ОЛЗЛОГДСОН ЯПОН ЦЭРГИЙН ӨЧИЛ
Наран улсын цэрэг эр асан Акира миний бие эдүгээ нас өндөр болж улсынхаа ахмадын асрамжийн газарт амьдарч байна даа. Энд байхдаа элдвийг бодож өдрийг өнгөрөөх юм даа. Нэгэн өдөр японы “Асахи” сонины газрын сэтгүүлч бүсгүй Мичико над дээр ирж “Акира гуай, та Орос, Монголд олзлогдсон түүхээ ярьж өгөөч” гэлээ. Би хэсэг зуур бодолхийлж байснаа “За яахав, би ярья. Дурсах юм ч надад байна.” гэлээ.
/ өгүүллэг /
Наран улсын цэрэг эр асан Акира миний бие эдүгээ нас өндөр болж улсынхаа ахмадын асрамжийн газарт амьдарч байна даа. Энд байхдаа элдвийг бодож өдрийг өнгөрөөх юм даа. Нэгэн өдөр японы “Асахи” сонины газрын сэтгүүлч бүсгүй Мичико над дээр ирж “Акира гуай, та Орос, Монголд олзлогдсон түүхээ ярьж өгөөч” гэлээ. Би хэсэг зуур бодолхийлжбайснаа “За яахав, би ярья. Дурсах юм ч надад байна.” гэлээ.
Цэрэгт явж дайнд орсон залуу насаа эргэн бодоход өчигдөрхөн юм шиг л санагдаж байна даа. Би дөнгөж 17 нас хүрч байсан цаг. Манайх хоёр хүүтэй айл байлаа. Ахыг минь Хироки гэдэг сэн. Ах маань дөнгөж 19 настайдаа цэргийн нисэгчээр алба хааж америктай дайтаж байхдаа өөрийн “Zero” хэмээх байлдааны нисэх онгоцоор камиказе хийж америкийн хөлөг онгоцыг мөргөж баатарлагаар амь үрэгдсэн юм. Манайх японы нийслэлээс нилээд баруун хойш оршдог Ямагата нутгийн айл л даа. Дайн төгсөх дөхөж байсанхаврын нэгэн өглөө гэнэт би Эзэн хааны цэрэгт явахаар шийдлээ. Би ядуу айлын отгон хүү байсан юм.Тэр үед цэргийн эрхтэнүүд радиогоор: “Эх орны эрэлхэг хөвгүүд ээ. Эзэн хааны цэрэгт явж амьдрал ахуйгаа дээшлүүл. Манжуурт очиж тариа ногоо тарьж гэдэс цатгалан амьдар” хэмээн ухуулна. Би ээжтэйгээ салах ёс хийгээд төрөлх Ямагата нутгаасаа галт тэргээр гарч нийслэл Токио хот хүрлээ. Америкчуудын бөмбөгдөлтөд өртсөн Токио хот маань биднийгтун дүнсгэрхэн угтлаа. Цэрэгт очсон залуус бидтэнд нэг сарын цэргийн бэлтгэл хийгээд алс дорнодын Манжуурт очлоо. Нутгаасаа хамт гарсан Таро хэмээх залуу үргэлж надтай хамт салахгүй дагаж явдаг сан. Манай цэргийн анги утаанд дарагдсан хятадын нэгэн хотод очиж байрлалаа. Хотын нэрийг Харбин гэдэг ажээ. Энэ хотод би анх монгол хүнийг харсан юм. Өвөр монголын Вангийн сүмийн ойролцоохяпон цэргийн сургуульд олон өвөр монгол залуус сурдагийг бас мэдэж билээ. Харбинд бибүтэн зуны туршцэргийн бэлтгэл хийж өнгөрөөлөө. Гэтэл тэрхүү зуны сүүлийн сард гэнэтшоргоолж мэт үй олон зөвлөлтийн улаан орос цэрэггазраар дүүрэн танк, тэнгэрээр дүүрэн нисэхонгоцтой дайран орж ирэх нь тэр. Манай цэргийн анги Харбин хотыг хамгаалан тулалдсан боловч удалгүй бүслэгдэж илт давуу дайсны цэрэгт ялагдав. Таро бид хоёр орос