Оросын геополитик: Түүх ийн өгүүлэв
Чингисийн байлдан дагуулалтаар Оросыг эзлэн төвхнөсөн Алтан ордны улс сүүл рүүгээ Монголоос тасран, тусдаа лалын шашинтан улс болсон авч оросууд монголчуудын гарт 1380 он хүртэл байжээ. Монголоос тасарсан улс гүрэн, овог отгуудыг оросууд ээлжлэн эзэлсээр төр улсаа сэргээж, харин ч нэгдсэн төр улстай болсон түүхтэй.
Украины дайныг В.Путин нэгдүгээр Петр хааны явуулсан дайнтай зүйрлэн лут аргумент гаргажээ. Үүнтэй холбогдуулан 2014 oнд бичсэн судалгааны нэгэн өгүүллээ (“Үндэстний тойм” № 10 2014.03.10) update хийгээд сайтдаа тавихаар шийдлээ. Эндээс мэдлэг мэдээлэл ахиухан олж авах болов уу хэмээн уншигчиддаа учирлая.
Түүхийн янз бүрийн үед тусгаар тогтносон улс байсан Украин нь орчин үеийн түүхийн ихэнхи үед Москвагаас удирддаг улс төрийн байгууламжийн нэг хэсэг байсан боловч хоёр өөр соёлтой, хэрэг дээрээ хуваагдмал маягийн улс хэзээнээсээ ил далд байсан ба 1991 онд Леонид Кравчук–Вячеслав Чорновил, 1994 онд Леонид Кравчук–Леонид Кучма, 1999 онд Леонид Кучма–Пётр Симоненко, 2004 онд Виктор Ющенко–Виктор Янукович, 2010 онд Виктор Янукович–Юлия Тимошенко нарын хооронд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиуд чухам тийм хуваагдлын илэрхийлэл байлаа. Тийм илрэл болгон дээр хөрш, “ах” Орос нь ямагт тоглож ирсэн, одоо бүр цагаандаа гарч Украинд бүрэн хэмжээний дайнаа “Цэргийн тусгай ажиллагаа” нэрээр явуулж байгаа нь тохиолдлын хэрэг огтоос бус гэдгийг түүхийн шарласан хуудас өгүүлнэ.
Чингисийн байлдан дагуулалтаар Оросыг эзлэн төвхнөсөн Алтан ордны улс сүүл рүүгээ Монголоос тасран, тусдаа лалын шашинтан улс болсон авч оросууд монголчуудын гарт 1380 он хүртэл байжээ. Монголоос тасарсан улс гүрэн, овог отгуудыг оросууд ээлжлэн эзэлсээр төр улсаа сэргээж, харин ч нэгдсэн төр улстай болсон түүхтэй.
Хэдийгээр Орос нь Византын соёл бүхий загалмайн шашинт Европын гүрэн боловч энэхүү олон зуун жилийн монгол, түрэг болон тэдний угсааныхантай хийсэн тэмцэл, хамтын ажиллагааны үед улам илүү дорножин генетикийн хувьд ч, соёлын хувьд ч европчуудаас ихэд хөндийрчээ. Нэг мэдэхнээ ХVII гэсэн Орос нь дэлхий дээр хамгийн их газар нутагтай улс болчихсон байв (Энд монголчуудын үлдээсэн өв гэж үзэх нь зүйд нийнэ) Оросыг цаг ямагт харийн улс гүрнүүд довтолж, түйвээж байснаас монголчуудын эзэгнэл 240 жил үргэлжилснээрээ анхны ба сүүлчийн түүхэн тохиолдол, тэгээд ч хамгийн удаан нь байв. Олон зуун жилийн турш Оросын өмнө этгээдээр монгол, туркууд, хожим Крымын татарууд, Балти хавьд герман, шведүүд ноёрхож байснаас Дорнод Европ руу гарах хуурай газрын гарц, далайд гарах Балтийн хил хаалттай, бас өмнөшөө бүлээн далай руу гарах тухай төсөөлөл Оросын ард түмэнд байсангүй.
