ӨӨРЧЛӨЛТ
Өөрийгөө өөрчилье гэж бодсон ч дотоод тэмцэлдээ туйлдан огт үр дүнгүй явсаар өдийг хүрсэн бол энэ ном танд далдын учир шалтгааныг нь хэлж өгнө. Сэтгэлзүйн үүднээс маш тодорхой тайлбарласан буй. Хүн өөрийгөө хянадаг сэтгэл хөдлөл ба эрүүл ухаан хоёртой байдгийг сэтгэлзүйчид туршлагаар тогтоожээ. Жишээ нь, эрүүл ухаан турахаар шийдэхэд сэтгэл хөдлөл аль амттай шимтэйг ахиухан идэхийг санаархана. Энэ хоёр сэтгэл өөр хоорондоо зөрчилдөх боловч жолоодож чадвал хүссэн өөрчлөлтийнхөө зам дээр гардаг байна.
Өөрийгөө өөрчилье гэж бодсон ч дотоод тэмцэлдээ туйлдан огт үр дүнгүй явсаар өдийг хүрсэн бол энэ ном танд далдын учир шалтгааныг нь хэлж өгнө. Сэтгэлзүйн үүднээс маш тодорхой тайлбарласан буй. Хүн өөрийгөө хянадаг сэтгэл хөдлөл ба эрүүл ухаан хоёртой байдгийг сэтгэлзүйчид туршлагаар тогтоожээ. Жишээ нь, эрүүл ухаан турахаар шийдэхэд сэтгэл хөдлөл аль амттай шимтэйг ахиухан идэхийг санаархана. Энэ хоёр сэтгэл өөр хоорондоо зөрчилдөх боловч жолоодож чадвал хүссэн өөрчлөлтийнхөө зам дээр гардаг байна. Энэ номд хүн өдөр тутмын амьдралаа өөрчлөх амьдралын энгийн жишээ олныг татжээ. Хүн амьдралаа эерэг зүгт жолоодох шинэ зам мөр рүү хөтлөхдөө сэтгэлзүйч, нийгэм судлаач болон бусад салбарын мэргэжилтнүүдийн олон арван жилийн туршилтыг тухай бүрт эшилсэн учир итгэл төрүүлнэ. Та амьдралын хэвшлээ өөрчилье гэж нэгэнт шийдсэн аваас энэ номыг унших нь зүйтэй. Адаглаад чухам юуг хүссэнээрээ идэх, юугаа огт өөрчилж болохгүй юм, ер нь амьдрал яаж өөрчлөгддөгийг мэдээд авна. Амьдралынхаа хэмнэлийг өөрчилье гэсэн мөртлөө бид яагаад шантарч няцаад байдгийг сэтгэлд буухуйц жишээ татаж, дүрслэн өгүүлсэн тул энэ номыг уншсан хүн үр дүнд заавал хүрнэ. Түүнээс гадна сэтгэлзүйн далд чанадын нууцад нэвтэрч бусад хүмүүсийн арга эвийг олох ухааныг ч олж мэднэ.
Корпорацуудыг богино хугацааны сэтгэлгээнээс
хэрхэн ангижруулах вэ?
НӨХЦӨЛ: Жүди Сэмүэлсон Аспэнийн хүрээлэнд багтдаг Бизнес ба Нийгэм нэртэй бодлого боловсруулах хөтөлбөрийг удирддаг. Тэрээр бизнесийн ертөнц дэх Šбогино хугацаатайš тэмцэхийг эрмэлздэг аж. Сэмүэлсон дэлхийн асуудлыг (дэлхийн дулаарал, ядуурал, эрчим хүчний шаардлага) бизнесийн секторгүйгээр шийдвэрлэхэд бэрх гэдгийг шууд хэлдэг нэгэн.
Эцсийн эцэст зарим компани бүхэл бүтэн улсаас илүү хүч нөөцтэй. Гэвч богино хугацааны ирээдүйд чиглэсэн бизнес урт хугацааны асуудлыг шийдэж чадахгүй. Сэмүэлсон санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг нэгэн томоохон компанийн ерөнхий захиралтай ярилцсан тухайгаа өгүүлжээ. Захирал түүнд өнөөгийн чухал асуудалд анхаарахыг хүсдэг гэсэн боловч хананд өлгөсөн 90 өдрийн хуанлийг заагаад ŠЭнэ миний бодит байдалš хэмээн хүлээн зөвшөөрчээ. Хөрвүүлбэл, Нийтийн зах зээл түүнийг улирал улирлаар ажиллахыг шахдаг гэсэн үг. Багавтар ашгийн бус байгууллагын тэргүүн Сэмүэлсон ийм аварга том хүчинд хэрхэн нөлөөлж чадах билээ? Тэрээр Šбогино хугацаатайš хэрхэн тэмцэж чадах вэ? [Энэ бол 2009 оноос хойш үргэлжилж байгаа бодит нөхцөл байдал. Бид Сэмүэлсоны стратегийн зарим талыг өөрийн бодолтой нэгтгэн авч үзэх болно.
ШИЛЖИЛТ НЬ ЮУ БАЙХ БА ЮУ ҮҮНИЙГ ХОЙШ ТАТАЖ БАЙНА ВЭ?
Бид удирдагчдыг урт хугацааны сэтгэлгээгээр ажиллаасай гэж хүсдэг. Тэгвэл тэднийг юу саатуулаад байна вэ? Нэгдүгээрт, энд Хөтөчтэй томоохон асуудал байна. Та богино хугацаа гэдэг үгийг уншаад анхаарал хандуулсан байх гэж найдлаа. Энэ үг Сэмүэлсоны тэмцэж буй асуудлыг товчоор илэрхийлэхэд ач тустай боловч өөрчлөлтийг өдөөхийн тулд бид амин чухал алхмуудыг төлөвлөх ёстой.
