Түүвэр онигоо-34
-Та яагаад хөршөө зодсон?
-12 давхар дахь орон сууцандаа тахиа тэжээж байгааг нь би мэдахгүй тархинд тахиан дуу хий сонсогдоод байна гэж бодоод шархаданд 3 сар эмчлүүлсэн.
**
-Эмнүүд яагаад дундуураа зураастай байдаг юм бол?
-Амаараа ууж чадахгүй бол бөгс рүү нь хасах отвёрткоор эргүүлж оруулдаг юм шүү дээ.
**
-Нүд чинь яагаад хөхөрчихөв?
-Хайртай хүүхнээ өмөөрч зодоон хийгээд
-Эр хүн. Хэнтэй зодолдсон юм?
-Эхнэртэйгээ...
**
-Эрдэнэтийн вагон аль замаас хөдлөх вэ?
-Явчихсан шүү дээ
-Хүүe ээ, хаашаа явчихсан юм?
**
Каратэгийн хар бүстэй дэлхийн аварга эрээс асууж байна:
-Ямар бүстэй хүн таныг дийлж танаас мөнгө салгаж чадах вэ?
-Бүсгүй хүн л чадна даа.
**
Гудманд танихгүй эмэгтэйг үнсэх гэвэл “Согтуу, солиотой юм уу!” гэдэг. Хөөрхий өөрийгөө согтуу юмуу солитой хүнд л таалагддаг гэж боддог юм байх даа?
**
100 найзтай байвал... араасаа 100 хутга шаалгуулна.
**
Уг нь хүнийг хайрлаж, эд хөрөнгийг ашиглах ёстойсон. Гэтэл өнөөдөр яг эсрэгээрээ.
**
Тэнэгүүдийн улсад ухаантай хаан байж болохгүй л гэх юм.
**
-Нохойгоо үгэнд орохгүй бол хоншоор луу нь цохичихдог юм би...
-Ийм хөөрхөн бульдогийг зодож яах нь вэ!
-Бульдог биш ээ, овчарк :(
**
Монголын эдийн засгийн уналтын... хурдны... өсөлтийн... хурдатгал... тогтворжлоо.
**
Аптект ороод тайвшруулдаг эм авах гэхээр л үнийг нь сонсоод уур хүрээд авч чадахгүй юм.
**
Зураг зурж чадахгүй бол фото зурагчин бол
Хөгжим тоглож чадахгүй бол DJ бол
Дуулж чадахгүй бол рэппер бол
Бичиж чадахгүй бол твиттерчин бол
Юу ч чадахгүй бол улстөрч бол.
**
Таныг тэнэг гэхэд та гомдож байвал та үнэхээр л тэнэг юм.
**
Өмсөх хувцасгүй хүн зөндөө л байдаг. Гэхдээ бас нэг их сайхан хувцсан дотор хүн нь байхгүй тохиолдолтой олонтоо л таарч явлаа.
**
Мөөг: "Би зонтиктой адилхан"
Цэцгэн байцаа: "Би царс модтой төстэй"
Хушга: "Би хүний тархи шиг"
Гадил: "Бүгдээрээ өөр юм ярья л даа"...
**
“Анчид гахай гэж андуураад засаг даргыг буудсан байна” гэсэн мэдээний залруулга: “Үнэн хэрэгтээ, засаг даргыг гэж андуураад гахайг буудсан юм байна.”
**
Согтуу эр нэгэн хүүхнийг тэврэх гэж оролдоод алгадуулав:
-Өө, эхнэртэйгээ андуурчихлаа
-Архичин новш оо, зайл!
-Тээр! Яг л манай эхнэр шиг!
**
-Чи 4 удаа эхнэрээ солисон гэв үү, одоо ч хүүхнүүд их юм шаарддаг маягтай болж дээ
-Тэд нар биш ээ, манай ээж.
**
Барууныхан Монголыг өвдөглүүлэх гэж хичнээн оролдов. Гэтэл Монгол нь өндийх ч үгүй хэвтээд л байх юм.
**
Сурагчдынхаа “Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн нь” сэдэвт зохион бичлэгүүдийг шалгаад багш бүсгүй ихэд уйлав: Хамаг амьдралаа уйтгартай дэмий өнгөрүүлснээ ойлгожээ.
**
Социализмын үед ард түмэн төрөөс хулгай хийдэг байсан. Одоо дарга нар ард түмнээс хулгай хийж амьдарч байна. Тэгэхээр энэ логикоороо бол удахгүй төр нь дарга нараас хулгай хийж эхэлнэ.
**
-Танай хүүхдүүд яагаад ингэж их бууралтсан байна?
-Би унтахад нь үлгэрийн оронд үнэнийг ярьж өгдөг юм.
**
Түүхийн хичээлд муу авсан хүүд өвөө нь:
-Чиний насан дээр би түүх дээр дан онц авдаг байсан
-Мэдээж шүү дээ, би 50 жилээр илүү урт түүх үзэж байна.
**
“Хүүхнүүд бүгд завхай” гэж боддог нэгэн байхад, “хүүхнүүд бүгд завхай байгаасай” гэж горьддог нэгэн бас байна.
**
Ресторанд тасарч унаад ширээ дэрлээд унтаж буй эрийг зааж нэг зөөгч нь нөгөөдөө:
-Наадхаа гаргаад хаяаач
-Яах юм бэ. Сэрээх болгонд тооцоогоо хийгээд байгаа юм.
**
Залуусаа их баяжих гэж улайрах хэрэггүй... эхнэрийн чинь 2 дахь нөхөр бэлэн юман дээр бууна шүү.
**
Хүмүүс чамайг магтаад л, боодол боодлоор нь мөнгө өгөөд л, үнэтэй бэлэг өгч байвал... яаж ийгээд сэрэхийг бодоорой, ажлаасаа хоцорно шүү.
**
Лифтэнд "Хурдлаарай, яг шээх гээд байна!" гэдэг товчлуур аягүй хэрэгтэй юм шиг ээ.
**
Аливаа юмыг харьцуулж байж л мэднэ. Манай эхнэр ямар ч байсан “Топ 10”-т байгаа.
Зочин
Зочин