Битлзийг мэддэггүй хүн дэлхийд байхгүй. Тэр үеийн хаалттай бөглүү Монголд хүртэл Битлзийг залуус мэддэг байсан. Битлз коммунизмын төмөр хөшгийг зад татаад хуучин коммунист орнуудад хүч түрэн орж ирж байв. Коммунистууд яаж ч хориглоод Битлзийг хааж чадаагүй байдаг. Ливерпулын дөрвөл бол рок хөгжмийн ертөнцөд хувьсгал хийсэн жинхэнэ баатарууд байлаа. Миний хувьд Битлзийг аймгийн төвд дунд сургуульд 6 дугаар ангид сурч байхдааанх сонсож билээ. Зөвлөлтийн “Мелоди” фирмд үйлдвэрлэсэн нэг жижиг пянз дээр Битлзийн “Облади” болон “Попурри”гэсэн хоёр дууг анх сонсоод ямар гоё дуугарч байна вэ, хөгжмийн гармони, аранжировкагэж энийг л хэлдэг юм байна хэмээн бодож алмайрч билээ. Би 17 насандаа Зөвлөлт улсын их сургуулийн оюутан болоод манай хотод сурч байсан латин америкийн Колумби улсаас ирсэн Хосе гэдэг оюутны өрөөнд Битлзийн бүх 13 цомогпянз байсныг бүгдийг нь сонсож бүр их алмайрч байсан даа. Битлзийн “Hei Jude”, “Don’t Let Me Down”, “Come Together”, L”et it Be”, “Yesterday”, “Oh, Darling”, “Girl” зэрэг дуунуудыг дахин дахинмөн ч их сонсдог байж билээ.

Битлзийнхэн анх америкийн рок дуучдыгшүтэж биширч, америкийн рок хөгжмийн нөлөөн дор үүссэн юм билээ. Битлзийн Америктай холбоотой түүхийг товчхон сөхөж үзье. 

 

Америкийн рок хөгжмийн нөлөө

“The Beatles”хамтлагийн гишүүд америкийн рок н ролл хөгжмийг биширдэг байв. Пол Маккартни бол хүүхэд байхаасаа л Клифф Ричард, Чак Берри, Бадди Холли,Карла Перкинсийг шүтдэг байв. 1957 онд 16 настай Жон, 14 настай Пол хоёрыг танилцуулж дотносуулсан зүйл бол яах аргаүй америкийн рок хөгжим байлаа. Тэр үед 14 настай жаал хүү ПолМаккартни английн Ливерпул хотын нэгэн дүүргийн од болж байгаа “The Quarry Men” хамтлагийн ахлагч хөвгүүн Жон Леннонд америкийн Эдди Кокран, Жин Винсент , Литл Ричардын дууны аккордыг гитар дээр тоглож үзүүлсэн нь ихэд таалагдаж түүнийг хамтлагтаа авчээ. Жон, Пол хоёр хоёулаа Бадди Холлиг шүтдэг байв. Пол Маккартни хожим нь дурсахдаа “ Бидний анхны 40 дуу Бадди Холлийн хөгжмийн нөлөөн дор бичигдсэн юм” гэж байлаа.

Жон Леннон мэдээж америкийн рокын хаан Элвис Преслиг шүтэж, америкийн Боб Диланг маш их сонирхдог байв. Пол Маккартнийн уран бүтээлд америкийн “Beach Boys - Pet Sounds 1966” маш их нөлөө үзүүлж Битлзийн “Sgt. Pepper's Lonely Hearts Club Band” цомгоо гаргахад нь хүргэж байв. 

Америкт болсон Битломания

“The Beatles” хамтлаг бол рок хөгжмөөр анх удаа АНУ-д амжилт олсон хамтлаг байлаа.1964 оны хоёрдугаар сард “Битлз” хамтлаг анх удаа АНУ-д айлчлан тоглолт хийхийн өмнө тэд нилээд айж түгшиж байсан юм. Учир нь Битлз тэр үед Европт алдартай болсон байсан. Харин АНУ-д 1963 онд тэдний пянзнууд гуравдугаар зэргийн түвшинд бараг борлогдохгүй байдаг байв. Пол АНУ явахын өмнө “ Бид тэнд очих хэрэг байна уу. Тэдэнд өөрсдийн шүтдэг хамтлаг, дуучид зөндөө байдаг ш дээ” гэж байв. Харин 1964 ондБитлзийнхэн америкийнCapitol Records фирмтэй гэрээ байгуулж “Meet the Beatles” (1964) цомгоо гаргаж тэдний“I Want To Hold Your Hand” дуу нь америкийн зах зээлд тэргүүлж эхэлжээ. 

