ДЭЛГЭР-туужийн хэсгээс VI
Би Москва хотод нэг хонолоо. Маргааш орой нь Москва-Кривой Рогийн галттэргэнд суугаад өглөө эрт 7 цагт Днепропетровск хотод ирлээ.
Зургаадугаар бүлэг
Би Москва хотод нэг хонолоо. Маргааш орой нь Москва-Кривой Рогийн галттэргэнд суугаад өглөө эрт 7 цагт Днепропетровск хотод ирлээ. Би төмөр замын вокзалын хажуухнаас трамвайнд сууж, оюутны дотуур байрандааирсэн бөгөөд жижүүр эмэгтэйгээс өрөөнийхөө түлхүүрийг авч өрөөндөөоров. Бид гурвуулаа энэ өрөөнд бүтэн нэг жил амьдарсан билээ. Манай өрөөний цонх өндөр саглагармодтой урт өргөн гудамж руу харсан байх бөгөөд оюутны байрны тавилга гэж 3 төмөр ор, хувцасны том шкаф, модон ширээ өөр эд зүйлсгэхээр тоймтой юм бараг үгүй. Аан тийм 20 копейкны үнэтэй зузаан шилэн стакан 3 ширхэг, 3 хүн тус бүрт нэг нэг хөнгөн цагаан жижигхэн цайны халбага байдаг байсан. 1 данх, 3 сандал. Ингээд болоо... Би усанд орж гарч ирээд, ус буцалгаж хоёр аяга сахартай байхуу цай уулаа. Тэгээд би хэсэг зуур унтав. Үдийн хоолны дараа үдээс хойш би бас дахиад унтлаа. Орой нь гадагшаа гарч алхав. Тарас Шевченкогийн талбай. Театральный зочид буудал. Би тэр зочид буудлын ресторанд оройн хоол идээд, 2 шил Жегулевский пиво уув. Тэрүүхэндээ би тансаглав. Тэгээд тэндээс гараадби алхаж гарлаа. Шаргал намрын чимээ үгүй уйтгартай орой байсан. Гудамж талбайд хүн цөөхөн үзэгдэнэ. Сэв сэлүүхэн ажээ. Би алхаад л байлаа. Би гэдэг хүн өдийг хүртэл гав ганцаараа алхаад л байдаг... Хаашаагаа... Яах гэж? Бүү мэд... Би алхаад л байлаа.Яг энэ мөчид Хулан тэрбүсгүй надад бодогдов. Тиймээ тэр бүсгүй надад чин сэтгэлээсээ ханддаг бус уу? Тэрнамайг захидал бичижбайгаарай гэсэн. Тэр намайг бас сайн яваад ирээрэй гэж хэлээд, тэгээд тэр бүсгүй намайг тэвэрсэн. Би ингэж бодов. «Тиймээ тэр чамайг нэгудаа тэвэрсэн. Чамайг сайн яваад ирээрэй гэж тэр хэлсэн. Гэхдээ энэ бол тэр бүсгүй чинийх гэсэн үг биш» гэж миний зүрх надад хэлэв. Тэгээд тэрнадад бас ингэж хэллээ.
«Заримдаа хүмүүсингэж төөрөлддөг билээ. Тэр минийхгэж тэд боддог. Гэтэл тэр нь өөр хүнийх болчихсон байдаг бус уу?» гэлээ. Юу юу гэнэ ээ? Тэгээд чи тэр бүсгүй минийх биш гэж хэлж байгааюм уу? Тэс өөр хүнийх гэж хэлж байгаа юм уу?»гэж би түүнээс асуув. Тэр дуугарсангүй. «Тийм л юм байна л даа...»гээд түүнд зүрхэндээ битуниж гомдоллов. «За яахав» гээд. Тэгээд юу чиг хэлж чадахгүй,яахыгаа мэдэхгүй, би гуниглаж хэсэг зуур бодлогоширонзогслоо. Тэгээд би бодлоо. Бусдаас ялгарч сүйд болоод байх юм надад байхгүйл дээ! Гэхдээн нададбусдаас дутах юм юу байдаг билээ? Тиймээ гэхдээ энэ ч бас үнэн үг. Нээрээн нэг мэдэхэд ирдэг. Нэг мэдэхэд явчихдаг ор тас алга болчихдог. Түүнийгхайр гэж үзэж болно гэж үү? Түүнийг бас тэр мэдрэмжийг хайр гэж эндүүрчболохгүй ажээ. Түүнийг Хуланг би тийм их сайн мэдэхгүй. Тэр бас намайг мэдэхгүй. Бид хоёр бие биенийхээ тухай мэдэхгүй.Тийм учраас түүнийг санан тэмүүлэхминий сэтгэл гэдэг ердөө л миний хүсэл.Зүгээр л миний хүсэл юм байна. Тэгээд бас би түүний бодол хүслийг нь мэдэхгүйшүү дээ. Тийм учраас ганцхан миний хүсэл сэтгэл юуг ч шийдэж чадахгүйбилээ.
