Түүвэр онигоо-35
Шөнө ФМ рүү нэг эр утастаад:
-Хөгшөөн, дуугаа аяархан болгоод өгөөч? гэхэд DJ гайхаж:
-Өөрөө л радиогоо унтраачихна биз дээ?!
-Хөршийн радио чанга дугараад байгаа юм аа...
***
Төрийн албан хаагч Ганданд очиж хүслээ шивнэж байна:
"Бурхан минь ганц л хүсэл байна, авилгаа л баригдуулчихгүй юмсан, бусдыг нь би өөрөө худалдаад авчихна"
***
Нэг урсгалтай замаар гарахдаа 2 тийш харж гардаг бол та Улаанбаатарын жинхэнэ иргэн мөн.
***
Сайн залуутай учиртлаа феминизм;
Хувийн өмчтэй болтлоо коммунизм;
Онгоц чичиргээнд ортол атеизм.
***
Утсаа автал “Баяр юмуу Баясгалантай ярья” гэхээр нь “Та андуурчээ, энд ямар ч баяр баясгалан байдаггүй” гэв. Юу хачин муу ёрын хариулт болчихов оо!
***
Анагаахад орж буй оюутнаас:
-Та яагаад эмч болохоор шийдэв?
-Би хүмүүсийг үзэн яддаг!
***
Эрчүүд гэрлэх санал тавихдаа "Хоёулаа хурим хийе" гэдэг бол хүүхнүүд "Би жирэмсэн" гэдэг.
***
-Куб гэж юу гэж байгаа юм?
-Шоо
-Тэгвэл кубик?
-Шодой...
-Хахаха, яагаад?
-“Одой шоо” гэсэн үг
***
Эрчүүд загасчлахдаа хөвөгч хараад хөдөлгөөнгүй 2 цаг дүмбийгээд суух бол энүүхэнд, харин эхнэртэйгээ дэлгүүр ороод 5 минут болов уу үгүй юу адгаад л...
***
Нэг танил маань их ядарч явна лээ: хөгцөрсөн бяслаг идээд, хуучирсан вино уугаад, хоёрхон суудалтай дээвэргүй машин унаад.
***
Зарим нэг нь биеээ ч засч чадахгүй байж ганц нэг 100 татахаараа улсыг яаж засахыг мэддэг болчих юм.
***
Засгийн Газарын ордны цэвэрлэгч "Эрэгтэй 00" цэвэрлэнгээ үглэнэ:
-Өөрсдийн ганц юмаа чиглүүлж чадахгүй байж, улс орныг яаж зөв чиглүүлэх юм бол доо хөөрхийс.
***
Хошин шогийнхныг би тэнэг гэж боддог байсан юм. Гэтэл нэг жүжигчин нь 500 саяаар хауз худалдаж авлаа гэсэн мэдээ уншлаа. Би тэднээс тэнэг байх нь ээ?
***
Эр хүн тань өдөр болгон оймсоо солихоо байж, сахлаа хусахгүй, гоё үг хэлэхээ болисон бол бүсгүй та тайван байж болно, тэр одоо 100% таных болсон байна.
***
-Бэлгэвчтэй бол араар тавьсанд тооцохгүй биз дээ?
-Аанхан, дуу намсгагчтай буудвал хүн алсанд тооцохгүй юу бас?
***
Гэрт хулгай ороод юу ч аваагүй гараад явсан байна. Шал шараа юм.
***
Автобусанд суугаад зогсоод явж байна.
***
-Эмч ээ, манай эхнэр өглөө 6 болтол унтаж чаддаггүй гэнэ
-Ээ, яасан юм бол доо?
-Намайг хүлээдэг гэнэ ээ...
***
Эрчүүд ээ! Угаалгын машин буруугүй юм байна шүү. Нилээн шалгалаа. Өрөөсөн оймс машинд орохоос өмнө сагсандаа алга болдог юм байна.
***
Судалгаагаар, монголчуудын нас баралтын гол шалтгаан Монголд амьдарч байгаатай нь холбоотой гэж гарсан байна.
***
Тэргүүн баячуудыг инээлгэе гэвэл мөрөөдлөө яриад өгөөрэй.
***
Эмэгтэй үсчингийн сурталчилгаа:
“Урт үсийг тайрна, богино үсийг ургуулна, шулуун үсийг буржийлгана, буржгар үсэнд шулуун хими хийнэ”
***
Эрүүл мэнд, эд баялаг хүсэх хэрэггүй, харин азтай байхыг хүc. Учир нь "Титаник" дээр эрүүл, баян хүмүүс их байсан ч амь гарсан нь цөөн.
***
Ажилдаа явах гэж машин авч буй хүн тийм ч лаг биш, харин ажлынхаа ойр байр авч чадах хүн жинхэнэ саак.
***
Хөргөгчин дээр нь “Цонжин Болдог”ийнхоос өөр соронзон наалт байхгүй айлд орсон хулгайч өрөвдөөд юу ч авалгүй гарчээ.
***
Танил маань гэртээ хамгийн удаан засвар хийсэн дэлхийн рекордод арай л хүрч чадсангүй: 12 дахь жил дээрээ галзуурсан хөршдөө алуулчихсан, зайлуул.
***
Эмэгтэй хүний гол проблем: Турахын тулд юу идэх вэ???
Зочин
Зочин
Зочин
Худалч мээрэн