Сайддаа “гологдсон” Ерөнхий сайдыг сайн удирдагч гэх үү
Ерөнхий сайд Н.Алтанхуяг дүүлэн нисч байна. Бүр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нараас дээгүүр яваа үзэгдэнэ. Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн төслийг унагахад УИХ-ын шийдвэр гэж үзэж байсан ч цаагуураа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дарга нарынхаа үгэнд орлоо гэдгийг мэдэж л байсан.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг дүүлэн нисч байна. Бүр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нараас дээгүүр яваа үзэгдэнэ. Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн төслийг унагахад УИХ-ын шийдвэр гэж үзэж байсан ч цаагуураа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дарга нарынхаа үгэнд орлоо гэдгийг мэдэж л байсан. Төрийн өмчит компани нэмж байгуулахгүй байх тогтоолын төсөл санаачилсан өдөр нь “Шинээр төрийн өмчийн даатгалын компани байгуулах” шийдвэр гаргалаа. Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьчихлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл түүний танхимын нэг сайдыг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхгүй байвал яах вэ. Тэр тусмаа Давхар дээлийг тайлах төслийг нь УИХ-аар унагачихаад, үүнд нь санаа зовнисон нэг монгол сайдыг дуртайяа явуулчихсан. Оронд нь томилсон нөхрийг “гадар, доторгүй” мэдэх Ерөнхийлөгч “Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилохыг дэмжихгүй” гэхэд нь мөн л үл тоов. Тэгэхээр Ерөнхий сайд том байгаа биз. Болоогүй ээ, Зам тээврийн сайд нь амьд сэрүүн, энх тунх байсаар байтал ажлыг нь Эдийн засгийн хөгжлийн сайд шүүрч аваад нарийн царигтай төмөр зам барих төсөл оруулж ирсэн. Тэгснээ УИХ-аар хэлэлцэхийн даваан дээр “байж бай” гээд буцааж авч УИХ-аар бүрэн тоглож чадаад байгаа юм.
Харин одоо Ерөнхий сайд нь өөрөө Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ төслөөр дүүрэн БНХАУ гэсэн үг бий. Бас “нөхлийг урт хугацаанд тохирох” гэх ад бүр хурдаа нэмж энэ долоо хоногт Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад чихээд оруулчихаж. Оюутолгой яг ингэж наадмын өмнө гэрлийн хурдаар сүнгэнэж батлагдаж байсан байх аа. Энэ удаад төмөр зам. Хойд, урд хөршөөс зочид уралдаж ирсээр, “хөөрхий Ерөнхий сайд хадны завсар хавчуулсан халиуны зулзага шиг болчихлоо” гэж өрөвдмөөр л байна. Харамсалтай нь тэр танхимаараа ажиллаж чадахгүй байна. Хүсэл зоргыг нь дагаагүй бол ажлыг нь шүүрч аваад хийчихдэг технологитой аж. Энэ сайн лидерийн шинж үү.
Өрөвдөөд л хэлээгүй болохоос үнэн хэрэгтээ Ерөнхий сайд маань Үйлдвэр, худалдааны сайдад хаягдчихсан юм шиг л харагдсан. Одоо Зам, тээврийн сайдад ч хаягдаж магадгүй. Учир нь тэд албан тушаалаар амьсгалдаггүй, ажил хийх гэж ирсэн болохоор буцаж чадаад байгаа хэрэг л дээ. Зөвлөхүүд нь хүртэл түүнээс алсраад байх шиг. Кёкүшюзан Д.Батбаяр л гэнэн цайлгандаа “ядраахгүй байхсан гэсэндээ тэр бүр уулзаад байдаггүй” гэснээс биш өөр учир шалтгаантай нь мэдрэгдээд байна.
Сайнаар бодох гэж хичээвээс Ерөнхий сайддаа хачиг шиг наалдаад байх нь сөрөг үр дагавар дагуулах нь бий. Тэгэхээр “төв рүү тэмүүлэх” буюу даргадаа наалдах технологийг таягдан хаяж байгаагаараа шинэчлэл хийж байгаа юм гэж тайлбарлаж болох юм. Харин шударгаар хэлбэл түүнд яалт ч үгүй гагнагдсан “Алтан гадас” фракци нь хийгээд АН-ын бүлгийг хүчээр барьж байгаагаас өөр баг алга.
