ТӨР ХЭРЭГТЭЙ
ТӨР ХЭРЭГТЭЙ
Гэхдээ төрд өмч хөрөнгө хэрэггүй. Төр бизнес хийж болохгүй. Би ингэж бодож байна. Төр бидний төлөө бизнес хийж мөнгө олно. Тэгээд биднийг бүгдийг тэжээх гэнэ. Энэ худлаа. ШАЛ ХУДЛАА. Тийм юм байхгүй.
Төр алт зэс нефть нүүрс ухаж, төмөр зам тавиж цахилгаан станц барих гэнэ. Тэгээд тэр олсон мөнгөөрөө ард түмэн бид бүгдийгээ элбэг дэлбэг аз жаргалтай сайхан амьдруулна гэнээ. ШААЛ ХУДЛАА тийм юм байхгүй. Хэрвээ төр засаг маань тийм байвал. Ардууд бид юу хийхэв?Ажилгүй орлогогүй бид төр хэзээ мөнгө өгөх болдоо гээд хараад хүлээгээд суух уу?Тийм юм байхгүй. Хэрвээ тийм байвал. Монгол улс хэзээ ч хөгжихгүй. Монгол хүн хэзээ ч сурахгүй босохгүй. Тийм учраас.ТӨРД ӨМЧ ХӨРӨНГӨ ХЭРЭГГҮЙ. Хувийн өмч болго. Иргэдийн өмч болго. Тэгэж төрийн хүнийг идэж уух юмгүй болго. Ашиглаж завшиж чадахгүй болго. Тэгээд ТӨР тэр өөрөө бэлэн мөнгө бүтэхгүй зүйл бүү амла. Зүгээр мөнгө хүнд битгий өг. "ХЭН САЙН АЖИЛЛАНА. ТЭР САЙХАН АМЬДРАНА". "ИХ АЖИЛЛА. ИХ АЗ ИРНЭ" гэж хэл. Дэмий ажилгүй хүн цөөхөн болно. Өлсгөлөн ходоодтой өлөн нүдтэй хүмүүс бага болно. Хүмүүсийг хийх ажилтай болго.
Хүсэх юмтай болго.
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Хүүдээ бичсэн захидал. Батжаргалын Батбаяр. 2014 он.