Хүү минь. Охин минь
Хүү минь. Охин минь.
Аавынхаа үгийг сонс. Ариун санваарт. Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн заларсан Бурхан багш. Тэрбээр "Хааны шастир. Тэнгэр эрхэтийн тангараг" гэдэг шастир номыг ихэд болгоосон гэдэг билээ. Бурхан багш "Машид ихээр сайн сонсогтүн!" хэмээгээд ном үүнийг шүлэглэн зарлигласан байдаг.Энэ мэт. Амьтан бүгдэд зориулан агуу шастир ном үүнийг би номлосугай. Эргэлзээ бүгдийг таслагч эзэд хаад ноёдод би номлосугай гээд: ... Эрдэм ихээр өөрийн бие сэтгэлийг тэтгэгтүн. ... Хамаг бүгдийг амгалангаар тэтгэгтүн. ... Сайн үйлд амьтан бүхнийг оруулагтүн. ...Эзэд ноёд ийн үйлд. ... Эв эеийг эрхэм болго. ... Номт хүнийг шүтэж үйлд. ... Албат иргэдийг баясгаж үйлд. ...Бурхад бүгд баясах болно. Хамаг ардууд амгаланг олно. Орон улсад сайн үйлс дэлгэрэх болно. ...Нүгэл хилэнцийг тэвчиж үйлд. ... Худал хуурмагийг дарж үйлд. Барьж үйлд. ...... Хэрүүл тэмцэл, башир хуурмагаас бултаж зайлсхийгтүн. Муу үйл, хүсэл шуналаас холдож буцагтүн. ... Саар муу хүмүүнийг машид бүү хүндэл. ... Сайн дээдсэд хорсож атаархаж бүү муулагтүн. Өшиж, хясаж, гүтгэж бүү дарамтал. ... Хилэнц үйлдэгч хүмүүн түүнийг номхоруулж үйлд. ... Ичих зовох хүний ёсыг үзээгүй мартсан нэгэн. ... Хий хоосон дүр үзүүлэн инээлдэх нэгэн. ... Ном үзээгүй худал яригч хуурмаг нэгэн. ... Эд бүгдэд итгэл үзүүлэж эргэлзэж бүү хүндэлэгтүн хэмээн Бурхан багш зарлигласан. Зарлигласан гэдэг юм. ...Бурхан багш зарлигласан. "Сайн болой. Сайн болой" хэмээн зарлигласан. ...Хаад эзэд ноёд. Тэд бүгдээр. Энэ мэт. Хичээн барих аваас: Тэд зовлонгийн хүлээсээс ангижрах болно. ...Хичээж үйлд. Ном эрдэм, хууль ёсыг ДЭЭДЛЭН барь. Амгалан сайныг үйлд. ... хэмээн зарлигласан. Зарлигласан юм. ...Хэрвээ хаад, ноёд, түшмэл, зарлага алин боловч. Тэр мэт. Сайрхаж үл хайхрах аваас: Бурхад, тэнгэрүүд машид ихээр хямрах болой. ... Улс орон, ард иргэд нь аюул гасланд нэрвэгдэнэ. ... Хаад ноёд гасланг амсана. Тэд нар зовлонд унана. ... Ад чөтгөрүүд шургалах болно. Эдгэрэшгүй их өвчин, зовлон, гачаал үүрд ихээр үзэгдэх болно гэх мэтээр эл судар номонд өгүүлсэн байдаг хэмээн Бурхан багш зарлигласан.
..."ХУТАГТ АЛТАН ГЭРЭЛТ БУЮУ СУДРЫН АЙМГИЙН ДЭЭД ЭРХЭТ ХААН" Их хөлгөн судраас.
...Одоо цагийн монгол хэлэнд утга дүйлгэн товчлон хүргэв.
Батжаргалын Батбаяр