Үүнийг 1996-2000 оны үед Ардчиллынхан Засгийн эрхийг барьж байсан тэр нөхцлөөс илүү сайн хувилбар гэж хэлэх байх л даа. Магадгүй, Ж.Наранцацралтын Засгийн газрын сайд нар хуйвалдааны аргаар танхимаа татан буулгаж байсныг сануулах биз. Уучлаарай, тэр бол XX зууны ардчилал. Хуйвалдааны маш бохир, болхи хийснийг ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тиймээс тэр үеийнхтэй өнөөгийн нөхцөл байдлыг харьцуулах гэж оролдох, сайжруулсан гэх магтаал сонсох гэж найдах хэрэггүй.
Уг нь шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн лидер, салбарын “акул”, ажил хэрэгч хүмүүсээр дүүрэн баг байв. Лу.Болд, Ч.Сайханбилэг, Ч.Улаан, Х.Баттулга, Х.Тэмүүжин, Н.Батбаяр бүгд л олон нийтээс санаа зоволтгүй боломжийн үнэлгээ авчихдаг улстөрчид болсон. Бас маш сайн шүүмжлэгчид гэдгийг хэлэхгүй өнгөрч боломгүй. С.Эрдэнэ, Я.Санжмятав нарын зарим сайдыг яагаад томилсныг одоо хүртэл гайхах хэсэг бий ч тэд “Ерөнхий сайдаасаа холдохгүй, ойртохгүй” гэсэн зарчмаар ажиллаад л байгаа юм.
Үнэндээ АН-ын хамгийн гоё лидерүүдийн нэгэн болох Р.Амаржаргал гишүүн Н.Алтанхуягийн “дор” ажиллах яагаад дургүй байсан, сайдын сэнтийг яагаад голсны учрыг одоо л олон нийт ойлгож байх шиг. Нарийн яривал тухайн үед Ерөнхийлөгчид З.Энхболд, Н.Алтанхуяг хоёрын гомдлыг тайлж ажиллуулах хүнд үүрэг оногдсон. Тиймээс Р.Амаржаргалын зарчмыг мэддэг ч түүний өмнө нүгэлтэй үлдэхээс өөр гарцгүй болсон. Төсөөлж байсанчлан Р.Амаржаргал Н.Алтанхуяг, З.Энхболд нарын дор орж ажиллахгүй гэснээр Н.Алтанхуяг эхлээд хаягдсан ч “Ерөнхий сайд нарын шарталт” гэгч байдаг юм гэнэ билээ, түүнд бялуураад анзаараагүй. Дараа нь З.Энхболд хаягдах байсан ч хүчээр торгоож үлдээсэн. Явах гээд хүсэлт тавихад явуулахгүй байгааг өөрөөр юу гэж тайлбарлах юм бэ. Тэгэхээр “Алтан гадас” толгойтой Засгийн газар Х.Баттулгад, УИХ нь Р.Амаржаргалд хаягдчихаад байгаа юм. Зөвхөн одоогийн байдлаар шүү.“Болохгүй нь юу байгаа юм бэ, ажиллаж чадахгүй бол явна л биз” гэж хэлж болох ч “Хэрэв Ерөнхий сайд нь удирдаж чадахгүй байсан бол яах вэ. Би ийм Засгийн газарт ажиллаж чадахгүй гэсэн үг биш биз” гэдэг асуулт өндөлзөнө.
Энэ сайн удирдагчийн шинж мөн үү. Х.Баттулгын дараа өөр хэн нэг нь “Би Засгийн газраас гармаар байна” гээд өргөдлөө өгвөл яах вэ. Тэр ч байтугай намаасаа гаръя гэвэл яах вэ. Ямартай ч бидний мэдэх сайддаа гологдсон анхны Монгол Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг тодорчихоод байгаа юм биш үү.

Зочин
бор өвгөн
Bolio
bugd teneg hujaa nar
lлуухаа
Зочин
mgl
Зочин
Зочин
Zavharsan Zasag
Ван мин
Дулмаа
луухаа
Зочин
Zoozoo ene Altanhuyag budaa
Зочин
Ах
редакци
GOOGLE + master1mgl - BLOG-ООС ЖЕНКО-ГИЙН ҮНЭН ТӨР
master1mgl
-"₮-"₮-"₮-"₮-"₮
иргэн
Зочин
zub l yum bichsen bna shdee
zochin
Зочин
..........
зайран
ха ха
Ухаантан
Kkkkkk
Kkkkkk
Зочин
mgl
Зочин
goe
ООнгээ
Зочин
Ajil buteej ugnu geed zeelsen munguu ug. Utsa av
Зочин
zochin
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Алтан
sb
Зочин
Зочин
Зочин
Зочин
Munguu aviy
Зочин
Oongee
Зочин
Zochin
2*2=1
2*2=1
2*2=1
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин