэсэн хоёр хичээл дээр байнга онц гарахаар боллоо.

***

Цагдаад тайлбар гаргахдаа нэг эр: 

-Галзууруулах этгээдүүдийн нөлөөнд байсан...

-Этгээд биш бодис гэх юм биш үү? 

-Эхнэр, хадам ээж хоёрыг этгээд л гэнэ шүү дээ

***

Нэг их сүртэй гоё нөүтбүүк, таблеттай хүнийг харахаар санадаг юм: бага байхад хамгийн муу тоглодог нь хамгийн гоё бөмбөгтэй байдаг байж билээ.

***

Хажууд нь хамаагүй юм ярьж болохгүй хүмүүс л хамгийн сайн сонсогч нар байдаг.

***

Өнөөдрийн муухай чинь өчигдрийн сайхны үр дагавар юм шүү.

***

Ганц бие байхад хувцаснууд хаа сайгүй байр байрандаа байдаг байсан. Найз охинтой болсон чинь хувцаснууд олдохооргүй газар эмх цэгцтэй, эвхээстэй байх болов.

***

-УИХ-ын гишүүн, памперс 2 юугаараа адилхан бэ? 

-Аль алиныг нь байнга сольж байх хэрэгтэй, яг ижил шалтгааны улмаас

***

Цагаан хоолтон клубынхан борцыг ургамал гэсэн дүгнэлт мэргэжлийн хяналтаар гаргуулахаар хөөцөлдөж байна.

***

Мауз барьсаар байгаад зүүн гараараа хоол идээд сурчихлаа шүү.

***

"Улс гүрний мөхөл ойртох тусам гаргах хуулийнх нь тоо хэмжээ ихэсдэг" © Публий Корнелий Тацит

*** 

Бүх юм харьцангуй. Жишээ нь,миний хувьд эхнэрээс нуусан 100$ нь түүний мэдэж буй 1000$-оос илүү үнэ цэнэтэй.

***

Санал: Жил болоогүй салсан гэрлэлтийг түрээс гэчихвэл яаж байна?

***

Нэг шөнийн хүүхэн хэрэгтэй гэхээр хамгийн даруу нь хүртэл аальгүйтнэ. Суух бүсгүй хэрэгтэй гэвэл хамгийн задгай нь хүртэл даруу загнана.

***

Найз залуу ямар буруу зүйл хийж намайг уурлуулсныг би эвтэйхэн тайлбарламааргүй байна. Би чинь эмэгтэй хүн. Би нилээн аашилж байж ойлгуулмаар байна!

***

Хүчээ мэдэр, тэгвэл хүмүүс чам руу өөрийн эрхгүй татагдана (олс татах тэмцээний гарын авлагаас).

***

Цалин маань сүүлийн үед нэг л хариулт мөнгө шиг санагддаг болчихлоо.

***

Инээд хамгийн сайн эмчилгээ гэдэг. Гэхдээ лав л гэдэс гүйлгэж байгаа үед биш шүү...

***

-Ардчилал хэзээ үүссэн бэ? 

-Хамгийн анхны эр хүнийг бурхан анхны эмэгтэй дээр авчраад эхнэрээ сонго гэхэд

***

-Эхнэр маань миний хамгийн сайн найзтай суучихсан 

-Пөөх, хэнтэй тэр вэ? 

-Мэдэхгүй ээ, ямар ч байсан түүнийг би хамгийн сайн найзаа гэж тооцох болсон.

***

Сувилагч: 

-Эмч ээ, өвчтөн өнгөрчихлөө 

-Зүгээр, яг адилхан оноштой өвчтөн дахиад нилээн хэд бий

***

Үсээ хөвсийлгөдөг шампуниар угаачихсан чинь өмдний цахилгаан татагддаггүй ээ...

***

Бидний бага нас ч нилээн зутруу өнгөрсөн дөө: 8 бит-ийн тоглоомтой.

***

Бяцхан хүү: 

-Аав, салбар гэж юу гэж байгаа юм? 

-Чамд горшоок бий юу? 

-Байгаа 

-Горшоок чинь манай жорлонгийн салбар юм даа

***

-Та нөхрөө ямар машинтай зүйрлэх вэ? 

-Ferrari

-Пөөх тийм өндрөөр үнэлдэг гэдэг утгаар уу?

-Үгүй ээ: улаан хамартай, тэгээд ядаж байхад өнөө юмандаа хурдан гэдэг утгаар нь...

***

Шударга цагдаа нарыг шударга хэвээр нь авч үлдэхийн тулд авлигын хэргийг тэднээр шалгуулдаггүй.

***

-Миний хүү "Хүүхдийн хүмүүжил" ном уншиж яах нь вэ? 

-Та нар ер нь намайг зөв хүмүүжүүлж байна уу, арай хэтрүүлээд байна уу, шалгана