1964 оны хавар Битлз анх удаа АНУ-д Нью Иорк хотын Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудалд буухад тэднийг америкийн 4 мянган шүтэн бишрэгчид голдуу өсвөр насныхан угтлаа. Тэднийг харсан Ринго Старр “Америк гэж энэ үү. Тэд ямар олуулаа угтаж байна вэ. Тэд жаахан хэвийн бусхүмүүс үү?”гэж байв.Тэднийг хаашаа ч явсан өсвөр насныхан даган явж хашгирч байв. Битлз америкийн алдарт Эда Салливаны телешоуд оролцсоны дараа бүх Америк нойрноосоо сэрэв. Энэ телешоуг америкийн 73 сая үзэгч үзжээ. Ингэж Америкт битломаня эхэллээ.

Вашингтон хотын “Колизей” концертын танхимд Битлзийн анхны концерт болж 20 000 шүтэн бишрэгчид нь үзэв.Дараа өдөр нь Битлз Нью Иоркийн Карнеги холл –д хоёр удаа тоглолт хийлээ. Энэ үеэр жинхэнэ шүтэн бишрэгчдийн орилоон хашгираан болж цагдаагийнхан Манхеттаны хэд хэдэн гудамжийг хаахад хүрч үзэгчдийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг яаралтай хийхэд хүрэв. Тэнд Битлзийнхэн нэг зүйлийг ойлгов. Тэд өөрсдөө итгэх итгэлийг бүрэн олж авав. Тэднийг шүтэн бишрэгчид ньхараад концертийг нь огт сонсохгүй, бүгд л орилолдоод хашгиралдаад уйлалдаад байв.

Битлз тэр үед АНУ-д маш чухал үед очжээ. Учир нь тэр үед америкийн хар өдрүүд болоод байв. АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди алагдаад гуравхан сар болж байв. Карибийн тэнгисийн хямрал болж Америк Зөвлөлтийн хооронд цөмийн дайны аюул дэгдэхэд бэлэнболоод байв. Америкчууд гэнэт тэнгэрээс тэдэн дээр цөмийн бөмбөг унах вий хэмээн айж байлаа. Гэтэл Америкт Британий гэрэл гэгээтэй сайхан залуус тэнгэрээс унасан мэт гэнэт гарч ирээд тэднийг алмайруулав. Гэвч шүтэн бишрэгчдийн хажуугаар тэднийг үзэн ядагчид хүртэл буй болсон байлаа.

1966 онд Жон Леннон английн “The London Evening Standard” сонин дээр“Христийн шашин алга болно.Би маргахыг хүсэхгүй байна. Гэхдээ миний зөв гэдгийг ирээдүй батална. Одоо бид Ийсусээс илүү алдартай боллоо. Рок,Христ хоёрын аль нь эхэлж алга болохыг би мэдэхгүй” гэсэн мэдэгдэл хийжээ. Гэтэл Битлз 1966 онд АНУ-д сүүлчийнхээ айлчлан тоглолт хийхийн өмнөхөн америкийн” Datebook” хэмээх сэтгүүлд Жоны энэхүү яриаг тэр чигээрээ нь нийтэлчихжээ. АНУ даяар ялангуяаөмнөд мужуудад эсэргүүцлийн цуглаан болж сүүлдээ Битлзийн пянзнуудыг шатааж эхлэв. Америкийн “Ку клукс клан” байгууллага Битлзийн дөрвөлийн хүүхэлдэйг галд шатааж байлаа. Менежер Эпштэйн Битлзийн аялан тоглолтыг 8-р сар хүртэл хойшлуулжахад хүрч байв. 

Битлзийнхэн америкчуудын энэ сүржигнэлд дургүйцэж байв. Пол тэднийг хараад нацизмыг санагдуулж байна гэв. Жон хэвлэл мэдээлээр өөрийн мэдэгдлийн талаар уучлалт хүссэн боловч ер тоосонгүй. Битлзийнхэн АНУ-ын Вьетнамд хийж буй дайныг эсэргүүцэх болов. 1966 оны Битлзийн АНУ-д хийсэн айлчлан тоглолт ийнхүү бараан байдалд хэцүүхэн болжээ.