Алтан ордноос хойш 1604-1618 онд польш, шведүүд интервэнц хийснээс өөрөөр гадны дарамт Орост нэг хэсэгтээ тохиосонгүй явсаар Нэгдүгээр Петр хааны үед очжээ. Чухамхүү Их Петр хааны үед л Оросыг Европын иргэншил соёлд оруулах реформ эхэлсэн. Энэ хүний нэртэй холбоотой нийгмийн дэвшлүүдийг (I Петрийн хаанчлал 1682-1725 он) дурдалгүй, зөвхөн түүний үеэс эхлэн Орос нь хэрхэн нутаг дэвсгэрийн эзэнт гүрэн болж өссөн тухай 100 жилийн баримтаас цухас сөхье.
Балтийн тэнгис Орос орны хөгжилд онцгой ач холбогдолтойг ойлгосон Петр хаан Турк ба Крымын хаантай байлдахаа зогсоож, Шведийн эсрэг Польш, Данитай цэргийн эвсэл байгуулжээ. Энэ үед Европын хаад Испанийн хаан ширээний төлөө 13 жилийн дайнд оролцоод завгүй байсныг ашигландалай тэнгист бэхжиж авахыг зорьсон нь тэр байлаа. Гэвч анхны оролдлого бүтэлгүйтэж Оросын цэрэг 1700 онд Нарвын дэргэд бут цохиулав.Байнгын флотгүй, зэвсэглэлдээ ганц ч хөлөг онгоцгүй тийм армийг Петр хүлээн авсны балаг энэ байлаа.
1709 онд Шведийн хоёр дахь довтолгоог няцаасан төдийгүй Полтавын дэргэдэх ялалтаар Орос нь Европын далай руу гарцтай болж чаджээ. Шведийг ялсны дарааөмнийн байнгын аюул болох Турктэй дайтаад бэлтгэл муу байсны гайгаар 1711 онд Азовын тэнгисийг алдан байж түр найрамдал байгуулав. Гэвч үл шантрагч хаан дахин умаршаа эргэж 1714-1720 онд Шведийг бүр мөсөн ялаад Оросын мэдэлд Рига, Финийн буланг бүхэлд ньавчирч, Европын хүчирхэг флотуудын нэгийг оросууд эзэмшиж байгааг дэлхийд илтгэжээ. Түүхэн энэ үеэс Оросыг Оросын импери хэмээн зарлаж, нэгдүгээр Петрийг анхдугаар император-оор өргөмжилжээ.
Гэхдээ Петр Оросыг Өрнөд Европ шиг тийм далайн хүчирхэг гүрэн болгож амжаагүй, Оросын колоничлол зөвхөн эх газраар дамжин дорно зүг рүү бас тэмүүлж байлаа. Эх газрын колоничлолд европчуудыг бодвол илүү туршлагатай, ард түмнүүдтэй нь харилцажсурсандаа дулдуйдан1715-1720 онд Иртыш мөрний эхийг оросууд эзлэн авч, эргийнх нь дагуу Омск, Семипалатинск зэрэг олон тооны бэхлэлтүүд байгуулан Иртышээс Бухар, Хиви рүү хуурай газраар, усаар Каспигаас Дундад Азийн гүн рүү довтлов.Петрийн үедКаспийн баруун эргийг ч сул орхиогүй. Кавказын чанад дахь хаант улс ба Иранд Оросын нөлөө нэвтэрч, Баку нь Оросын мэдэлд шилжжээ. Петрээс хойш 37 жилд ордны эргэлт 5 удаа гарч дотроо самуунтай байснаа төр хямралаасаа гармагц 1756-1763 онд Прусстэй 7 жил дайтажКенигсбергийн цайзыг Оросын цэрэг эзэлж, анх удаа Берлинд довтлон оржээ. Оросын арми түүхэндээ ингэж Европт хөл тавьж байсангүй. Петрийн залгамжлагчхаад чанх умаршаа, зүүншээ Арктик, Сибирь, Камчаткийг нээж, Номхон далайн эрэгт тулж очсон нь геополитикийн аугаа их нээлтүүд байлаа.
1772 онд Екатерина II хатан хааны үед Польшийг анх удаа Орос, Прусс, Австри гурав хэсэглэн хувааж,үүндээ эрдсэнОрос гүрэнТуркийн эсрэг дайнд орж, Днепр-Дунай хоёр мөрний хоорон дахь бүх газрыг туркүүдэээс цэвэрлэжээ. Энэ дайнаар их жанжин Александр Суворов дэлхийд анх удаа алдаршив. Энэ дайнаар Оросын цэрэг Крымыг эзлэн авч Туркээс тусгаарласан бөгөөдБосфор, Дарданеллийнхоолойгоор дэлхийн далай руу аялан гарах өргөн эрхийг олж авчээ.1787-1791 онд Турктэй дахин байлдаж Суворов, Ушаковын цэргүүд Хар тэнгисийг Туркээс чөлөөлж, Европоос туркуудийг хөөн гаргав. Турктэй байлдахын сацуу хоёр фронт дээр зэрэг ялалт байгуулж, 1788-1790 онд Шведийг нэг мөсөн номхруулав.