цэрэгт олзлогдлоо. Оросуудыг тийм их харгис хүмүүс хэмээн огт бодож байсангүй. Орос цэргүүд олзлогдсон япон цэргүүдийг том томхар гутлаараа өшигчиж, бууны бөгсөөр толгой руу нь нүүр нүдгүй цохиж яргалдаг байлаа. Тэд олзлогдсон япон цэргийн офиеруудын зүүсэн бугуйн цаг, мөнгөний түрүүвч, зүүдэг цүнх, сэлмийг тэр дор нь дээрэмдэн хурааж авна. Орос цэргүүд эзлэгдсэн Манжуур нутгийн бүсгүйчүүдийг монгол, манж, солонгос, хятадгэлтгүй хүчирхийлдэг байв.Ийм балмад муухай хүчирхиийллээс болж Манжуурт бүсгүйчүүдийн дунд арьс өнгөний өвчин ихээр дэгдэж байсан юм.Орос цэргүүд сэжигтэй харагдсан нутгийн энгийн эрчүүдийг японы тагнуул хэмээн хардаж шууд л буудчихна.Японы Эзэн хааны цэргүүд Манжуурт арван жил байрлахдаа нэг ч удаа хүчирхийлэл үйлдэж байгаагүй, энгийн нэг ч иргэнийг шалтгаангүй буудаж байгаагүй юм даа. Манай япон цэрэг ёс зүйтэй, сахилга баттай, Эзэн хаандаа үнэнч арми байсан шүү. Орос цэргүүд манай японы армиас олзолж авсан үлэмж их хэмжээний буу зэвсгийгМаогийн улаан цэргүүдэд өгчихдөг байв. Оросууд анхандаа Чан Кайшигийн засгийн газрын хятад цэргүүдэд зэр зэвсгээр тусалдаг байсан бол одоо Маогийн хятадын улаан армид зэр зэвсгээр тусалдаг болжээ. Удалгүй өвлийн эхэн сард орос цэргүүд биднийг тууж галт тэрэгний вокзал дээр аваачиж ачааны вагонуудад суулгаж Оросын Сибирь рүү авч явлаа.Өвлийн эхэн сард нимгэн хувцастай явж байсан япон цэргүүд бид ихэд даарч байлаа. Японы өмнөд нутагОкинава, Кюшүгээс цэрэгт татагдсан япон цэргүүд сибирийн хасах тавин градусын хүйтэнд тэсэлгүй ихэнхи нь нас барсан даа. Вагон дотор хөлдөж үхсэн япон цэргүүдийг орос цэргүүд замдаа шууд вагоноос гаргаад шидчихдэг байлаа. Тэдэнд хөлдөж нас барсан япон цэргүүдийгхүн ёсоор оршуулах өчүүхэн ч сэтгэлбайсангүй. Хоккайда зэрэг хойд нутгаас цэрэгт татагдсан япон цэргүүд арайхийж өвлийн хүйтнийг тэсвэрлэж байлаа. Галт тэрэг явсаар Оросын Чита хотын ойролцоо биднийг вагоноос буулгаж“землянка” хэмээх газар дорхи нүхэн байранд тууж орууллаа. Тэнд хүйтэн гэж жигтэйхэн. Хоол унд гэж бараг өгөхгүй. Ганц хоёрхон хэрчим талх,ганц хоёр стакан ус өгөөд гүйцээ. Өдөржин хүнд ажил хийлгэнэ. Нүүрс ухна, мод бэлтгэнэ.Тэнд өвлийн хүйтэнд нэг сар болоход олон япон нөхөд минь үхсэн дээ. Нутгийн найз Таро минь нэг өглөө сэрэхэд хажууд минь огт хөдлөхгүй амьсгал хураачихсан хэвтэж байсан. Сибирьт олзны япон цэргүүд нэг бол өлсөж үхнэ, нэг бол өвдөж үхнэ, нэг бол орос цэргүүдэд зодуулж үхнэ, нэг бол хөлдөж үхдэг байв. Сибирьт олзны япон цэргийн бараг тал хувь нь үхсэн дээ. Би ч маш их санаа сэтгэлээр унасан. Энэ тамаас амьд гарах заяа байна уу хэмээн боддог байв.
