Нийгмийн даатгал
Амьдралын хэцүү цаг ирэхэд гэр бүл, хүүхэд, настай хүмүүсийн ганц аврал бол нийгмийн даатгал.
Амьдралын хэцүү цаг ирэхэд гэр бүл, хүүхэд, настай хүмүүсийн ганц аврал бол нийгмийн даатгал.
Улс бүр эдийн засаг, хүн ам зүйн бүтэцдээ тохируулан нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлдэг. Өндөр настай болоод хэрэглэх тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болбол авах тэтгэмж, өвдвөл эмчлүүлэх зардлаа хийж бүтээж байхдаа хуримтлуулж, олон жилээр нийтийн санд хадгалуулан арвижуулж, цаг нь ирэхээр буцаан авч хэрэглэх Таны баталгаат хөрөнгө бол нийгмийн даатгал.
Энэ бол улс орон иргэн бүрээсээ эрүүл саруул, залуу зандан байхад нь хүчээр хураан цуглуулж, нийтийн хэрэгцээнд ашиглаж байгаад цаг нь болохоор буцааж олгодог, нийгэмд бий болдог томоохон хөрөнгийн сан.
Манай улс ч адилхан танаас энэ мөнгийг хуулийн хүчээр авдаг. Таны цалингийн 10 хувийг өөрөөс тань, бас нэг 10 хувийг таны ажил олгогчоос хураадаг. Өөрөөр хэлбэл, таны гэртээ авчрах байсан орлогын 20 хувийг төр авч байгаа хэрэг. Ноднинг хүртэл бүр 29 хувь байсан юм. Энэ хураамжийн нэг хувийг таны тэтгэмжид, дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалд, нэг хувийг ажилгүйдлийн даатгалд, үлдсэн 14 хувийг насны буюу тэтгэврийн даатгалд авч байгаа гэдэг. Та 40 жилийн турш сар бүр хураалгана. Цагтаа хураалгаагүй бол бас торгууль төлнө. Шоронд ч орж магадгүй. Хурааж авах талд бол ямар ч асуудал байхгүй.
Харин буцааж өгөхөд маш их асуудал байдаг.
Нэгдүгээрт танаас яг хэдийг авсан, тэр хөрөнгө хаана хуримтлагдаж, яаж ашиглагдаж байгааг хэн ч мэдэхгүй. Улс төрийн нам нэрээр төрийн эрхэнд гарсан хэсэг хүмүүс Таны өмнөөс ээлж дараалан түүнийг захиран зарцуулна. Хэдэн хувиар яаж өсгөж байгаа нь нууц. Дөчин жилийн дараа юмны үнэ олон дахин өсөж болох ч танд өгөх үед хэн ч үүнийг тооцохгүй. Уг нь энэ мөнгө таны нэрийн дансанд, банкинд байсан бол өөр хэрэг л дээ.
Өмнө нь авсан мөнгөөр маань юу хийснээ нуудаг дарга нар, сүүлийн үед нэмж авах тухай ярих боллоо. Өмнөх буруугаа шүүлгээгүй байж дахин авах тухай дээрэмчид л ярьдаг.
Соёл иргэншилтэй улс орнуудад сонгогдсон засаглалын бүхий л үйл ажиллагаа, түүний дотор нийтийн хөрөнгийг хэрхэн хуримтлуулж, юунд зарцуулж байгаа нь маш тунгалаг, тов тодорхой харагддаг. Иргэд нь насны эцэст хэрэглэх хөрөнгийг нь яаж өсгөж байгаа талаарх мэдээллийг тогтмол авч, нийгмийн даатгалын хуримтлалаа өвдөж зовбол хэрэглэх баталгаа гэж үзэн, сэтгэл тэнүүн ажиллаж амьдардаг.
Уг нь манай улсад 1960 оноос хойш төрсөн хүн бүрт нэрийн данс нээгээд хэдэн жил болж байгаа. Харин хүмүүс дансандаа хэдэн төгрөг байгааг мэддэггүй. Тэр мөнгө ер нь байгаа эсэх нь эргэлзээтэй.
Чили улсад л гэхэд энэ мөнгийг тодорхой хүүтэй өсгөхийн тулд дотор нь хэд ангилж, хөрөнгө оруулалтын сан байгуулан улсын бонд, тодорхой компаниудын үнэт цаас худалдаж авдаг. Сингапурт бол тэтгэврийн нэрийн данснаас гадна эрүүл мэндийн хадгаламжийн нэрийн данс байгуулдаг. Бүх хүн зэрэг өвддөггүй учир эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхэд бусад хөрөнгө оруулалтын хамт хэрэглэдэг бөгөөд үр дүнд нь тэд дэлхийн төвшний эмнэлэг байгуулчихсан өөрийн болон гадаадын иргэдийг эдгээж байх жишээтэй. Тэдэнд монголчууд шиг зөвхөн оношоо зөв тогтоолгохын төлөө бүх насаараа цуглуулсан мөнгөө шавхаад, дээр нь зээл авч гадаад явдаггүй.
Сингапурт хувь хүн үндсэн хөрөнгө авахдаа тэр хадгаламжаасаа нэг удаа бас авах эрхтэй. Энэ нь хааяа нэг шинжилгээ хийлгэхээс өөр өвчин зовлонгүй хүнд бол илүү ашигтай.
Нийгмийн даатгалд хуримталсан их хөрөнгийг орон сууцны урт хугацааны зээлтэй зөв холбох гэх мэтээр нийгмийн даатгалын хөрөнгийг зөв өгөөжтэй зарцуулж чадвал хөгжлийн асар их нөөц боломж байгааг Монголын төр, засаг ойлгож, мэдмээрсэн.
Нийгмийн даатгал бол хөдөлмөрлөж байгаа хүн бүр хамтын санд хуримтлуулан хадгалуулж, нийгмийн хөгжлийг санхүүжүүлэхэд хэрэглүүлж байгаад бэрхшээл зовлон тохиолдсон, өтөл буурал насанд хүрсэн үедээ авч хэрэглэдэг хэрэгсэл билээ.
Буцааж авах цагт энэ хөрөнгө хорогдсон биш, өссөн байх учиртай.
2009-10-21 09:38:21
Сингапур-Улаанбаатар
Дарьяа
Дарьяа
bayar
bayar
Germand
Hen ch medehgui
Mungenii uls tur
HZH
tungalag
Singapor yavah
Singapor yavah
MUE-iin eronhiilogch
Germanaas turshlaga
ok
nuuh hemeh
Germand
Rule of jungle
Rule of jungle
Huuliin tusel
Huuliin tusel
Germand
ok
Great
Great
Санаа
tuya
tuya
Зочин
Zaya
ýíõýý
spirten D
уншигч
Emee
Meddeg yumaaraa hunii tolgoi erguulj baival zugee
зочин
Zar
setgegdel
эрка
Germanaas
huffman
Очкко
muugii
Батүнэн
Болд
Болд
зочин
mgl30
иргэнд
Denzen
Çîðèã
hoy
Mgl hun
00
00
Jargal
Зочин
Болд
saruul
Зочин
erhem