Францын нийгмийн хувьсгалын нөлөөгөөр боссон Польшийн хувьсгалыг дарах нэрийдлээр 1793 онд Польшийг хоёр дахь удаагаа Прусстэй хуваав. Польшийн үндэсний эрх чөлөөний бослогыг дарахаар жанжин Суворовын цэрэг Варшавыг дахин довтлон эзэлж, 1795 онд Австри, Прусс хоёртой хуйвалдан гурав дахь удаагаа Польшийг хуваав.1795 онд Павел I хаан Францад дайн зарлаж, Хар тэнгисээс Францыг хөөж гаргаад, Оросын арми Суворовын удирдлагаар Альпийг даван Итали оржтулалдсаар Францын цэргийг бут ниргэжээ. Түүхэн энэ мөчлөг хүрээд нэгэн зуун шувтарч, Наполеонтой явуулсан дайнууд залгаж, XIX зууны Оросын геополитикийн түүхийн шинэ үе эхэлж байна.
Дүгнэвээс, Орос орон далай тэнгис, эх газрын их гүрэн болох түүхэн үе XVIII зуунд бүрэн шийдэгдсэн ба энэ үйл явц ялалт дагуулсаар ХХ зуунд Орос-Японы 1904 оны дайны ялагдал, залгаад дэлхийн нэгдүгээр дайн хүрч байна. Геополитикийн түүхийн үүднээс он оноор нь сийрүүлбэл:
1)1700-1720, 1788-1790 онд Шведийг бүр мөсөн номхотгов
2)1756-1763 онд Оросын цэрэг Европт анх удаа гишгэж, Пруссыг ялав
3)1772 онд Польшийг(Речи Посполита) анх удаа хэсэглэн хуваав
4)1793 онд Польшийг(Речи Посполита) хоёр дахь удаагаа хуваав
5)1795 онд Польшийг(Речи Посполита) гурав дахь удаагаа хуваав
6)1787-1791 онд Туркийг бүр мөсөн бутниргэж, Крым, Хар тэнгисийг авав
7)1795-1799 онд А.Суворовын арми Альпийг даванИталид аян дайн хийв
8)1801 онд Гүржийг, 1809 онд Финландыг Хаант Орост нэгтгэв
9)1805-1807 онд Австри, Прусстэй холбоотон болж Наполеонтой дайтав. Жанжин М.И.Кутузовын цэрэг Баварид орж, Франц руу хөдлөв
10) 1806-1812 онд М.Кутузовын цэрэг Дунайн сав газар, Балканыг Туркээс чөлөөлсөн ба Дунай дахь Оросын бүх цэрэг Наполеоны эсрэг чиглэв
11) 1805-1813 онд Перстэй дайтаж, 1812-1813 ондФранцтай нутаг дээрээ байлдаж, Орос гүрэн нэг зэрэг гурван фронт дээр ялалт байгуулав
12) 1814 онд Оросын арми Парисыг эзлэв, 1815 онд Ариун Холбоо үүсэв
13) 1826-1828 онд Ирантай, 1828-1829 онд Турктэй Кавказын төлөө дайтав. Оросын цэрэг Балканаар урагшлан Станбулд дөхөв. Умард Кавказыг эзлэх 30 жилийн аян дайн эхлэв
14) 1839-1853 онд Дундад Азийг эзлэх анхдугаар дайн явагдав
15) 1853-1856 ондКрымын төлөө Турктэй дайтаж анх удаа ялагдал хүлээв
16) 1877-1878 оны Орос-Туркийн дайнаар Балканы геополитикийн шинэ хуваарилалт хийж, Румын, Болгарыг тусгаар тогтнуулав
17) 1864-1885 онд Дундад Азийн Коканд, Бухар, Хиви, Туркмений хаант улсыг дайлаар эзлэн авч, Афганы Кушка цайзад бэхжив гэх мэт хөвөрсөөр ХХ зуун хүрч байгаа бол залгаад:
18) 1904 онд Алс Дорнодод Японд хэмх цохиулав
19) 1914-1917 онд дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон боловч дайнаас сайн дураараа татгалзав, залгаад 1918 онд Брестийн найрамдал