Удалгүй бидний хэсэг япон олзны цэргийг Монгол руу явуулна гэсэн шийдвэр гарсан. Өвлийн сүүл сард биднийг Монголд аваачлаа. Бас л нэгэн газар дорхи нүхэн байрт биднийг байрлуулав. Нүхэн байранд нэг зуухтай. Хааяа нэг тэр зуухаа галлаж дулаацна. Монгол цэргүүд орос цэргийг бодвол тийм их харгис байсангүй. Орос цэрэг шиг биднийг өдөр бүр харгислан зодож байсангүй. Удалгүй хавар цаг болжмонголчууд бидэнд хоол өглөө. Малын гэдсээр хийсэн цагаан будаатай халуун шөл идээд бид анх удаацадаж бөөн баяр хөөр болж билээ. Монгол малын гэдэсний мах ямар амттай гээч. Хөлс гараад тэр хоолноос илүү амттай хоол идэж үзээгүй мэт санагдаж байлаа. Монголчууд бидэнд “Цагаан сар болж байгаа тул та нарт ийм хоол өглөө” хэмээж байв. Удалгүй Монгол нутагт зун боллоо. Зуны цаг бол хамгийн сайхан цаг. Тал дүүрэн цэцэг ногоо ургаж, голын ус хоржигнон урсана. Голын цэнгэг уснаас нь гарын алгаараа уухадрашаан мэт санагдана. Шөнө нь үй түмэн одод тэнгэрт гялалзана. Өглөөний нар уулын цаанаас гэнэт цухуйж тал нутгийг гэрэлтүүлнэ. Сүү цагаа элбэгшиж тараг бяслаг олдоно. Наран мандах зүгт шувуу болон нисэн одожнутагтаа очихсон хэмээн мөрөөднө. Далайн цаана орших Япон орон минь сансарт орших саран мэт даанч хол санагдана.Бидний нэг хэсгийгхөдөө ногооны газар ажиллуулах боллоо. Би тэр хэсэгт ажиллая хэмээн даргаасаа гуйж байж тэнд очлоо.Учир нь тэнд ганц хоёр ногоо олдож гэдсээ цатгах арга олдох болов уу гэсэн дээ л тэнд очихын мөрөөдөл болсон юм.Тэнд бид өглөөний нарнаас оройн бүрий болтол ажилладаг байв.
Нэгэн удаа үд дунд ажиллаж байтал миний ард нэгэн хүн намайг дуудлаа. Очтол цоглог хар нүдтэй, танан цагаан шүдтэй, цагаан дугуй өдөн малгай өмссөн монгол дээлтэй инээмсэглэн зогсох залуу сайхан монгол бүсгүй өврөөсөө боорцог гаргаж надад өглөө. Тэрхүү шар тосонд хайрсан боорцог хэмээх гурилан боов үнэхээр гайхалтай сайхан амттай байлаа. Тэр монгол бүсгүй амилсан Будда мэт энэрэнгүй зөөлөн харцаар намайг харж байлаа.Түүний нэрийг Норжмаа гэдэг байв. Түүний нөхөр хорих газрын тасгийн дарга, дэслэгч цолтой сайхан монгол залуу байлаа.Түүний нэрийг Батаа гэдэг байв. Энэ хоёр монгол хүн надад мөн ч их тусалсан даа. Батаа намайг гэрийн ажилд туслуулна хэмээн авч явдаг байлаа. Тэр хоёр надад үдийн цагаар заримдаа бууз хийж өгдөг байв. Монгол бууз ямар амттай гээч. Тийм сайхан хоол Монголд байдаг гэж би зүүдэлж ч байсангүй. Би тэр бууз гэдэг сайхан хоолыг амаа олохгүй амтархан иддэг сэн.Би Монголд олзонд байхдаа ойр зуур монголоор ярьдаг болж, монгол цагаан идээ ааруул, хурууд, бяслаг, тараг иддэг болж билээ. Нэгэн удаа тэр хоёр надад хоол өгөөд дараа ньтогооны нэрмэл архи гэдэг зүйл надад өгөхөд нь би болохгүй гээд амсаагүй юм. Тэр хоёр нэрмэл архинаасаа бага зэрэг балгаад Норжмаа нэгэн сайхан монгол дуу аяллаа. Тэр дууг сонсоход алс холын Ямагата нутагтаа кимоногоо өмсөөд зогсож байгаа ээж минь миний нүдний өмнө харагдах шиг болж билээ. Монгол хүн тал шигээ уужим сайхан сэтгэлтэй байдаг юм. Би бол тэдний хувьд олзлогдсон дайсан япон самурай шүү дээ. Гэтэл тэд намайг өөрийн төрсөн дүү мэт хайрладаг байлаа. Тэд надад “Акира чи гэртээ заавал харьж ээжтэйгээ уулзах ёстой юм шүү” гэдэг байлаа. Энэ үг надад ямар их итгэл найдвар өгсөн гээч. Одоо тэднийгээ бодохоор өөрийн эрхгүй нулимс унагаад байх юм. Би тэдний өгсөн амттай монгол хоолыг идсээр байгаад ихэд өнгө зүс оров. Энэ байдлыг мэдсэн манай япон цэргийн