НеоМанан, Ардчилсан Нам руу дайрахуй
Монголын ардчилал нийгмийн дэмжлэг дээр тулгуурлаж байсан цаг үе бий. Тэр үед судалгаа хийж үзэхэд асуулгад оролцогсдын 90 орчим хувь ардчиллыг дэмжиж байсан нь шилжилтийн орнууд дотроо ер бусын өндөр үзүүлэлт байсан юм. Судалгаа ч гэлтгүй, Ардчилсан Намыг муучлах хүн мундахгүй байх хэдий ч ардчиллыг муучлах зүрхтэй хүн нэг их харагдаагүй л юм даг.
Баялгийн хараал туссан цаг үеэс байдал эрс өөрчлөгдсөн. Монгол, ардчиллаас клиентлизм буюу төлбөр, хөлстэй улс төрийн дэглэмд шилжсэн юм. Ийм дэглэмд; сонгогчийн санал, хүний итгэл үнэмшил, ёс суртахуун, иргэний эрх, эрх чөлөө, тал хараагүй төрийн алба зэрэг ардчиллын үнэт зүйлүүд бүгд мөнгөөр үнэлэгдэн арилжаанд ордог. Улс төр "зах зээлжиж" буй нь тэр.
Өнөөдөр Монголд төлбөр, хөлсийг нь төлж чадвал дарангуйллыг тогтоож болно гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй. Монголын ардчилал нийгмийн дэмжлэгээ алдсан. Нийгмийн дэмжлэг мөнгөтэй популистууд руу шилжсэн. НеоМанан руу шилжсэн.
Монголын ардчилал одоо хэр нь амь голтой явсаар байгаа шалтгаан нь Ардчилсан Нам, Ардын намын хэмээх хоорондоо ач тач үздэг хоёр намын "хүчний тэнцвэр" болж байна.
НеоМанангийн жинхэнэ лидер, Ардын намын дарга, Ерөнхий сайд Хүрэлсүх энэ байдлыг өөрчлөхөөр шийджээ. Тэгэхдээ эхлээд өөрийн нам дотроо дарангуйллаа тогтооно. Үүний зэрэгцээ чадвал Ардчилсан Намыг хагалан сулруулна. Ингэвэл тамирдаж өрсөлдөх тэнхээгүй болно. Ардчилсан Нам гэсэн өрсөлдөгч байхгүй болоодохвол ардчиллыг тулж буй хүчний тэнцвэр үгүй болно. Дарангуйллаа тогтоох үүд цэлийтэл нээгдэнэ. Харин массыг эрээ цээргүй популизмаар амархан хойноосоо дагуулна. Түүний чойбалсанч ухаан нэг иймэрхүү төлөвлөгөөтэй.
Ерөнхий сайд Хүрэлсүхэд 60 тэрбумын хэрэг үнэндээ сонин биш байсан юм. Түүнээс байтугай их хөрөнгө, 300 тэрбум гаруй хөрөнгийг улсаас "шаасан" хэргийг хаацайлж байгаа хүн шүү дээ. Ердөө л өөрийнхөө улс төрд Ерөнхийлөгчийг татан оролцуулах л гэсэн мэх юм.
Уг нь Баттулга, Хүрэлсүхээ бодвол тооцоотой, сүйхээтэй хүн. Бас, хүн хүч, мөнгө санхүү, эрх мэдлийн багагүй нөөцтэй. Түүгээр барахгүй сайд байхдаа Оросууд Крымийг дайран эзэлсэн тухайд дэмжсэн байр суурийг цаг алдалгүй илэрхийлээд хойд хөршөөсөө том оноо авсан улстөрч шүү дээ. Хүрэлсүхийн вассал байхааргүй л дээ.
Харин санаанд оромгүй явдал болж Ерөнхийлөгч Баттулга Хүрэлсүхийн мэхэнд орж, Ардын намын даргын вассал нь боллоо! Төрийн тэргүүн гэдгээ ч умартсан. Ардчилсан Намаас нэр дэвшсэн гэдгээ ч мартсан. Тэгээд Ардын намын Бага Хурлын шийдвэрийг барьж аваад Монгол Улсын Ерөнхийлөгч маань хууль санаачилсан даа. Манай нам шоконд орсон. Тэр нь намын дарга Эрдэнийн бахардан цухалдаж байгаагаас харагдана билээ, хөөрхий. Хүрэлсүх ч ёстой бах нь ханасан биз.