Америкт зориулсан Битлзийн дуунууд

Битлз Америкт зориулж Цагаан цомогтоо хэд хэдэн дуу зохиосон.“ The Continuing Story of Bungalow Bill “ хэмээх кантри маягийн дуундаа цагаан арьстан англо сакс америк залуугийн тухай дуулдаг. Энэ дуунд тэр америк залуу олон комиксын баатруудтай тулалддаг, Энэтхэг явж бар агнадаг тухай өгүүлдэг. Жон Энэтхэгт байхдаа Ришикешийн ашрамд /сүм/ нэгэн ахимаг насны америк эр тэнд ашрамд олон жил амьдарсанахимаг насны эхтэй ирж уулздаг тухай өгүүлдэг. Тэд дараа нь заан унаж бар агнахаар явдаг. Энэ бол үнэн түүх байлаа. 

Битлз Энэтхэг байхдаа Роки Ракун гэдэг америк эрийн тухай кантри баллада зохиосон юм. Энэ дуунд буудалцаан, согтуу эмч нар, садар бүсгүйчүүд, Библи, адал явдал ковбой зэрэг зүйлүүд орсон байдаг. Пол Маккартни түүний найз канадын кино найруулагч Пол Зальцман өөрийн хуучин эхнэр нь түүнийг орхиж өөр эр рүү явсан тухай гомдоллосон тухай сонсоод энэ дууг зохиосон байдаг.

Битлзийн “Цагаан альбом”-ын “Honey Pie” дуунд далайн чанадын дурлал хайрын тухай өгүүлдэг. Энэ дуунд далайн чанад руу Холлиувудад алдартай жүжигчин болохоор явсан найз охиноо гэртээ хүлээж байгаа нэгэн залуугийн тухай өгүүлдэг . Битлзийн“Blackbird” хэмээх дуунд Америкт амьдардаг,арьсны үзлээр гадуурхагддаг нэгэн хар арьстан бүсгүйн тухай өгүүлдэг. Битлзийн бусад дуунуудад Лос Анжелесийн дээр манан татсан нь, Аризоноос Калифорни явсан Жогийн тухай гэх мэт бяцхан түүхийг өгүүлсэн байдаг.

Америк дахь Битлзийн гишүүдийн гэрлэлт

Жон Леннон Америкийн тухай хэд хэдэн дуу зохиосон. Жон Леннон америкийн иргэн япон бүсгүй Йоко Онотой гэрлэсний дараа АНУ-д очихоор шийдсэн. Учир нь Британид арьсны үзэл газар авсан, түүний япон бүсгүйтэй гэрлэснийг британичууд таашаахгүй байсантай холбоотой юм. Иокогийн аав нь америкийн нэгэн компанид ажилладаг банкны ажилтан байлаа.Тэднийх АНУ-д,заримдаа Японд амьдардаг байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа бяцхан Иоко охин ээжтэйгээ Токио хотод амьдараг байв.Тэднийх Иоког 18 нас хүрэхэд АНУ-д бүрмөсөн амьдрахаар шилжин иржээ. Удалгүй залуу бүсгүй Иоко АНУ-д орчин үеийн авангард чиглэлийн алдартай зураач болж чадсан юм.

Нью Йорк хот бол гадаадын дүрвэгч хүн бүрийг хүлээн авдаг таатай сайхан хот байлаа. Жон сүүлийн 10 жил амьдарсан энэ хотыг өөрийн гэр орон хэмээн үздэг байлаа. Энэ хотод Жон алдар нэрнээс хол, өөрийн эрх тааваараа автобусанд сууж, кофе ууж, цэцэрлэгээр зугаалж эрх чөлөөтэй амьдардаг байлаа. 

Төв цэцэрлэгийн ойролцоо Дакотад шилжин ирэхээсээ өмнөЖон, Иоко хоёр Вашингтон уулзвараас холгүй Гринвинч Виллижийн Бэнк стрит дэхь жижигхэн орон сууцандаа амьдарч байлаа.Энэ байр нь жагсаал цуглаан хийдэг газраас холгүй байв. Тэднийд зүүний хүчний хөдөлгөөний залуус Эбби Хоффман, Джерри Рубин, Бобби Силболон улс төрийн идэвхтэй яруу найрагчид,хөгжмийн зохиолчид ирдэг байв. Жон Леннон дайны эсрэг хөдөлгөөнд оролцож “Хар ирвэс” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Жон Синклерийг дэмжсэн цуглаанд очдог байв. 

Жон Леннон америкийн ерөнхийлөгч Ричард Никсоныг дахин сонгуулахгүй байх, дайныг зогсоохсурталчилгаанд оролцох төлөвлөгөөтэй байсныг Никсон мэджээ. Ленноныг шүтдэг америкийн 18 настай сонгогчдод Никсоны эсрэг санал өгнө гэдгийг Никсон таамаглаж байлаа.Эцэст нь америкийн засагзахиргаа Жон Ленноныг 60 хоногийн дараа АНУ-ыг бүрмөсөн орхиж явахыг шаарджээ. Гэвч Жон Леннон 5 жилийн турш АНУ-ын Мөрдөх Товчоо болон Цагаачдын албатай тэмцэл явуулав. АНУ-ын Мөрдөх Товчоо болон Цагаачдын алба түүнийг ажиглаж телефон утсыг нь нууцаар чагнаж АНУ-аас хөөх томоохон шалтгаан хайж байв. Жон Ленноныг хар костюм өмсөж, хар шил зүүсэн хачин хүмүүс байнга дагаж тагнаж байв. Энэ нь Жонд тун таагүй санагдаж байлаа.

Жон Ленноныг америкийн өмгөөлөгч Лион Уайлд аварсан юм. Тэр өмгөөлөгч эхлээд Жоныг Иокогийн 8 настай охиныг асрах ажилтай хэмээн шалтаглаж хөөн гаргах хугацааг нь сунгаж чадав. Дараа нь 1968 онд Британи дахь Ленноны гэрээс мариухан олсон гэдэг нь марихуан биш, гашиш байсан гэдгийг нотолж чадав. Энэ бол огт өөр асуудал хэмээн өмгөөлөв. Дараа нь өмгөөлөгч нь Шүүхд сөрөг нэхэмжлэл гаргав. Тэрхүү нэхэмжлэлд “ Цагаачлалын алба нотлогдоогүй зохиомол баримт гаргасан, Британий цагдаагийн газар Ленноны гэрт хар тамхи санаатайгаар нуусан” гэсэн үндэслэл гаргажээ. Шүүх энэ сөрөг нэхэмжлэлийг дэмжив. Эцэстээ Цагаачлалын алба Жон Ленноныг АНУ-аас хөөн гаргахшалтгаан олоогүй ажээ.Жон удалгүй АНУ-д амьдрах ногоон карттай болсон юм. 

Жон Леннон 1973 онд Никсоныг дахин сонгогдсоны дараа Нью Иоркод эргэн ирж НҮБ-ын байрны ойр Ист Сайдад Иокотой хамт амьдарч гэртээ хүүгээ өсгөж талх барьдаг байв. Жон Леннон Америк орон болон энэ хотыг хайрладаг байсан юм.1980 оны 10-р сарын 8 ны өдөр Жон Леннноыг түүний шүтэн бишрэгч Марк Чэпмэн гэдэг солиотой эр төв цэцэрлэгийн эсрэг оршдог түүний байрны гадаа буудаж амь насыг нь хөнөөсөн билээ.

Битлзийн бусад гишүүд бүгд америк бүсгүйтэй гэр бүл болсон түүхтэй. 

Пол Маккартни рок гэрэл зурагчин Линда Истмантай 1967 онд танилцаж 1968 онд уулзалдаж эхэлсэн байдаг. Дараа нь тэд удалгүй гэрлэсэн. Линда бол еврей орос гаралтай бизнесийн гэр бүлд төрсөн ,“Rolling Stone” сэтгүүлд гэрэл зургаа нийтлүүлдэг фотограф бүсгүй байлаа. Линда бол цагаан хоолтон, гайхалтай гэрэл зурагчин, дунд зэргийн дуучин бүсгүй байлаа. Линда 1998 онд хорт хавдар өвчнаар нас баржээ. Полын одооны эхнэр Нэнси Шэвелл бол америкийн бизнесмэн бүсгүй, Нью Иорк хотын тээврийн удирдах газрын зөвлөлийн гишүүн, New England Motor Freight компаний дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг нэгэн юм. Полын гэр бүл эдүгээ Лос Анжелест нэг хаустай, мөн Нью Иорк хотод Метрополитен музейнэсрэг оршдог орон сууцанд амьдардаг ажээ.