Ингэж бодоод би дуугаахураалаа. Миний дотор сэтгэлд юу ч үгүй юм шиг. Ийм үед хүнд хамгийн ухаалаг санаа, хамгийн үнэн үг ч мулгуу юм шиг санагддаг ажээ. Ой гутам жигшүүрт бодлууд ар араасаа цуварч эхлэв... Миний зүрх надад үнэнийг хэлсэнажээ. Тэгээд “одоо болно. Энэ бодлоо зогсоо!” хэмээн би өөрөөөөртөө хатуу чанга тушаалаа.
Нар шингэж хүмүүс ямар нэгэн юманд, магадгүй гэр лүүгээ яаран алхана. Би сая бодсон гунигт бодолдоон түүртэж дарагдан гуниглан алхална. Би хаана хоног тааруулахыгаа мэдэхгүй, орон гэр үгүй нэгэн адил яаралгүй сажлан алхална. Нар жаргав. Би алхаад л байлаа. Цаг аль хэдийнээ оройн 10 цаг өнгөрчихсөн болохоор гудамжинд хүмүүс бараг үзэгдэхээ болив. Би яваад л байв.Ганц нэгхэн хүн надтай зөрж өнгөрнө. Зарим нь ганцаараа, зарим нь хосоороо хоёулаан гурвуулаа алхана. Харь элгийнхэнийг нь мэдэхгүй намайг, анхаарч харах хүн нэгээхэн ч үгүй. Би гав ганцаараа алхана. Үгүй ээ дээ. Тэр нэг бүсгүйминий өөдөөс алхаж явна. Тэр бас ганцаараа алхаж явна.Зөрөхдөө би түүнтэй эелдэгээр мэндлэв. Тэр над руу харж инээгээд: «Сайнуу?» гээд гараа даллаад өнгөрөв.Тиймээ ухаан нь тэгэхээр энэ бүсгүйинээгээд, тэгээд зүгээр л мэндлээд өнгөрөөд явчихаж байгаа биз дээ. Тийм байна.Гэхдээн би нэг л юмыг мартаад яваад байдаг. Хамгийн их чухал юмаа мартаад алхаад байдаг! Надад нэг мэргэнсанаа төрлөө. Би ганцаараа биш. Миний зүрх надад байгаа.Миний сэтгэл бас надад байгаа шүү дээ. Би тэдэнтэй, доторсэтгэл зүрхтэйгээ ярилцах хэрэгтэй юм байна. Би ингэж бодов. Тэгээд би «Ямарав? Чи юу гэж бодож байна?»гэж зүрхнээсээ би асуулаа. Зүрх ярьж байна.
«Дэлгэр ээ. Чиний сэтгэл хүсэл хоёр чинь чамайг байнгадарангуйлдаг билээ. Тэр 2 болвоос зөвхөн өөрсдийнхээ ашиг сонирхол ая тух, амар амгалан оршихуйг хичээдэг.
Түүнийхээ төлөө тэд бүгдийг гуйвуулдаг. Түүнийг бол шунал гэдэг билээ.Тийм учраас чи тэдэнд битгий итгэж бай» гэв. Тэгээд миний зүрх цааш нь үргэлжлүүлээд ингэж хэллээ. «Чи миний үгийгсонс! Би чамд хоёрхон л юмыг хэлж өгч чадна» гээд
«Тэвчээртэй бай! Хүн нэг л юмыг сайн сурвал. Бусад бүх юмыг сурдаг юм. Тэр нэгюм бол тэвчээр.Чи түүнд суралц» гэв. «Бас Бодолтой бай! Аливаа сайн мууаль алиныг нь бодож, ойлгож ухаарч чаддаг бай. Энэ бол амьдрахэхлэл. Энэ бол амьдрах төгсгөл. Тийм учраас чи түүнд суралц» гэв.Би түүний үгийгтаслав. «Тиймээ гэхдээ би бас айхгүй байхёстой бус уу? Миний айдас намайг юу ч хийлгэхгүй зовоогоод байна л даа» гэж би түүнд учирлав. «Тиймээ.Айхгүй бай. Гэхдээ юунаас ч айдаггүй сэтгэл бол аюултай. Түүний зориг нь халуун байдаг. Сэтгэл нь хүйтэн. Ухаан нь мунхаг байдагбилээ» гэв. «Юу гэлээ гэнээ?Сэтгэл нь хүйтэн, Ухаан нь мунхаг гэв үү?» гэж би түүнээславлаж асуув. «Айхгүй бай. Гэхдээ хэзээ чи айх, хэдийд айхгүй байхыгаа мэддэг бай.
Магадгүй хүмүүсчамайг аймхай байна даа гэцгээг. Энэ хамаагүй. Үхсэн юмс л юунаас ч үл айдаг билээ» гэж миний зүрх надад өгүүлэв. Тиймээ би юунд хэт ихавтаж өөрөө өөрийгөө зовооном билээ.Хайр сэтгэлд. Хуланд. Түүнийг дурсансанаагүй бодоогүйөдөр надад үгүй ажээ.