Гэтэл Хүрэлсүхийн бах ханах явдал дуусаагүй байж. Ерөнхийлөгч Баттулга өмнөх Ерөнхийлөгч асан Элбэгдоржоо "намнах"-ыг Ерөнхий прокуророос ард түмний нүдэн дээр шаардлаа. Хүрэлсүхэд үүнээс илүү "бэлэг" гэж юу байх билээ!
Би, Ерөнхий прокурортоо алга ташин тавлах прокуроруудын өмнө, нааш цааш гүйн тэвдэх хэрнээ "Элбэгдоржийг л шалгаад өг!" гэж байгаа Ерөнхийлөгчөө харахдаа "Арай ч дээ! Боль доо! Баттулга аа! Чи чинь төрийн тэргүүн шүү дээ!" хэмээн сэтгэл дотроо халаглан хашхичиж суулаа. Төрийн тэргүүний намба ёс зүй ч байдаггүй, ардчилсан төрт ёс ч байдаггүй, хууль дүрэм ч байдаггүй, олон улсын хэм хэмжээ ч байдаггүй.
Би л хувьдаа ажлаа өгсөн өмнөх ерөнхийлөгчөө, албаа хашиж буй ерөнхийлөгч нь намнах гэсэндээ улс төрийн захиалгыг, прокурордоо ийм ил тод, эрээ цээргүй өгөхийг үзээгүй юм байна. Элбэгдорж ч бай, Путин ч бай, Си Цинпин ч бай, бусдын зүгээс "улс төрийн захиалга биш биз" хэмээн хардахад нь ядахдаа хууль, хуулийн байгууллага руугаа л заахтайгаа байсан даа. Одоо олон улсын хүний эрхийн байгууллагууд ийм асуулт асуувал Ерөнхийлөгч Баттулга хаашаа заах юм бэ?
Уг нь тааж бодоход, дарангуйлал өөд жолоогүй тэмүүлж буй Ерөнхий сайд Хүрэлсүх, Энхболдыгоо "гүйцээсний" дараа Элбэгдоржийг улс төрийн зорилгоор "ноцох" л байсан. Хууль зүйн сайд Нямдорж Элбэгдоржтой "тооцоо бодох"-оо тэсгэлгүй ам алдаад л байсан юм. Ардын намынхан УИХ-д ажлын хэсэг байгуулчихсан л байгаа.
Ийм атал Монголын төрийн тэргүүн Баттулга, мөн л Ардын намын даргын "даалгавар"-ыг гүйцэтгэж буй мэт өмнүүр нь орлоо. Ингэж ардчиллын Иуда болох хэрэг юу байсан юм бол оо?
Одоогийн байдлаар НеоМанангийн жинхэнэ лидер Хүрэлсүх тааварлаж байснаас ч илүү хурдан цаад амжилтад хүрч байна. Ардын нам түүний гарт бараг бүрэн орлоо. Удирдах зөвлөл, Бага хурал нь түүний хүссэн шийдвэрийг бараг зуун хувийн саналаар дэмжин гаргаж, нижигнүүлэн алга ташдаг болсон. Нам доторх сөрөгчид нь хөөгдөх цагаа хүлээж сууна.
Ардчилсан Нам хүчгүйдэж байна. Дарга, бүлгийн дарга зэрэг удирдагчдыг нь "дайснаас дор амьтад" хэмээсэн шошготой эвлүүлэг хийгээд интернэт рүү шидэхэд НеоМанангийн комментчид тосож аваад барьж идэж байна. УИХ дахь бүлгийн тэнхээ суларч байна.
Ерөнхий сайд Хүрэлсүх; уул уурхайн компаниудыг шүүхийн шийдвэр энэ тэр гэлгүй хүч хэрэглэн лацдах, "туг тахих" эл хэрэг явдлыг сүртэйгээр нийтэд харуулах, төрийн албан хаагчдыг "үнэт эдлэлээр гайхуулах хэрэггүй" гэх мэтээр сургамжлах (Путин нэг удаа ингэж байсныг дуурайжээ!) зэргээр олон түмнийг дагуулж байна. Пиарчид нь үнэхээр лут ажиллаж байна. Гэхдээ Ерөнхий сайд Хүрэлсүхэд Ерөнхийлөгч Баттулга, "ордны тайган" З.Энхболд нар вассал ёсны дэмжлэг үзүүлээгүй бол тэр бээр ийм амжилтад хүрэхгүй байсан билээ!
Сүхбаатарын талбай дээрх НеоМанангийн цуглаан, гэр барилтын арга хэмжээ амжилттай болсон. Ерөнхийлөгч Баттулга мөнгө болон зохион байгуулалтын туслалцаа үзүүлээгүй бол амжилттай болохгүй байх байсан. Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш "Цаазаар авах ялыг сэргээхийн төлөө" нүсэр цуглаан хийж, юу чаддагаа харуулсан шүү дээ.
Ерөнхийлөгч Оросоос интернэтийн ертөнцөд "дайн" яаж хийх, "комментчид, троллеруудын арми" хэрхэн байгуулах, тэднийг ботоор хэрхэн зэвсэглэх туршлагуудыг сурсан. Баттулгын комментчид, троллерийн ротууд интернэтийг эзэлсэн байгаа. Тэдгээр ротууд нь Хүрэлсүхэд галын дэмжлэг үзүүлэн Ардчилсан намын дарга Эрдэнэ, бүлгийн дарга Эрдэнэбат нарыг "үхтэл" нь галлаж байна. Мань мэт бол интернэт дотор аль хэдийн "сүг" болон хэвтэж буй. Баттулгын зарим комментчид нь садист учир тэдгээр сүгүүдийг дахин дахин очиж жадлаад байдаг нь их зэвүүн.
Ерөнхийлөгч Баттулга, комментчид троллеруудын ротуудтайгаас гадна С1, Үндэсний телевиз, "Цензургүй" нэртэй контентууд, Мэдээ.мн, бусад хаалтын гэрээтэй сонин, телевиз, сайт гээд хүчирхэг мэдээллийн хэрэгслүүдтэй. Сэтгүүлчийн мэргэжил ямар хүчирхэг зүйл болохыг үзүүлсэн сэтгүүлч Мөнхбаясгалан гэхэд л дангаараа бөөн хүч шүү дээ. Ерөнхийлөгчийнхөө төлөө уйгагүй зүтгэхдээ Хүрэлсүхэд мөн ч их галын дэмжлэг болж байгаа юм. Ер нь Мөнхбаясгаланг НеоМанангийн "хэвлэлийн төлөөлөгч" гэвэл онохоор болж. Уг нь Мөнхбаясгалан популист улс төрийг жигшдэг л сэтгүүлч байсан юм даа?!
НеоМанан өмнөх манангуудаа бодвол дарангуйлал тогтоох тодорхой улс төрийн зорилготой. Би яагаад ингэж хэлэв гэхээр тэдний шаардаж байгаа "шударга ёс" гэдэг ойлголт нь болъшевикууд, коммунистууд, фашистуудын нэхдэг "шударга ёс"-той яг таардаг юм. Хашхичиж байгаа дуу хоолой нь өнгө яг нийлдэг юм. Гаргаж байгаа аяг ааш нь яг адилхан байдаг юм.
НеоМанан дарангуйлал тогтооно гэдгээ шууд хэлж чадахгүй нууж байгаа. Яагаад гэвэл монголчууд эрхбиш одоохондоо эрх чөлөөгөө өгчих хэмжээнд ардчилалд дургүй болоогүй байна. Яадаг ч байсан Ардчилсан Монгол 28 жил оршин тогтнож, монголчууд бид ардчилсан ёсоор амьдарсан шүү дээ.
Тэгэхээр НеоМанан тахианы өд зумлаж байгаа юм шиг ардчиллын өдийг бага багаар зулгаах ажлыг хийж байна. Ардчилсан Нам минь амь тавьсан тэр өдөр ардчиллын өд зумлагдаж дууссан байх бөгөөд Дарангуйлагчаа залах ёслол үзэл суртлын өндөр хэмжээнд хийгдэх биз ээ!