Жорж Харрисоны хоёр дахь эхнэр бол америкийн иргэн мексик гаралтай Оливия Ариас юм. Оливия бол ядуу гэр бүлд төрсөн бүсгүй. Оливия дуу бичлэгийн компанид нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад дараа нь энэ компанид Харрисонтой хамт ажиллаж байсан. Жоржийг нас барсны дараа Оливия буяны ажиллагаа явуулдаг болсон, кино продюссер болсон, ялангуяа2005 онд Жоржийн дурсгалд зориулсан концертын баримтат кино бүтээж Грэммийн шагнал хүртсэн. Мөн 2011 онд “Жорж Харрисон: Ертөнцийн амьдрал” хэмээх баримтат кино бүтээж “Эмми” шагнал авчээ.

Ринго Старрын эхнэр бол америкийн жүжигчин, Нью Иорк хотын иргэн Барбара Бах юм.Тэд 1981 онд гэрлэсэн. Барбара 1977 онд “Надад дурласан тагнуулч” гэдэг кинонд тогложээ.

Үхэл

Үхэл Битлзийг тойроогүй юм. Жон, Пол хоёр өсвөр насандаа ээжийгээ алдсан юм. Энэ эмгэнэл тэдний дуу бүтээлдямар нэгэн хэмжээгээр нөлөөлж байв. Жонынайз,агуу зураач Стюарт Сатклиффзалуудаа гэнэт нас барсан.Битлзийн менежер, хамтлагийн захирал Брайн Эпстайн 1967 онд ямар шалтгаан нь мэдэгдэхгүй гэнэт нас барсан.

Жон Ленноныг Нью Иоркт гэрийнх нь гадаа нэгэн солиотой эр буудсан. Жоныг Рузвельтийн нэрэмжит эмнэлэгт авчирсан боловчсум зүрхэн тушаа газар нь туссан тул 20 минутын дараа амьсгал нь зогсож нас барсан.

1990 онд шинэ жилийн үеэр Жорж Харрисоныг гэрийнхээ гадаа явж байхад нь нэгэн солиотой эр түүн рүү дайрч түүнийг 40 удаа хутгалсан. Энэ явдлын дараа Жорж жил хагас амьдраад уушигны хорт хавдар болж тархинд нь тархсанаас болж Нью Иоркийн Статен Айлендад эмчлүүлсний дараа нэгэнт эмчилгээ авахгүй болсон тул Лос Анжелест ирж нас барсан. Жорж Харрисоны чандрыг Энэтхэгт Варанаси хотын орчим цацсан.

Америкийн шагнал, пянз, бичлэг

Битлз хамтлаг америкийн хөгжмийн Грэммийн шагналын 10 удаа хүртсэн.

Америкийн “Billboard Music Awards” –ын шагналыг хүртсэн. 

“Let It Be”баримтат кино нь 1971 онд Оскарын шагнал хүртсэн.

Битлз хамтлаг1963-1970 онуудад 211 дуу зохиож бичлэг хийжээ. 

1994 онд АНУ-д Битлзийн “Өчигдөр” дууг радио станцаар 6 сая удаа эгшиглүүлжээ. 

Битлз АНУ-д айлчлан тоглолт хийсэн жил “The Beatles” хэмээн пянз 19 сая ширхэг зарагджээ.

АНУ-д 2006 онд Битлзийн 57 сая пянз зарагджээ.

АНУ-д 2012 онд Битлзийн бичлэг 600 сая ширхэгээр зарагджээ.

Битлз хамтлаг байгуулагдснаас хойш 60 гаруй жилийн дараа эдүгээ 2023 оны 11-р сарын 2 -ны өдөр Битлзийн хамгийн сүүлд зохиосон “Now and Then - Одоо ба Тэр үе” хэмээх шинэ дууны клип гарлаа. Үнэхээр гайхалтай.

“The Beatles” хамтлаг одоо болтол бүтэн жарны турш амьд домог хэвээрээ байна. “The Beatles” хамтлаг бол мөнхийн гайхамшигт хамтлаг юм.

2023.11.10