Манай сүгсэлзүүрүүд
Шилдэг нийтлэл 2013-ыг уншигч танд хүргэж байгаадаа баяртай байна.
Цаашдаа жил тутам монголын хэвлэл мэдээллийн салбарт хамгийн их амжилт олсон, олон түмэнд өндөр үнэлэгдсэн, талархал хүлээсэн бүтээлүүдийг эмхлэн хүргэж байх болно.
Хэвлэн нийтлүүлэгчид
Нийтлэлч Артаньян
9. Оны гомдоосон явдал. Тиймээ энэ бол Фортуна ах. Амьтны охин үрсийг ад үзэн хаалгаараа ч шагайлгаагүй тахилгын гэртээ хаа байсан Тайландын нэг хүүхнийг оруулцан гал асаалгаад өөрсдөө нүд нь гялалзцан (хаашаа нь ч хараад байгаан) зогсож байгаагүй юу манай дарга нар. Цаадуул нь голдоо ортол гомдсон байж таараа. Гомдсон болоод ч “архины хяналтын” ч гэнүү хүн үнэмшмээргүй хуулиуд санаачлаад яваад байгаа байж таараа. Ийнхүү Фортуна ах шууд төдийгүй дам байдлаар иргэддээ хохирол учруулаад байгаам бишүү гэх хардлага төрснөө хүмүүс шивнэн ярьж байна.
Хараад байх нь ээ түлээ байгаагүй бол зангиа госчоомоо ч тайлаад зуух руу хийлгэх нь ээ...
14. Оны зовж яваа хүний явдал. УИХ гишүүн Ж.Батзанданг өөрийн шударга тэмцэлдээ ёстой нэг зовж явна. Ядаж байхад ганц өмөг түшиг Н.Мандела үгүй болчлоо. Саяхан бүр түүнийг тагнуулын газрынхан дагав. Ёстой нээрээ жирийн хүн бол “ингэж зовж байхаар шударга байхаа больдог ч юм билүү” гэж бодох байсан даа. Харин манай Зандан яс үзсээр яваа.
Жич: Энэ бүхний эцэст манай тагнуулынхан “ТЕГ-ЫН
МӨРДДӨГ МАШИН” гэсэн наалтаа машинаасаа хуулж авахгүйгээр цаашаа хүн мөрдөхөд хэцүү
болж байгаам бишүү гэсэн бодол төрөв.
Монгол улсыг би хөгжүүлнэ..., гүэ ингэж
мунгинасаар
байтал энэ улс өөрөө
хөгжчих
вий дээ...
Нийтлэлч Баабар
СҮГСЭЛЗҮҮР
Төр хуулиар өгөгдсөн үүргээ эс биелүүлэх буюу хагас дутуу гүйцэтгэхээр буй болсон цоорхойгоор нь хэт идэвхтэй, аугаа ихийн хэнээтэй мулгуу хүмүүс дайран орж нийгэмд нөхөж баршгүй хохирол учруулдаг ажгуу. Ийм үндэсний баатрууд дандаа ард түмний нэрийн өмнөөс ард түмнийхээ төлөө л хоолой мэдэн орилдог ч үр дүн нь ард түмний эсрэг гардаг.
Нийтлэлч Бадрал
УМ-ЫН ЭГШИГЛЭН
Орчин үеийн эрдэмтэд ертөнцийн бүх юмсыг цахилгаан эрчмээс үүдсэн гэж үзэх болжээ. Дуу чимээ хүртэл цахилгаан долгион гэж тэд хэлдэг. Арш нар эсрэгээр, бүх оршихуйг Ум хэмээх аниргүйн анираас үүдсэн гэж хэлдэг. Гал буюу цахилгаан ч гэсэн тэрхүү анир чимээний хувирал ажээ. Дорно дахинд хөгжимчид аялгуун хүчээр лаа асаах туршилт хийдэг байсан. Эрт цагт хөгжмийн аялгуу нь лаа асааж чадахгүй бол түүнийг жинхэнэ мастер гэж хүлээн зөвшөөрдөггүй байв.
