Түүвэр онигоо-33
Түүвэр онигоо-33
Архидалтын төрлүүд:
“Бенжамин Баттон” архидалт: Дүнсгэр үглээ юм ирээд 100 татаад залуужиж эхлээд, улам хүч орж цоглог болоод өглөө нь ярьж, хөдөлж чадахгүй хэвтэж байдаг.
“Лусын дагина” архидалт: Өглөө нь амнаас загас үнэртдэг.
“Христофор Колумб” архидалт: Хаашаа яваагаа мэдэхгүй, хаана ирснээ мэдэхгүй, тэгээд бас дан улсын зардлаар.
“Үнсгэлжин (Золушка)” архидалт: гэртээ 1 гуталтай ирэх.
“Гоо охин” (Snowhite) архидалт: 7 эртэй нэг оронд сэрэх.
“Улаан малгайт” архидалт: эмээгийнхээ оронд сэрэх.
“Нойрсож буй гүнж” архидалт: 100 жил тас.
**
-УИХ-ын гишүүд яагаад ийм баян байдаг юм? Ямар бизнес хийдаг юм бол?
-Өөрийг нь худалдаж авсан хүмүүcийг бусдад худалддаг бизнес эрхэлдэг юм
**
Фэйсбүүкээр нэгэн бүсгүйтэй танилцаж болзсон эр:
-Та зурган дээр арай ондоо байсан...
-За, эхлээд танилцсаны төлөө нэг тогтоочих!
**
-Манай томчууд яагаад Англи, Японд байр энэ тэр аваад байна?
-Тэнд эсрэг урсгалтай, дасахад амар, учир нь энд дандаа урсгал сөрж явдаг
**
Баян айлын хүү аавдаа мээсэж бичиж байна: “Аав, яаралтай антарктид руу цагаан баавгай аваачих хэрэгтэй байна, газарзүйн шалгалтандаа унах гээд байна!”
**
-Эмч ээ, та надад тамхиа цөөлж, онцгой үед, сексийн дараа ч юмуу нэг тат гэж зөвлөсөн, санау байна уу? Би одоо пачк тамхи татахын тулд өдөрт 20 хүнтэй унтаж байгаа.
**
-Нохой сайн хооллож буян үйлд!
-Гичий тооцогдох уу?
-Болно оо. Ялгаагүй...
-Эхнэрийнхээ хэдэн найз хүүхнийг хооллоё доо.
**
-Шанааны өргөн, хацар, духны товгороор эр хүний зан араншинг тодорхойлж болно гэж үнэн үү?
-Эхнэрийнх нь араншин л илүү танигдах байх даа...
**
-Энэ эм их муухай амттай ууж чадахгүй юм байна!
-Архи гэж бодоод л уучихаач
-Хн. Тэрний оронд архийг эм гэж бодоод уучихъя...
**
Багш нь:
-Яасан цонхигор байх юм, бие чинь өвдөөгүй биз?
Cурагч:
-Үгүй ээ, өчигдөр усанд орсон юм...
**
Гуалиг, хөөрхөн, юм юмтай сайхан бүсгүйг тэврээд би хотын гудмаар алхаж явлаа. Өөдөөс хэдэн дундаж хүүхэн ирж явна. Заяаны хань минь тэдний дунд л байгаа даа.
***
7 хоног ийм байдлаар өнгөрдөг:
-Дааааааавааааааа
-Мяяяяяягмаааааар
-Лхаааааагвааааааа
-Пүүүүүүүүрэээээээв
-БаасанБямбаНям.
**
-Шударга замын цагдаа ямар байх ёстой вэ?
-Шударгаар цалингаасаа татгалздаг байх ёстой.
**
-100 гр архи гэхээр их үү, бага уу?
-Хэд дэх нь вэ гэдгээс л хамаарна даа...
**
12 давхарт амьдардаг нууц амрагийндаа иртэл лифт нь ажилдаггүй. 4 давхар хүртэл нисэх шахам гараад, 11 хүрээд сунаж унан "Гэртээ байхгүй л байгаасай" гэж амьсгаадан бодов.
**
Зар: Ичгүүр сонжуургүй хүнд хүний мөсөө өгнө. Тайван унтаж, амарч чадахгүй байна.
**
Инээвэл урт насална гэдэг. Над шиг инээдмийн цалинтай баагий ч мөнх наслах байхаа.
**
Эхнэрийн тань толгой өвдөөд байвал шинэхэн итали туфлиээр жин тавь.
**
Үргэлжлэл:
“Эхнэрийн тань толгой өвдөөд байвал шинэхэн итали туфлиээр жин тавь” гээд фэйсбүүкт постлотол доор нь бичсэн нэг коммөнт саваагаад хаячихав: “Духанд нь зөөлөн наах юм уу, эсвэл далайж байгаад жинтэй сайн цохиод авах юм уу?” гэсэн байв.
**
Малчингаа солиход малнууд эзэн нь солигдлоо гэж боддог.
**
Цэрэгт тэнцэхээргүй хараа муутай гэдгээ нотлохын тулд нэг залуу найз охиноо цэрэг татлагын эмч дээр гэрчээр дагуулж очжээ. Эмч найз охиныг нь харангуутаа л залуу үнэхээр хараа муутайг нь ойлгов.
**
Бага ангийн багш бүсгүй орондоо ороод нөхөртөө:
Үнсэхдээ уруулаа битий дугарга, хувцсаа эвхэж тавь, орондоо битгий бөгтий, за болно, суу, "дунд" гэдэг.
**
Нохой зарж байгаа хүнээс:
-Энэ нохой ухаантай юу?
-Ухаантай
-Үнэнч үү?
-Үнэнч. 5 дахиа зарж байна даа.
**
Хуримын нэг дэх жилдээ секс хийх болгондоо 100 төгрөг цааш нь жоорлоод, харин 2 дахь жилээсээ эхлэн секс хийх тутамдаа 100 төгрөг аваад бай. Насны эцэст оршуулганы зардал элбэг үлдэнэ.
**
Сумо үзээд сууж байтал эхнэр ороод ирлээ. Сумочид ч гуалиг шүү.
**
"Цагийн нөхөр" гэдэг үйлчилгээ гарсан байхаар нь “2 цагаар захиалж болох уу?” гэсэн чинь цагаас илүү нөхөр хийх тэсвэртэй залуу байхгүй гэдэг байгаа.
**
Хөгшчүүл таныг зэмлэхээ больж эхэлбэл та тэдний эгнээнд орж эхэлсэн байна гэсэн үг.
**
Манай томчуул боевик кино үздэггүй гэнэ. Учир нь хоёрхон сая доллароос болж юунд нь нэгнийгээ буудаж байлдаад байдгийг ер ойлгодоггүй гэнэ.
Зочин
sad for u