Тэгээд би саглагар том моддын дундуур гаргасан явган хүний зөрөг замаар алхав. Замынхажуугийн сандал дээр эрэгтэй эмэгтэй хоёр тэврэлдэн сууж үзэгдэв. Би буцаад алхав. Оюутны байрандаа би эргэж ирэв. Тэгээд би унтахаар хэвтлээ. Нойр хүрдэггүй. Би эргэж хөрвөн хэвтэнэ.
Элдэв юм бодогдоно. За байз! Зоригтой бай гэсэн. Гэхдээ ухаан нь мунхаг сэтгэл нь хүйтэн гэсэн. Бас айхгүй бай. Гэхдээ хэзээ айх хэдүйд айхгүй байхыгаа л мэддэг бай гэсэн. Юу гэсэн үг байдаг билээ?
Биөөрөө өөрөөсөө ингэж асууллаа.Тиймээ зарим нэг хүмүүс намайг аймхай байнадаа гэцгээдэг. Энэ хамаагүй.Яагаад гэвэл үхсэнюмс л юунаас ч үл айдаг гэсэн бус уу? Тэгэхээрэнэ тийм ч их муу юм биш ажээ. Агуу их хүмүүс ийм л байсан гэдэг билээ. Тэд нар бас адилхан. Тэд хэзээ айх, хэдүйд айхгүй байхыгаа мэддэг хүмүүс байсан. Тэд бас хэзэээхлээд, хэдүйд зогсохыгоо мэддэг хүмүүсбайсан гэдэг. Тэд олны өмнө өөрийгөөмагтан сайрхдаггүй байсан. Тэд нар худлаа хэлж, дүр эсгэдэг тийм хүнээс айдаг байсан гэдэг юм. Тэд бас өөрсдийнхөө буруу муу сул тал, дутагдалааялждийлж чаддаг байсан. Тэд нар нэгалдсан алдаагаа хоёр дахин давтахаас тун их айдаг байсан гэдэг. Тэд амьдралын сайн муу, сайхан муухайг үзэж таньсан хүмүүс байсан. Тийм учраас тэд аливаа сайн муу сайхан муухайг аль альныг нь тэвчиж тэсээд, тэгээд өнгөрөөж чаддаг тийм хүмүүс байсан гэдэг билээ. Тэдэнд цаг мөч бүхэн үнэтэй. Тийм учраас тэд өдөр шөнө ялгаа үгүйуншиж судлаж,хөдөлмөрлөж суудаг байсан. Тэд нар айхзавгүй ажиллаж тэмцэж чаддаг байсан. Тийм учраас тэд хэзээ айх, хэзээ айхгүй байхыгаа мэддэг байсан гэдэг юм. Тийм учраасхүмүүс намайг аймхай байна даа гэцгээг. Энэ хамаагүй.Энэ бол тийм ч их муу юм биш. Яагаад гэвэл үхсэн юмс л юунаас ч үл айдаг. Би ингэж бодов.
Бурхан багш бээр тэр бас айдаг байсан гэдэг. Гэхдээ тэр өөрөө өөрөөсөөбиш. Өөр хэн нэгнээс биш. Өөр бусад муу хүмүүний үйлдсэн, нүгэлт муу үйлийн үрээс айдаг байсан гэдэг юм. Тэр арчаагүй залхуу гуйланч, муу заяат мулгуу хүмүүний ухвар мөчид бодол сэтгэлээс айдаг байсан.Тэрбээр тэднийг харсан боловч хараагүй юм шиг. Сонссонч сонсоогүй мэт өнгөрөөхийгхичээдэг байсан гэдэг. Тийм хүнд туслах ёстой гэж тэр өөрөө үздэггүй байсан гэдэг билээ. Гэхдээ Бурхан багш бээр хүмүүний зовлон жаргалыг ойлгодог байсан. Мэддэг мэдэрдэг байсан. Тэдний өмнөөстэр өөрөө хохирод бэлэн байдаг. Тийм учраас хэзээ айх, хэзээ айхгүй байхыгаа би мэддэг байх ёстой ажээ. Би ингэж бодов.
Тиймээ! Би бас тэвчээртэй байх ёстой. Аливаа сайн муу аль алиныг нь би тэвчээд тэсээд, тэгэсхийгээд өнгөрөөж сурах хэрэгтэй ажээ. Хүн нэг л юмыг их сайнсурвал бусад бүх юмыг сурдаг. Тэр нэг юм бол тэвчээр. Тийм учраас би тэвчээрт суралцах ёстой. Тэвчээр бол амьдрах эхлэл. Тэвчээр бол амьдралын төгсгөл. Бүх юмс үүгээр эхлээд түүгээр дуусдаг билээ.
Биингэж бодов.
Тийм учраас аливаа сайн муу аль алиныг нь тэсээд өнгөрөөж чадах ёстой ажээ.
БАДАМХАНД МУЗЕЙ