9 сарын 1. Нэгдүгээр анги:

-Хүүхдүүд ээ, хичээл дээр томоотой суух ёстой, асуулт байвал гараа өргөнө.

Хүү гараа өргөв.

-За, асуу

-Зүгээр ажиллаж байна уу гэж шалгасан юм...


***


10-р ангийн сурагч Батын "Зуны амралтаа хэрхэн өнгөрөөсөн нь" зохион бичлэг нь оны шилдэг порно киноны зохиолоор шалгарчээ.


***


"Номин" урамшуулалт худалдаа:

“Хичээлийн шинэ жилд зориулан манайхаас цүнх, хичээлийн хэрэглэлийн багц авбал суран бүс үнэгүй дагалдана”. 


***

-Шинэ сургууль ямар байна? 

-Шал тэнэг, хуулах ямар ч арга байхгүй 

-Багш нар нь аймар юм уу? 

-Yгүй, сурагч нар нь тэнэг 


*** 


Зар: хичээл таслах дуртай оюутан сурагчдад зориулж зүгээр байж байгаад 40 хүртэл халуурч сурах дамжаа хичээллэнэ.


***


"Гэртээ харимааргvй байна, очоод гэрийн даалгавар хийнэ гэж нэг том ажил" хэмээн сургуулийн сурагчийн ээж ажил тарах үед үглэж байлаа.


***


Боловсролын сайдын 7-р ангийн зохион бичлэгээс: 

"Том болоод сайд болоод энэ сургууль, боловсрол энэ тэрийг байхгүй болгоод өгнө өө, гайгүй"


***


-Аав, шувууд яагаад намар өмнө зүгийг зорьдог юм? 

-Дэгдээхэйнүүддээ Монголын сургуульд боловсрол олгуулахгүй гэж.



***


Чуулганы эхэнд гишүүдээс микрофон, кнопны мөнгө хураалга гэвэл инээдтэй биз? Харин сургууль цэцэрлэгийн хүүхэдтэй эцэг эхэд бол инээдэм биш.


***


Дуу хөгжмийн багш сахилгагүй сурагчид: 

-Томоотой байхгүй бол би ээж, аавд чинь чамайг хөгжмийн гайхамшигтай авъяастай гээд хэлчихнэ шүү!



***


1р ангийн сурагч гэртээ ирээд: 

-Захирал надаас өнөөдөр “Чи айлын ганц уу?” гэсэн. Тэхээр нь би "Тийм" гэсэн чинь "Ёох, ашгүй дээ" гэсэн...


***


-Ээж, энэ 9 сарын 1-ийг яагаад баяр гэдэг юм? 

-Цэцэгчний хvvхэд ийм тэнэг юм асуудаггүй юм. 


***


Жилд 2 удаа мэргэжлийн баяр тэмдэглэдэг улс бол цэцэгчид юм: “Мартын 8” ба “9 сарын 1”.


***


Хичээлийн шинэ жилд зориулав: 

-Алив сурлагын дэвтрээ аваад ир! 

-Аав аа, гол нь эрvvл мэнд шүү дээ, тийм ээ, аав аа?


***


Химийн хичээл дээр багш нь сурагчаас: 

-Усны молекулын тухай ярь 

-Усны молекул нь спиртийн молекултай гоё зохицдог


***


Нэгдүгээр эгнээнд цонх, паарны дэргэд суудаг байсан сурагч охин ангийнхаа бусад охидоос түрүүлж боловсорч гүйцсэн.


***


Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд смарт утас авч орж чадсан сурагчийг шууд шалгалтанд нь тэнцүүлэн тооцож гаалийн академид авав.



***


9 сарын 1-нд хүүхэддээ уг нь 40ш vзэг, 60ш харандаа авч өгсөн юм. Одоо дөнгөж 9 сарын 20 болж байхад ганц л үзэгтэй үлдэж, тэгээд бас болоогүй, тэрийгээ ангийнхаа шалан дээрээс олсон гээд байгаа юм.


***


Говьд сурагч нар самбарын алчуур норгох гэж гараад 7 хонож байж ирдэг.


***


-9 сарын 1-нд төгсөх ангийн сурагчид 1-р ангийн охидыг тэврээд сургууль руу ордог шиг, Их Дээд сургуулиуудад 4-р курсын ах нар яагаад 1-р курсын охидыг тэврээд сургууль руу ордоггүй юм бол? 

-Аан. Чи оюутны байр орж үзээгүй юм байна л даа...


***

Охин маань сургуульд анх орсон биш, зардал нь хурим хийсний дайтай боллоо.


