Нам нь амлахаа больсон ч төр нь мөнгө амласаар
Нийгмийн арай дөнгүүр хэсэг нь элдэв балай мөнгө тарааж, худлаа амлаж эх орныхоо эдийн засгийг хорлохгүй гэж итгэж байлаа.
Нийгмийн арай дөнгүүр хэсэг нь элдэв балай мөнгө тарааж, худлаа амлаж эх орныхоо эдийн засгийг хорлохгүй гэж итгэж байлаа. Намуудын амлалтыг сонгуулийн шинэ хуулиар нэг юм зогсоолоо. Гэвч сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр сонгууль эхлэхээс сарын өмнө төр нь тодруулбал Засгийн газар нь мөнгө амлаад ядуу зүдүү, тахир дутуу, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид хүүхдээр тохуурхав.
Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа зарим тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, протез, ортопед болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж долдугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ.
Засгийн газрын хуралдааны амлалтыг жагсаавал
Зургийг Л.Хадбаатар
Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа зарим тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, протез, ортопед болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж долдугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ.
Засгийн газрын хуралдааны амлалтыг жагсаавал
- Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд сард нэг удаа олгох мөнгөн тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэнд улиралд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг тус бүр 60 мянган төгрөг
- Гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх /эцэг/-т жилд нэг удаа 120 мянган төгрөг
- Ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг дөрөв хүртэл насны хоёр ихэр бол хүүхэд бүрт нэг сая, гурав ба түүнээс дээш ихэр бол хүүхэд тус бүрт таван сая төгрөг
- Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон, амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, хорих ангиас суллагдсан гэр оронгүй иргэн, гэр оронгүй тэнэмэл өрх, иргэн, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд гэр авахад нь зориулж нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг 1.5 сая төгрөг
- Орон сууцны хөлс болон түлшний үнийн хөнгөлөлтөд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200 мянган төгрөг
- Ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200 мянган төгрөг
- Төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнээс Улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг 150 мянган төгрөг
- Насанд хүрсэн, бүрэн хараагүй иргэний харилцаа, холбооны зардалд сар бүр үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг 20 мянган төгрөг
- Нийслэл хот, суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүх шатны сургалтын байгууллагад хүргэж өгч, авдаг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нэг хүнд олгох унааны зардлын хөнгөлөлтийн хэмжээг жилд нэг удаа 200 мянган төгрөг байхаар тогтлоо.
Зургийг Л.Хадбаатар
ЗУЛАА
Гэрэлцэцэг
Эрхэмээ
Зочин
ss
бод
эргэн сана
эргэн сана
сана
Зочин
Ардчилсан нам
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ерөнхийлөгч элбэгдөрж маань
MGL hun
irgen
Зочин
Зочин
njut
Зочин
уншигч
ЗАРНА
batka
Зочин
Зочин
Зочин
ш
Зочин
з
зочин
зочин
Цээжил
ү
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
Зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
зочин
зочин
зочин
кл
зочин
зочин
зочин
зочин
зочин
Зочин
MGL
Зочин
Зочин
Сүх