Физикч, арш нарын тайлбар ондоо харагдавч агуулгын хувьд харшлахгүй. Арш нар дотоод талаас нь, физикч нар гадна талаас нь харж тайлбарлаж буй. Физикчийн цахилгаан эрчим гэж мэдэрч буй зүйл нь аршийн хувьд оршихуйн хөгжим юмсанж. Нэг зүйлийг тэд өөр өөр хэлээр өгүүлж буй хэрэг. Аль нэгийг нь сонгох дээрээ тулбал би аршийн тайллыг сонгоно. Учир нь, түүний туршлага обьектийг биш, өөрийн ухамсрыг нээсэн танин мэдэхүй юм. Ухамсар бол оршихуйн охь шим.
Нийтлэлч Батбаяр
ШАЛТГААН ТӨГӨЛДӨР БОЛТУГАЙ
Ядуурлын хаалга тогшиж буй Монголын Засгийн газар хуралдав. Дээрдэх царай алга. Ард иргэд нь Амарбаясгалант хийдийг зорин баяжуулдаг бумба тахиуллаа. Тэр дороо хэдэн төгрөгтэй болсон хүн бий. Газар дээр нь харсны хувьд үүнийг гэрчилнэ.
Нийтлэлч Ганзориг
УЛААНБААТАРЫН УТАА
Нийтлэлч Дашрэнцэн
ТӨР БУЛААХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Ухаант хүний мөнхийн мөрөөдөл хаа ч ялгаагүй дээ. Ядаж ах дүү ойр тойрныхноо, чадвал түүнээс олон хүнийг захирч амьдрах хүсэл байсан аж. Тэгээд л хэн нэгэнд даргалах захирах эрх олгож төр гэж нэг юмыг бий болгосон байна. Түүнээс хойш л төр барих гэж улайран албан тушаал эрх мэдлийн төлөө булаалдаан алаан хядаан хуйвалдаан, үймээн самуун, дайн байлдаан бүх л муу муухай бүхэн гарсан ажээ. Хаант төр ялгаагүй ээ. Цусан төрлийн хоорондох ил далд тэмцэл. Хүн төрөлхтний агуу их нээлтийн нэг бол “нам” гэдэг юмыг бий болгосон юм. Нам гэдгийг бүүр амарханаар танилцуулбал ердөө л үзэл бодлоороо, төр барих арга барилаараа, төр авах хүсэл сонирхлоороо нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс.
Нийтлэлч Жаргалсайхан
ГАДИЛЫН БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН 76 КОЛУМБ
Ер нь бүгдээрээ нэртэй юмыг нэрээр нь, зүстэй малыг зүсээр нь хэлэх цаг болжээ. Хууль тогтоогчид нь ажилдаа хувийн эрх ашгийн үүднээс ханддаг улсад авлига цэцэглэж, эдийн засгийн ашгийг нь цөөхөн бүлэг этгээд хүртэж, харин өр зээлийг нь бүх иргэд нь төлдөг.
Нийтлэлч Мөнхбаясгалан
ҮҮЛ ДАРГЫГ ДАГУУЛААД ЯВДАГ БАЙЖ...
АНУ-ын дампуурсан хот гэгдэх Детройтыг зорьлоо. Дэлхийд тэргүүлэгч гүрэн АНУ-ын нэг хот XXI зуунд дампуурчихлаа гэхээр санаанд багтахгүй байсан юм. Хот дампуурна гэж ер нь яадаг юм бол...”Үл хөдлөх хөрөнгө нэг ам долларт хүрч гэнэ” гэсэн мэдээ бүр ч гайхаш барж байв. “Детройтод хаус нэг ам.доллар болчихож гэнэ.
Нийтлэлч Танхай эмээ
ТАНХАЙ ЭМЭЭГИЙН “ТАНХАЙРАЛ”
Нийтлэлч Цогтбаяр
ШОГ ЗУРГУУД
Нийтлэлч Цэнддоо
ИЙМ САЙХАН...
-фельетон-
Манай ерөнхий сайд ном бичжээ, бичиг үсэгтэй хүн ийм сайхан. Тэр номыг германд хэвлэж, юу л бол юу хэвлэдэг байх ийм сайхан. Германчууд түүнийг нь германаараа хэвлэсэнгүй, эх хэлээ гамнадаг улс ийм сайхан. Харин түүнийг англиар гаргаж, алдах юмгүй хэл ийм сайхан.
Зочин
Зочин
erdee
Зочин
хануул
1111
ìîíãîë
Зочин
шшшшшшшшөө
sasa
Зочин
TTT
Баяраа