Хоёрдугаар бүлэг

Улсын баяр наадмын дараахан. Тэр өдөр, амралтын өдөр байсан юм. Би өглөө эртлэн босоод, үдийн алдад Нисэх тосгонд ирлээ. Хулан тэр бүсгүй хаана байгааг би үл мэднэ. Тэр гэртээ байгаа эсэхийг би бас үл мэднэ. Тэр бүсгүйн амьдардаг тэр байшингаас би аль болох холдохгүйг хичээх бөгөөд би тэр орчимд эргэлдэнэ.

Бүлээхэн чийглэг зөөлхөн салхи үлээж, тэнгэр цэнхэртэн дуниартана. Богд уулын хөндийд үдийн наран гийж, шүүдэрт угаагдаж норсон өвс ногоо нарны илчинд сэргээд, гялтганан солонгорч өнгө өнгийн гэрэл цацруулна. Шувууд жиргэнэ. Зуны дунд сарын ийм нэгэн сайхан өдөр байсан. Дур булаам өнгөлөг сайхан өдөр байсан юм.

Би юу ч бодохгүй, юу ч хийхгүй зүгээр л бүхэл өдөржин тэнд алхахад бэлэн байлаа. Тэгээд би тэр бүсгүйг олж харав. Хулан тэр бүсгүй намайг бас олж харав. Тэр явган хүний цардмал замаар намайг чиглэн алхав.

Тэр намайг таних ч биш, үгүй ч биш гайхсан харцаар над руу харна. «Сайн байна уу? Хулаан» гээд би түүнтэй мэндлэв.

«Ийм сонин хүн хаанаасгараадирэвээ? Та чинь манай энд байдаг билүү?»гэж тэр надаас асуулаа. Түүний энгийн энэ л байдал надад тунчиг их сайхан санагдсан билээ. Гэсэн хэдий ч би нэг ч үг дуугарч чадахгүй байлаа. Намайг эхлээд ямар нэгэн болгоомжлол түгшүүр эзэмдэв.

«Сайн байгаа... үгүй ээ би зүгээрээ энд... зүгээр л» гээд ээрч муудан арай ядан би хэллээ.

Харин дараа нь тэр бүсгүйг сонирхох тэр сонирхол миний сэтгэлийг илүү ихээр эзэмдэв. Хулан тэр бүсгүй миний хажууд алхах бөгөөд бид хоёр энгийн жирийн элдэв юмс ярилцан алхана. Би түүний тухай, тэр миний тухай асууж лавлан ярилцана. Бид хоёрын танил хүмүүс... түүний эгчийн тухай... бас тэдний хөрш миний хамт сурагч оюутан Тулгын тухай бид хоёр ярилцана. Хулан тэр хичнээн их сайхан бүсгүй билээ. Түүний давтагдашгүй сайхан үзэсгэлэн гоо төрх, зүс царай хичнээн их сэтгэл хөдлөм сайхан билээ. Тэр бол багагүй их ухаантай бүсгүй билээ гэж би таамаглана. Түүний энгийн сайхан гадаад байдал, үг яриа миний бахдалыг төрүүлнэ. Тиймээ 

Хулан бид хоёр хамт алхана. Тэгээд удалгүй «За баяртай» гэж хэлээд тэр бүсгүй надад гар сунгав.«Баяртай.Сайханамраарай»гээд би түүний гарыг сулхан атгав.

Баяртай гэдэг үг. Энэ тийм их сайхан үг билүү? Энэ үгэнд би эргэлздэг юм. Яагаад гэвэл энэ үг надад баяр баясгалан, аз жаргалыг тэр болгон авч ирж өгч байгаагүй юм. Тэр үгийг Хулан надад хэлдэг байсан. Би бас түүнд баяртай гэж хэлдэг байсан юм.

Тийм учраас баяртай гэдэг энэ үг тийм чиг их сайхан үг бишээ.

Би сэтгэл догдлон зорьж очсон энэ уулзалт Хулан бид хоёрын анхны уулзалт байлаа. Баяртай гээд Хулан хэлэхэд, би бас баяртай гээд буцсан анхны уулзалт байсан юм.

Тэгэхэдбихоолхувцасмуухан, ядуу даруу оюутан хүн байсан. Гэхдээ түүнд Хуланд би таалагддаг байх гэж би таамаглана.

Гадна байдал гоо үзэсгэлэнгээрээ бус, үг яриагаараа, авьяасаараа, энгийн даруу үнэнч байдлаараа би түүнд таалагддаг байх гэж би таамаглана. Би зөвхөн түүнд зориулж чин сэтгэлээсээ ярьдаг байсан. Тэр бас зөвхөн надад зориулж үнэнээсээ зүрхнээсээ инээдэг байсан юм. Тэр надтай хамт зугаалдаг байлаа. Тэр бид хоёр хамтдаа кино үзэж, хамт сууж, удаан алхаж ярилцдаг байсан. Тэр бид хоёр бие биенийгээ хайрладаг хүндэлдэг байсан юм.

Тиймээ. Хулан бид хоёр уулздаг байлаа. Бид хоёр үг хэлээрээ, үйл хөдлөлөөрөө бас харцаараа бие биенээ ойлгож чаддаг байсан юм. Би түүнтэй хамт байхдаа гэртээ харихыг үл хүснэ. Тийшээ гэрлүүгээ явах ямар учиртай билээ? Би ийн бодлогоширон зогсоод, тэгээд бүсгүйн амьдардаг тэр байшинг дэмий утгагүй хэд тойроод, толгой гудайлган чимээгүй гуниглан тэндээс буцдаг байв.

Тэгээд би өөрөө өөрийгөө шүүмжилдэг боллоо. Би хэзээ ч юу ч хийдэггүй. Тэгсэн мөртлөө өөрийгөө цагаатгаж зөвтгөх тэр аргыг цаг ямагт хайдаг. Амирлангуйгдотор сэтгэлдээ тээж, ер бусын дур булаам мундаг эр хүн байхыг хүсдэг.Бүтэшгүйтиймл их хүсэлтэй.Тэгээд тэрих хүслийнхээ төлөө би өөрөө хэзээ ч юу ч хийдэггүй. Ердөө л бүтэшгүй их хүсэлт ДУРАК!!! Би өөрөө өөрийгөө ийн зэмлэдэг болов. Энэ ертөнцийн үй түмэн олон дуракийн нэг болвоос би өөрөө яах аргагүй мөн билээ хэмээн надад бодогдоно.

Тиймээ би Хуланд чин зүрхнээсээ хайртай байсан байх. Тэр хайр надад энэ бүгдийг хэлж ярьж өгдөг байсан байх. Тэр хайр надад зөв бодож, зөв хайрлах, зөв харах тэр арга ухааныг зааж өгсөн байх. Тэр хайр нададухааралбасамьдрахухааныг зааж өгсөн байхаа.

Тиймээ! Би хэн нэгнийг биш.

Эхлээд би өөрөө өөрийгөө ялах ёстой. Зовлонг сөрж ял. Жаргалыг ухаарч ял. Өвдөх, өлсөх хоёрыг тэсэж ял, гүрийж ял. Унтах, идэх, уурлах гурвыг сэрж, барьж, дарж ял. Атаа хорсол, гуниглал, гутрал дөрвийг аргадаж ял. Хайрыг хайрлаж ял. Энэ бол эр хүний эрхэм дээд чанар бус уу? буцах замдаа би ингэж бодов.

Тиймээ хэн нэгнийг биш.Эхлээд би өөрөө өөрийгөө ялах ёстой билээ. ... 

БАДАМХАНД МУЗЕЙ