дарга Сато надад “Акира чи тэднээс тамхи, идэх юм олж ир” хэмээн надад тушаадаг болов. Би тэр тушаалыг нь огт биелүүлдэггүй байв. Учир нь сайхан сэтгэлт монгол хүмүүсээсээ элдэв олон юм нэхэж тэднийг хүндрүүлж болохгүй хэмээн дотроо боддог байлаа. Хэрэв тэднийг маань япон олзны цэрэгт тусалсан гэдгийг бусад монгол цэргийн дарга нар мэдвэл тэднийг минь “японы тагнуул” гээд шоронд хийнэ шүү дээ хэмээн болгоомжилдог байлаа. Нэгэн өдөр япон цэргийн дарга Сато намайг барьж хүлээд монгол айлаас тамхи, идэх юм авчрах тушаал биелүүлсэнгүй хэмээн баахан зодсон юм даг. Би ч тэр тушаалыг нь биелүүлэхгүй татгалзаад бараг бүтэн жил болсон доо. Монголд байсан хоёр дахь жилийн намрын нэгэн өдөр Батаа дэслэгч намайг дуудаж гэртээ ажил хийлгэнэ хэмээн хорихын захиргаанаас зөвшөөрөл аваад тэднийд очлоо. Батаа, Норжмаа хоёр маань надад сайхан монгол хоол хийж өгөөд намайг дайлав. Тэр хоёр маань намайг хорих руу буцах үед надад нэг цамц, нэг хос гутал өглөө. Би ч учиргүй их баярлав. “Аригато- Баярлалаа” хэмээн тэдэнд олонтоо хэлж мэхийн хүндэтгэв. Явахын өмнө тэр хоёр маань надад: “За, Акира минь. Та нарыг мөдхөн Япон улс руу буцаах гэж байгаа юм байна. Дахин бид чамтай уулзаад байж чадахгүй болох нь. Чи мэднэ шүү дээ. Чамтай бид хоёр хамаагүй уулзаад яриад гэртээ зочлоод байвал биднийг “японы тагнуул” гээд баривчлаад шоронд хийж мэднэ шүү. За тэр ч яахав. Харин чи заавал гэртээ харьж ээжтэйгээ уулздаг юм шүү.”гэлээ. Миний нүднээс нулимс цийлэгнэж би баярласан даа болоод бараг үг ч хэлж чадсангүй.
Монголд би хоёр жил олзлогдсон цэргийн журмын дагуу ажиллаад Япон руугаа буцсан даа. Тамын ёроолд тарчилсан цаг хугацаа ийнхүү дуусав. Монгол хүмүүс тэр үед олзны япон цэрэг надад тусалж итгэл найдварын үг хэлээгүй бол би харийн нутагт тэсэлгүй ясаа тавих байсан даа. Аав ээж шиг минь ачтай тэр хоёр монгол хүн тамын ёроолоос намайг татаж гаргасан ачтан юм шүү. Япондоо очиж Ямагата нутгийнхаа барааг харж гэртээ орж ээжтэйгээ уулзсан чинь ээж минь намайг амьд байгааг хараад нүдэндээ ч итгэсэнгүй, баярласандаа болоод гурав хоног дуугарч чадаагүй. Би төрөлх Япон орондоо очоод ажил хийж амьдралаа төвхнүүллээ. Япон орон минь дайны үнс нурман дундаас дахин өндийн босож хөгжсөн дөө.Би Монгол руу хэл чимээ өгч, Батаа, Норжмаа нарынхаа сургийг олон жил эрэлхийллээ. Бүр Монголд хүртэл очлоо.Олдохгүй л байв.Тэгж тэгж арайхийж сургийг нь олтол тэд маань тэр үед коммунистуудад баривчлагдаж шоронд хоригдож байгаад нас барсан гэсэн чимээ дуулж ихэд харуусаж билээ. Тэр үед коммунистууд Япон улс хаана оршиж байдгийг ч мэдэхгүй, японоор аригато гэдэг ганц үг ч хэлж мэдэхгүй жирийн малчин ардаас эхлээд цэргийн дарга хүртэл олон монгол хүмүүсийг “японы тагнуул” хэмээн гүтгэн баривчилж буудан хороодог байсан юм байна лээ. Хайран гэмгүй сайхан хүмүүс. Би тэтгэврийн мөнгөө цуглуулж байгаад Монголд өнчин хүүхдийг асрах байр барьж өгсөн дөө. Батаа, Норжмаа нарынха хамаатан садныг олж боломжийнхоо хэрээр тэдэнд мөнгө өгч туслав. Намайг аварсан ачит монгол хүмүүсийнхээ ачийг хариулж байгаа ухаантай юм. Одоо миний нас ная гараад явж байна. Бурханыхаа оронд очих цаг дөхөж байна даа. Харин би ачит монгол хүмүүсийнхээ тусыг өдөр бүр санаж, Бурхандаа зул хүж өргөж, тэдэнтэйгээ Авид бурханы ариун диваажингийн оронд ахин уулзахын ерөөл л тавих юм даа.
Доржийн СҮХБААТАР 2021.11.21 Багануур
Зочин
Зочин
Зочин
K
Зураач
Зочин
Зочин