-Чи надад хайртай юу?
-Мхм
-Өчигдөр чи арай л уран гоё үгээр илэрхийлээд байсан даа?..
-Өчигдөр чинь 4 сарын 1 байсан юм

***

4 сарын 1-нд би даргыгаа гоё хуурсан: "Та их ухаалаг, алсын хараатай хүн" гэчихсэн.

***

Гишүүд сайд дарга нарын орлогын мэдүүлгийг4 сарын 1-нд олон нийтэд дэлгэж байя.


***

Их Дэлгүүр урсдаг шатныхаа бариул, шат хоёрыг эсрэг тэсрэг урсгаж инээдмийн баярыг тэмдэглэсэн. 


***

4 сарын 1 бол: Интернет, сошиалаар цацагдаж байгаа мэдээлэлд үл итгэж ханддаг цорын ганц өдөр. 

(Бусад өдөр бол манайхан чинь галзуу итгэнэ шүү дээ)


***

4 сарын 1-нд АТГ-аас цал буурал мөртлөө маш их баяр баясгалантай хүмүүс гарч яваа харагдсан... 


***

4 сарын 1 аль хэдийнэ дуусчихаад байхад л улстөрчид биднээр даажигнасаар байх юм.


***

4 сарын 1 бол манай улстөрчдийн мэргэжлийн баярын өдөр юм. 


***

Энэ хорвоод угаасаа л хэнд ч, хэзээ ч итгэж болохгүй. Тэгэхээр 4 сарын 1 яг юугаараа ялгаатай юм бол?  


***

Юун 4 сарын 1 бэ бас! Төр засагт хэдэн жилийн турш өдөр бүр хулхидуулж байж!


***

Эрхэм зорчигчид оо: 4 сарын 1-ийг тохиолдуулан манай автобус зогсоолууд дээрээ зогсож ч магад, зогсохгүй ч байж магад!


*** 

-Ардчилсан намынхан та бүхэн их сайн ажилласан. Дараа жил дахиж сонгоно оо!
-Нээрэн үү? За баярлалаа!
-Тоглосон юм аа, 4 сарын 1!


***

Бүх сонгуулийг 4 сарын 1-нд явуулж байя! Тэр нь утга агуулгын хувьд илүү тохиромжтой болно.


***

14-тэй охин нь 4 сарын 1нд: "Ээж, та удахгүй эмээ болно" гэж наргиснаас хойш ээж нь дараа жилээс нь л бүтэн нойртой унтдаг болсон. 


***

1994 оны 4 сарын 5-нд Курт Кобейн үхсэн. 1994 оны 4 сарын 5-нд дуучин Нáра анх дуу дуулж эхэлсэн. Ийм л шударга бус хорвоод бид аж төрж байна даа.