***


Элит сургууль: 

-Манайд янз бүрийн давхаргын хүүхдүүд сурдаг: зарим нь шинэ Бентлигээр ирж, зарим нь аль ноднингийн Лексусаар ч ирэх нь бий...


***


Дээд сургуульд шалгалт авч байна. Цаг дуусах мөдгүй. Арын ширээнээс нэг нь: “Цэрэгт байсан бол өдийд хоолондоо орж байгаа даа...”


***


Ерөнхийлөгчийн хүү дээд сургуульд орох болж. Сонгон шалгаруулалтын өрсөлдөөн ширүүн байлаа: 1 суудлын төлөө 12 сургуульөрсөлдсөн.


***


Шашнысургууль: 

-За шавь нар минь, онц сурвал диваажинд очно, муу сурвал тамд очно гэдгийг бүү мартаарай! 

-Багш аа, амьд төгсөж болохгүй юм уу?


***


Баячуудын хүүхдүүдийн сургуульд суран бүс нэвтрүүлжээ. Одоо буруудсан багшийг хүүхдүүд суран бүстэж шийтгэдэг боллоо.


***


2 сурагчийн сошиал пост: 

-Манай аав ээж ёстой нарийндаа хатсан (sent from my Galaxy S9) 

-Би бас гуйлгачин шиг л явна (sent from my iPhone X)


***


Сургуулийн агуулахын хаалгыг санамсаргoй онгойлгож харсансурагчМонгол хэл ба Биеийн тамирын хоёр хичээл дээр байнга онц гарахаар болов.


***


Журнал дээрх сурагчдын дүнгээр багшийн сарын тэмдэгийн мөчлөгийг мэдэж болно.

***


Сурагчдад ном уншуулж хэвшүүлэхийн тулд сургуулийн номын санд тамхилах өрөө байгуулах санал гарсан байна.


***


Багш нарт: 

Нээлттэй хичээл дээр сурагчдыг “Мэдэхгүй нь баруун, мэддэг нь зүүн гараа өргө” гээд тохирчих хэрэгтэй. Хэн нь зөв хариулахыг мэднэ.


***


Сурагчдын зуныг яаж өнгөрүүлсэн тухай зохион бичлэгийг багш шалгаад ихэд уйлав: Хамаг амьдралаа уйтгартай дэмий өнгөрүүлснээ тэрээр ойлгожээ...


***


Биологийн багш нь хичээл дээр “Та нар бол гомо сапиенс” гэснийг зарим сурагч“Биднийг сапирсан гомо” гэлээ гэж сургуулийн захиргаанд гомдол гаргасан байх юм...


***


-Боловсролын чанар хэзээ сайжрах бол? 

-Сургуульд багш нар нь Лексусаар, сурагчид автобусаар ирдэг болсон цагт. Тэрнээс одооных шиг эсрэгээрээ биш...


***


Орчин үеийн сурах бичгүүдийг харахаар сурагчдын ухамсартай бус яамныхны авлиаг, архидалттай тулж ажилламаар санагдах юм...

***


Бэлгийн боловсролын хичээл дээр ахлах ангийн сурагч банди: 

-Бэлгэвчийг санаандгүй буруу харуулаад углачихвал би өөрөө жирэмсэн болчих уу? 


***


-Онц сурлагатан, муу сурлагатан хүүхдийн ялгаа? 

-Муу сурагчийг эцэг эх нь зоддог, онц сурлагатныг бусад сурагч нар зоддог.


***


-Аав, та багадаа сургуульд явж байсан уу? 

-Тэгэлгүй яахав, нэг ч таслаж байгаагүй 

-Тээр харж байна уу, ээж, сургуульд сурах ямар ч хэрэггүй байгаа биз дээ?!


***


Тамхи татдаг сурагчид тааруу сурдаг гэсэн судалгаа гарч. Нарийвчилсан судалгаагаар тэдгээр сурагчид тааруу сурдгаасаа болж тамхинд орсон байж. 


***


"9 сарын 1 чинь баярын өдөр юм бол яагаад амралтын өдөр биш юм?" гэж хүү гомдоллов. 



***


Амьдралынхаа 10 жилийг сургуульд өнгөрөөхдөө би гуравхан зүйлийг л сурсан: бичэж бас тоолож.


***


Бүсгүй: 

-Найз хүүхэн маань 2 дахь дээд боловсрол эзэмшихээр их сургуульд орж байгаа 

-Яасан, эхний удаагаараа нөхөрт гарч чадаагүй юм уу?