20) 1918-1922 онд иргэний дайн, Улаан арми ялалтаа Владивостокт дуусгав
21) 1920-1921 онд Монголд Оросын иргэний дайн үргэлжлэв. Улаан армиМонголд түр байрлахаар үлдэв. Монголын тусгаар тогтнол сэргэв
22) 1921 онд Улаан арми десантаар Туркийн эрэгт буув
23) 1922-1931 онд Туркестаны фронт дээр Улаан арми Дундад Азийн ард түмний эсэргүүцлийг дарав
24) 1928 онд Улаан арми Афганистанд цөмрөн оров
25) 1929 онд Дорнод Хятадын төмөр зам дээр Улаан арми Хятадтай хилийн мөргөлдөөн өдөөв
26) 1923-1941 онд Улаан армийн цэргийн зөвлөхүүд Хятадын иргэний дайнд оролцов
27) 1936-1939 онд Улаан арми Испанийн иргэний дайнд оролцов
28) 1937 онд Монголд СССР-ийн цэргийн оролцоотой их харгислал эхлэв
29) 1938 онд Хасан нуурт Японтой дайтав
30) 1939 онд Монголын Халхын голыг сонгон авч Японтой дайтав
31) 1939 онд Польшийг 4 дэх удаагаа Германтай хэсэглэн хуваав
32) 1940 онд Балтийн гурван улс болон Молдав, Финландыг дайлаар мордов
33) 1941-1945 он Аугаа их эх орны дайн ба чөлөөлөлт
34) 1943 онд Ираны хойд нутгийг эзлэн авч СССР-т хавсаргаад эргээд алдав
35) 1948 онд Чехословакийн коммунист эргэлтийг цэргээр дэмжив
36) 1950-1953 онд Солонгосын дайнд цэргийн зөвлөх, нисэгчдээ оруулав
37) 1953 онд Зүүн Германы бослогыг Зөвлөлтийн цэргээр дарав
38) 1956 онд Унгарын ардын бослогын Зөвлөлтийн цэргээр дарав
39) 1962 онд Кубад пуужин байрлуулж Карибын хямрал дэгдээв
40) 1965-1974 онд Вьетнамын дайнд цэргийн зөвлөх, нисэгчдээ оруулав
41) 1966 оны гэрээгээр Зөвлөлтийн 80 000 цэрэг Монголд орж ирж байрлав
42) 1968 онд Прагад Варшавын гэрээний цэргээр интервэнц хийв
43) 1969 онд Зөвлөлт-Хятадын хил дээр зэвсэгт мөргөлдөөн дэгдэв
44) 1979-1988 онд Афганистанд интервэнц хийв
45) 1980-1981 онд Польшид Варшавын гэрээний цэргээр халдахаар завдав
46) 1991 онд эх орондоо цэргийн эргэлт хийж ялагдав
47) 1992 онд Молдовад 14-р армиа оруулж Днестрийн бүгд найрамдах улсыг тусгаарлахын төлөөх дайнд оролцов. Хямрал эдүгээ ч үргэлжилж байна
48) 1994 онд ОХУ өөрийн нутаг дэвсгэр дээр Чеченийн дайн гэгчийг өдөөв
49) 1995-2001 он, Чеченийн нэг ба хоёрдугаар дайн 6 жил үргэлжлэв
50) 2008 онд Гүржийн эсрэг өргөн хэмжээний дайнаар Абхаз, Өмнөд Осетиныг салгаж тусгаар тогтнуулав
51) 2014 он Крымыг Украинаас салгаж тусгаар тогтнуулаад тэр дор нь өөртөө нэгтгэв
52) Дорнод Украины хоёр муж тусгаар тогтнолоо зарласнаас иргэний дайн дэгдэж, түүнд Орос шууд бус байдлаар татагдав оров
53) 2015 оноос Сирид агаарын ба сансрын хүчнээ илгээн ISIL-ийг бөмбөгдөв
54) 2022.2.24 – Украинд халдан довтловгэхчлэн хөвөрч байна.