90-ээд оны онигоо: Хүүхдүүд их тархины даралттай төрөөд байсан нь ямар учиртай вэ гэсэн. Эхний 3 сар намайг аборт хийгээд явчих болуу яах бол, дараагын 3 сар надад цэцэрлэг олдох болуу яах бол, дараагын гурван сар намайг сургуульд өгөх болуу яах бол гэж санаа зовсоор байгаад тархины даралттай төрөөд байна гэнээ. 

Намар намартаа ирдэг сургуулиа бид мартахгүйэээ гэдэг чинь аав ээжүүдийн дуу гэжээшд. Намар болхоор хаана ямар сургуульд өгөхүү, төлбөр ялбарыг нь яахуу, гээд бөөн толгойны өвчин. Одоо мөнгө нь байвал сургууль цэцэрлэг бүүр дээд сургууль ч байсан зохицуулж болдогыг бид бүгдээрээ мэднэ. Хамгийн дэвшилттэй тал нь хүүхдүүдээ сургуулиас гаргах биш харин ч бүгд сургулуьд өгөх гэж тэр тусмаа сайнд нь өгөх гэж улайрдаг болсон нь хамгийн том дэвшил. Гадны хүн харвал боловсролтой хүмүүс биш бөх мөх л шүтдэг ард түмэн ингэж сургуульруу улайрч байгаа нь гайхмаар ч байж мэдэх юм. 

Би саяхан нэг ном хүн барьж явахтай таараад ганц нэг юмыг нь олон түмэн хараасай бид бүгд юунд дасчихаад шаал тоохгүй яювдаг болцон байна гэдгээ олж харцгаая гэж бодсын. Тэрнээс би мянга үглээд ийм балиар авилга байна энээ тэрээ гээд байвал чадна л даа. Гэхдээ надад одоо хэн итгэхэв дээ. 

Ном нь ийм Азийн сан гэдэг газраас гаргасан болхоор хүмүүс итгэх байлгүй дээ. 

Судалгаанд нийт 1240 хүн хамруулсан бөгөөд тэр нь бүгд сургууль цэцэрлэгийн хүүхэдтэй оюутантай орлого хүйс нь янз бүр гээл зөндөө юм бичиж. 

Бид нэг үеэ бодуул хүүхэд бараг зодож нүдхээ байж, хэл амаар доромжилж айлган сүрдүүлэх ч гайгүй болж. Сошл хөгжөөд бүх хүүхэд камэртэй болоо биз одооны хүүхдүүд ч маниусаас сүрхий болоо биз. Харин мөнгөөр сургууль цэцэрлэгт оруулах анги танхимыг нь өөрчлүүлэх багшад нь тал засаж бэлэг өгөх бол сайхан уламжлал болж дээ. Гэхдээ ер нь энийг бол судалсан судлаагүй бүгд мэдийшдээ үхссэн. 


Энд тэгээд мөнгө өгхөөр хүүхдүүдэд давуу тал үүсдэгүй мөртлөө мөнгө өгөхгүй болхоор сул тал үүсдэг гэхийн. Энүүгээр бол багш захирлуудад мөнгө өгөөл зүгээр байх ёстой хэмжээнд нь байлгадаг юм байшд. Энэ үнэн бол хамгийн даварцан авилгал байшүү. 

За хөдөөний хүүхэд хотод сургуульд 300 мянгаар оруулчдаг юм байна. Ханшны мэдээлэл өгж байгаан зүгээр

Шинээр оруулах гэж мөнгө өгөөд, оруулсан хойно нь аятайхан байгаарай гэж өгөөд, тэгээд төгсөхөөр баярлалаа гэж өгдийн байна. энэ ч ойлгомжтой тэгэж л таараа бусад юманд мөнгө өгөх бол ёстой илүүдэл зарлага. Манайхан бусдад нь ядаж өгөхөө больчийлдоо. 

Багш нар л сургуулийн хамаг авилгыг авдаг харагдаж байгаа цэцэг дарсхан л авдаг ядмаг авилгачид болох нь шууд харагдаж байна. Харин тэр захирал яам тамгын ажилтанууд алдаг байж таараа л даа. Тэднүүс дунд нэг ийм судалгаа хийх юмсан. 


Зайлуул манай багш нарын авдаг авилгал арай ядмаг юмаа. Улс төрчид шиг 300 сая тэрбумаар нь холбогдохгүйм. Ийм юмийг чинь авилгал гээд барих ч хаашаан. 


За цэцэрлэг 350 мянгын ханштай байгаан байшүү. 


За бэлэгнээс гадна хандив гэж юм бий. Заавал өгдийшд тээ энэийг бол бараг. Засвар хийнэ гэдэг ч ихэнх нь бэлэн мөнгөөр авчдын байна. Авууштай нь хүүхдүүдээр санаачлуулдагүй юм байна. 

Энэ мэтчилэн элдэв төлбөр хураамжийн тухай айхтар судалгаа байшүү. Яахав бүгд мэддэг, бүгд хууль бус, авилгал гэж үздэг ч хэн ч тоодгүй тоогоод ч яахым дээ гэдэг нэг ийм юм эмнэлэгт бас байдаг тээ. Үүнийг багш нарын цалинг сайтар нэмж, эцэг эхчүүд бэлэг хандив биш өгөлгүй шаардлага тавьж ч зөв гольдролдоо орох байхдаа. Томчууд өчнөөн ссаяар идэж байхад багш нар яадын гэхээс илүү зэрэг зэрэг л өөрчлөгдүүл улам гоё болох байхдаа. За тэгээд цаашдаа би ер нь номноос бичдэг хүн болы доо. зургыг гар утсаар авсан тул чанарын шаардлага хангахгүйд хүлцэл өчихгүй одоо яаая гэхэв дээ уншигч та бүхэн минь ийм л зураг хараад сууж байхаас.