Цалин нэмэхэд инээнэ их нэмбэл бүр инээнэ
Эмэгчин мэлхий хажуу намганд буй эрэгчин мэлхийнүүд дээр очсоноо ярьж байна. ”Хажуу намгийнхан аягүй балиар. Өчигдөр очсон чинь намайг хүчиндээд. Өнөөдөр бас л хүчиндчихсэн. Маргааш дахиад л очихоос...” Тийм муухай балиар юм бол битгий очиж байгаа ч дээ. Яг үнэндээ очих дуртайгаас гадна гоё байгаа байхгүй юу.
Үүн лүгээ төрд ажиллагсад цалингаа голж ярьж байна аа. "Төрийн албаны цалин аягүй бага ш дээ. Томоохон пүүсийн цэвэрлэгчээс бага авдаг гээд бод доо..." Тэгвэл төрд ажиллахаа больчихооч дээ... Яалаа гэж. Цалингаас өөр зөндөө шанс бий. Ишгэн даргаас бух хүртэлх бүх албан тушаалтанд цэцэрлэгийн хоол шомбодохоос өгсүүлээд дэл сул үнэгүй орд харш хүртэл олддог өгөөж баян газар байхгүй юу.
Гурван сая хүрэх гэж байгаа манай ард түмнийг удирдан залж яваа 160 мянган төрийн ажилтан, ажилчид цөмөөрөө энэ сараас хойш цалингаа нэмүүлж байна. Төр засаг цалин нэмлээ. Ард түмнээ харж үзлээ. Бүр гучин хувиар нэмлээ шүү дээ. Батболдыг дахин дахин сонгоно оо.
Цалин нэмснээр бидний амьдрал хэрхэн дээшлэх бол. Тэр хэдийн амьдрал юу юм гэхээс бид бүгдийн хувьд гуниг цөхрөлөөс өөр юм харагдахгүй байна. Цалингийн сургаар юмны үнэ өснө. Цалин авах ажилгүй хүмүүст нэмэгдэл нь хорогдлоор тусч бүр тамирдуулна. Яаж амьдарна даа. Ямар харгис засаглал вэ гэж гасална. 3000 гаран хүн амтай хөдөөгийн суманд конторын албан хаагч, багш, эмч, энэ гурван байшинг цэвэрлэдэг, манадаг бүгд нийлээд 100 хүрэхгүй хүний асуудлыг шийдэж байгаа байхгүй юу. Тэр хэд ард түмэн, бусад нь биш юм уу?
Төрийн өндөрлөгүүд байсгээд ард түмнийхээ дунд орж ирдэг. Тэр аймагт "ажиллаж байгаад" ирлээ гэж мэдээлдэг. Дарга нар ард түмнийхээ дунд орж бүх л газраар орсон. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэрэг цагдаа мэдээж орон нутгийн удирдлага гээд. Бас замд таарсан нэг малчин айлд орсон. Дараа нь улаан буланд "хөдөлмөрчидтэй" уулзалт хийсэн. Эргээд харахад төр зөвхөн төрийн албан хаагчидтайгаа санал гомдлоо солилцоод буцсан байдаг. Тэр уулзсан ард түмэн нь цөмөөрөө цалингаа нэмүүлэх тухай гомдол гаргахаар нь "Манай орны ард түмний цалинг нэмэхээс өөр аргагүй болсон ажээ" гэж боддог юм байх даа. Одоо тэгээд хувийн хэвшлийнхнийг дуудаж ирээд "Та нар ч гэсэн 30 хувь нэм" гэж үүрэг өгөх үү. "Гурил минь гурилаа төдөн төгрөгөөр зар чи" гэж энэ намаржингаа солиорсон.
Том жижиг авлигачдын цалин нь өндөр, иддэг талх нь хямдхан, хүүхэд нь үнэгүй сургуульд сурна, өөрсдөө үнэгүй гадаад дотоодод зугаална. Төрийн өврөөс гарч, арын хаалгаар нь орж амьдарна. Татвар төлөгчдөөс огт санаа зовохгүй, тэднээс асуулгүй ингэж байн байн дээрэм хийж болж байгаа юм уу. Төр өө??? Тэгсэн атлаа улс орны хөгжлөөс хойш чангаадаг, цагаа бүртгүүлэх төдий ажилгүй шаарнууд зөвхөн төрд л үүрлэсэн байхыг нь яана.
Гэхдээ төрийн албан хаагчийн цалинг нэмж бололгүй яахав. Хоёрын хооронд гуч биш бүр дорвитой нэмэх шаардлага бий. Хийсэн ажилд нь тохирсон хөлс олгох ёстой. Улсын сургуулийн сайн багшид үр дүнгээр нь тооцож сайн хөлс өгөөд мууг нь хөөж явуулах хэрэгтэй ш дээ. Сайн мэс засалчийг тогтмол цалингаар торгоож чадах уу. Түүнээс гадна хийе дээ гэсэн ч хийх ажил байхгүй дэмий орон тоо бүр дэмий яам агентлагаар энэ орон бөөстөж дууслаа.