Би л хувьдаа Дарангуйлагчийн боол болох өдрийг хүлээж суухгүй. Боол болж байхаар эрх чөлөөт хүний ёсоор цовдлуулсан нь дээр! Өвөг дээдэс маань "Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов" хэмээн захисан. Тэднийхээ захиасыг санан санан жинхэнэ монгол хүний ёсоор эрх чөлөөнийхөө төлөө НеоМанантай тэмцэнэ!
2020- тайлбар толь
Бат
Манарагч
Зочин
Bat
аааааа
рбүблбл
хн
иргэн
Зочин
zochin
Zochin
Зочин
Зочин
Үнэн
Зочин
tumur
Ариунаа
Зочин
Зочин
ИРГЭН
ИРГЭН
Монгу
иргэн
ЭГЭЛ АРД
Иргэн
женко
БАТҮҮЛЭЭ
Зочин
Зочин
Зочин
Манан
РАВДАН
Miigaa
manguu
Зочин
Bold
Mongol
Зочин
dd
Bi
Altan
баатар
Монгол хүн
Зочин
lol
тэнгэрэл
СҮХТУЛГА
СҮХТУЛГА
Зочин
Demjij bainaa
Зочин
Иш Бат-Үүл ах минь
Зочин
Зочин
Цолмон
Зураач Лондон
ТӨӨРӨЛДСӨН ХҮН
ИРГЭН
Зочин
Zochin
Түвшинжаргал
Bu
Золбаяр
АН
Зочин
Баатар
Зочин
ИРГЭН
Энх
АН гэж дээ
Монгу
Ард
Зочин
zochin
unshigch
gal
zochin
zsssz
Зочин
нямаа
usa aac
Сэрдамба
Зочин
He he
zochin
zochin
зочин
Зочин
Mongol
АЖИГЛАГЧ
Нар
Сараа
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ганхүү
Тулга
ННН
Homb
Алтаа
Болдоо
Hh
ааа
Зочин
Bingo
zochin
АНын анхны гишүүн
Ахмад
Элбэгдоржийн популизм
хотын иргэн
ХУГО СҮХ е/с танаа.
ЗОЧИН
Зочин
уншигч
Очир
Zochin
батаа
Сүхбаатар
батаа
Зочин
Зочин
Ард
Баатар
Зочин
Зочин
Тодорхой үзэл баримтлалгүй
Тодорхой үзэл баримтлалгүй
Тодорхой үзэл баримтлалгүй
Зочин
Н
Үүлийг дэмжинээ!
зочин
Газар доор баялаг байхгүй
Зочин
коммунист үзэл санаа
коммунист үзэл санаа
Нийслэл хүү
Газар доор баялаг байхгүй
Зочин
Газар доор баялаг байхгүй
Газар доор баялаг байхгүй
Газар доор баялаг байхгүй
Зочин
Туяа
Зочин
Зочин
Зочин
Уншигч
ЗОЧИН
Зочин
Уншигч зочин
Зочин
Зочин
зочин
Иргэн
Зочин
Gabo
Арслан
Зочин
Зочин
Зочин
BAATARHUU .D
BAATARHUU .D
BAATARHUU .D
BAATARHUU .D
Зочин
Songogch
ЗИКА ТАЙГАН
Зочин
Smar
зочин
тт
BATUUL BALAI
Зочин
лхагва
Зураач Лондон
лхагва
hi
Тулга
Ардчилалд дуртай нэгэн
зочин
зочин
Зочин
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
Sss
zochin
Иргэн
Иргэн
зориг
Зочин
zochin
Zocjin
xaxa
зочин
Зочин
Зочин
СЭЭГИЙ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
1111
ABCD-korea-gaas
Иргэн
Tugs
Зочин
Зочин
Зочин
Да
Зочин
Хурмаст
Иргэн
дэмжигч
Тайган
зочин
зочин
irgen
Иргэн
tumur
Зочин
ub irgen
Зочин
зочин
zov
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Яалаа гэнэ ээ
Амар
p
ttt
Хуучин МАН-АН-гийнхан тэвдэж эхлэв ээ
Хуучин МАН-АН-гийнхан тэвдэж эхлэв ээ
Irgen
Зочин
Зочин
Зочин
Мөнхсанаа
Irgen
Зочин
Зочин
Зочин
ЖЕНКО
ЖЕНКО
Би.
jagaa
Зочин
Zochin
Зочин
окоо
даян
Зочин
ТАЙГАН зи
зочин
Зочин
Зочин