(Урт хугацааны сэтгэлгээ гэдэг бол зан хандлага биш.) Хоёрдугаарт, замын асуудал бий: Хөрөнгийн зах зээлийн соёл нь богино хугацааны сэтгэлгээг өөгшүүлдэг. Сонирхолтой нь, энд Заан муу тал нь биш. Олонх удирдагч бусад нөхцөл ижил байгаа үед алс ирээдүйд төвлөрөхийг эрхэмлэх байх. Энэ нь сэдэл бидний хувьд саад биш гэсэн үг. Эцэст нь бодитой хандацгаая: Сэмүэлсон өргөн цар хүрээтэй өөрчлөлт рүү тэмүүлж байгаа. Бид шидэт сумны тусламжтайгаар шийдэл гаргана гэж найдаад хэрэггүй. Гэхдээ том өөрчлөлтүүд жижиг алхмаас эхэлдэг. Бид Сэмүэлсоны боломжийг хэрхэн сайжруулж чадах вэ?
ШИЛЖИЛТИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
- Хөтчийг чиглүүлэх. 1. Амин чухал алхмуудаа тайлбарлан бич. Сэмүэлсон ерөнхий зорилгыг тодорхой зан хандлагын загварт шилжүүлэх арга замыг олжээ. Нэг бодомж: захирлуудыг улирлын ашгийг зөвлөмж өгдгийг зогсоохыг ятгая. Өмнөх түүх: хөрөнгө оруулагчид ашгийн удирдамж хэмээх хачирхалтай Кабүки бүжгийг сайн мэддэг бол бусад хүмүүс үүнийг мэдэхгүй байж болно. Улирал бүрд нийтийн компани дараа улирлын санхүүгийн тайланд тусгах хүлээлтийг тогтоодог. Дараа нь уг компани ашгийн тайлангаа гаргахад гайхамшиг үзэгдэнэ. Компани хувьцааны ашгийн хүлээлтийг пеннигээр давуулсан хэмээн зарладаг. Яруу алдар нь бадраг! Зах зээл энэхүү жижигхэн тоглоомыг урам зоригтойгоор хүлээн авах боловч үүнийг хуулиар шаарддаггүй.
Компани улирал бүрийн санхүүгийн тайлангаа ямар ч урьдчилсан хүлээлтгүйгээр зүгээр л танилцуулж болно. Өөрөөр хэлбэл Сэмүэлсон гүйцэтгэх эрх мэдлийн хяналтад байдаг тодорхой зан хандлагыг илрүүлжээ. Хүлээлтийн бүжиг нь богино хугацааны сэтгэлгээний шилдэг бэлгэдэл юм. 2. Очих газрыг товло. Сэмүэлсон энд ч өөрийн харааг борлуулах ёстой. Удирдлагыг хэтийн төлөвөөр биш улирлаар явуулах ачааллаас чөлөөлөгдсөн дэвшилтэт захирлын амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ? Хаягтай шуудангийн ил захидал ямар байх вэ?
- Заанд сэдэл өгөх. 1. Өөрчлөлтийг багасга. Улирал бүрийн ашгийн үзүүлэлтэд анхаарал хандуулснаар Сэмүэлсон уг өөрчлөлтийг багасгасныг анзаарна уу. Энэ бол урт хугацааны сэтгэлгээ явах замдаа хэрэгжүүлж болохуйц анхны алхам юм. 2. Хувь хүмүүст ханд. GE, Microsoft, Coca-Cola, Google болон зарим нэр хүндтэй компаниудын удирдагчид уг өөрчлөлтийг хэдийн хийснийг Сэмүэлсон онцлон харуулах нь зүйтэй. Хэрэв бусад захирлууд холыг сэтгэдэгš удирдагчтай ажиллахыг хүсэж байгаа бол тэд энэхүү алхмыг хийх шаардлагатай.
- Замыг бүрдүүлэх. 1. Дадал бий болго. Доналд Бэрвик ба 100,000 амь аврах түүний кампанийг санаж байна уу? Бэрвик эмнэлгүүдийн оролцооны замыг хөнгөвчилсөн. Тэд нэг хуудастай маягт дээр эмнэлгийн ерөнхий захирлын гарын үсэг зурсан хүсэлт ирүүлэхэд хангалттай байв. Тэр мөчөөс Бэрвикийн баг оролцож, шинэ дадал суулгахад тусалжээ. Сэмүэлсон Ашгийн удирдамжийг халъя хэмээх кампанид дээрх шиг хялбархан нэгдэх боломж олгосон бол яах байсан бэ? Түүний баг хийх зүйлсийн энгийн хяналтын жагсаалт (хуулийн, пи-арын ба үйл ажиллагааны асуудлыг оруулаад) санал болгох ба өөрчлөгдөх үйл явцад компаниудыг дэмжих ёстой.
2. Сүргийг нягтруул. Зарим захирал ашгийн удирдамжийг зогсоохоос түдгэлзэнэ. Хөрөнгө оруулагчид үүнийг компани эрсдэлд орсны дохио хэмээн бодоод хувьцаагаа яаран зарж эхлэх вий хэмээн болгоомжилдог.
Сэмүэлсон компанийн удирдлагад уг болгоомжлолыг сөрөхөд туслан тодорхой огноонд Удирдамжийг халах өдрийгš зохион байгуулахад тусалж болох юм. Ийм байдлаар шийдвэрийг зарлах өдөр олны анхааралд их өртөхгүй. Үүнээс гадна уг санааг сонирхсон бизнес лидерүүдийг холбон нэгтгэснээр Сэмүэлсон хамтын үйлдлийн давуу талыг дэмжих болно. Зан хандлага халдварладаг талаар бид хожим үзнэ.