Намрын ургац хураалтын цаг үе ч юм байгаа. Мэдээллээр ХХААХҮЯ-ны нөхөд байсгээд л гарах юм. Энэ яам гэхэд л дотроо ямар олон хэлтэс салбаруудтай юм бэ. Тариа хурааж байгаа комбайнчдаас олон хэлтэстэй, хэлтсийн дор бас мэргэжилтэн, туслах, ажилтан, жолооч, үйлчлэгч, бичээч гээд юм юм л байж таараа. Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй гэгчээр энэ яам өвс хадаж байгаа, тариа хурааж байгаа нөхдүүдэд ёстой ажлын садаа. Тэнгэр муудахаас өмнө амжиж төмсөө хураамаар байдаг. Яамны сайд дарга гээд сурвалжлагч аятай нэг "Нийслэл хүү" ирчихээд хачин хачин юм асуугаад зогсчих нь. Явж болдоггүй, хаяж болдоггүй. Тэгээд зогсохгүй ямаа боолгоно, ядарч яваагаа гайхна.
Төрийн мэдлийн эрдэм шинжилгээний зориулалттай үр тариа жимс ногооны лаборатори газар тариаланд бий байх. Малны хувьд наадмаар есөн туг зөөдөг есөн морь Хэнтийд байдаг юм билээ. Хөдөө аж ахуйн бүх мал хуй хувьд очоод хорин жил болох гэж байна. Гэтэл төрийн энэ яам ямар ажил хийдэг байж таарах вэ.? Тоо бүртгэл хөтөлж, сурвалжлага хийхээс өөр нөлөөгүй. Харин саад болох тал дээр бол бүгд сайд. Нэг иймэрхүү нүсэр тогтолцоонууд ганц хөдөө аж ахуйн яаманд ч байгаа юм биш.
Сайн муу гэхгүйгээр бүгдийг нь хавтайруулан цалин нэмсэн нь анхаарал татаж байна. Хүмүүсийн хийж бүтээсэн ажлыг тооцоод үзсэн чинь дандаа дутуу үнэлж байсан байх нь. Тэгээд одоо гучин хувь нэмэхлээр цалингаа сая шударга авч эхэлж байгаа юм байна. Тийм үү. Өөрөөр цалин нэмэх шалтгааныг ер олж харахгүй юм. Хэрвээ манай мөнгөн дэвсгэрт Европын холбооны улс шиг хоорондоо нягт уялдаатай байдаг бол ийм бодлогогүй алхам хийж чадахгүй. Бид бүх гүйлгээг америк доллараар хийдэг байсансан бол, монгол төгрөг гэж байхгүй байдаг бол цалинг нэмнэ үү, хасна уу хамаа алга. Жижигхэн Монголд төрийн цалинг 300 хувь нэмсэн ч бусад үнэнд ганц цент нөлөөлөхгүй.
Гэтэл энэ нэг эрээн цааснаас хямдхан болчихсон "Хөх Чингэс"-ийн дэвсгэртийг амныхаа зоргоор ханшийг нь унагаж байна. Хүмүүс төрийн албанд орвол цалин сайтай юм гээд тийшээ хошуурцгаах байх. Төрөөр тэжээлгэсэн үлбийсэн юмнууд долоо хоногт хоёр өдөр амарч, орой зургаа гэхэд ажлаасаа тарж, ажлын цагаараа аминыхаа асуудлыг хөөцөлдөн, тайлан, маягт гаргах төдийхнөөр цаг нөхцөөн дэлхийн зах зээлийн энэ их өрсөлдөөн, хөгжил дунд яаж хөл нийлүүлэн явна гэж бодоо вэ?. Улс гүрэн байтугай жижиг гоо сайхны салон ч ийм байдлаар явах юм бол жил хүрэхгүй дампуурдаг биз дээ. Оюу толгой, Таван толгойгоос мөнгө босгоно. Олон юм битгий хуцаад бай гэх биз. Жаахан мөнгөний сураг сонсоод мөн ч их сагаж байна даа. Зогсоо зайгүй төрийн хайр халамж, нэмэгдэл, эх орны хишиг, эрдэнийн хувь, хүүхдийн мөнгө, оюутны тусламж, талхны үнийн зөрүү, автобусны билетний тусламж... За одоо болно доо болно. Ажлаа хийцгээе гэх хүн нэг ч алга. Гучин хувь нэмэгдлээ гээд түргэн шуурхай ажиллаж байгаа төрийн хөнгөн сурталтан хаана байна. Бахь байдгаараа мөнгө зүгээр өгвөл инээнэ. Илүү их өгвөл бүр чанга инээх нь зэвүүн.
t1
Оюука
Цоомоо
Зочин
enhbayar
hi
mobikom mungu ideed baina
Зочин
Зочин
Turiin alban haagch
Toriin alban khaagch
Зочин
zochin
Зочин
Ухаарал
kenzo
Зочин
Зочин
Зочин
буугийб
hun
Beyond
Beyond
Зочин
Zochin
Huviin chi ch ajlaa muu hiij bna daa
Зочин
bagsh
bagsh
bagsh
Зочин
áîðîî
Зочин
Çî÷èí
Зочин
Өөрийгөө хичэээ
Өөрийгөө хичээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Herbalife
Òºðèéí àëáàí õààã÷
Òºðèéí àëáàí õààã÷
kkkk
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин