Түүвэр онигоо-19
Хөөе, төр засаг аа! Хэмнэлт гэж өөр дээрээ хэмнэхийг хэлдэг юм. Бусад дээр хэмнэхийг шунал гэдэг юм!
Хөөе, төр засаг аа! Хэмнэлт гэж өөр дээрээ хэмнэхийг хэлдэг юм. Бусад дээр хэмнэхийг шунал гэдэг юм!
***
Хүмүүс яс vндэс, шашин, нам фракцаар хуваагддаггүй. Тэнэг ба ухаантай л гэж хуваагддаг. Тэнэгүүд нь харин яс vндэс, шашин, нам фракцаар хуваагддаг.
***
Эрчүүдэд зөвлөгөө:
Балай хүүхнүүдээс бурхан чамайг хамгаалаасай гэж найд. Харин сайн эмэгтэйчүүдээс чи зөвхөн өөрөө л өөрийгөө аврах боломжтой.
***
Надад лав таалагдлаа. Лхагва гаригт амардаг ажлын 4 өдөртэй болцгооё!
***
-Эмч ээ, та надад шударгаар нь хэл дээ: би үхэх үү?
-Тийм
-Удахгүй юу?
-Манай төлбөртэй хувийн эмнэлгийн хувьд аз болж... удна.
***
Оймсоо баруун, зүүнээр ялгах боломжтой байвал... зайлшгүй угаах цаг нь болжээ гэсэн үг.
***
Диско баарны үүдэнд: "Мартын 8! Хүүхнүүд үнэгүй"
***
-Чимгээ! Ярилцах боломж байгаа юм уу, эсвэл угаасаа 100% чиний зөвөөр дуусах нь тодорхой юм уу?
***
ОУВСангийн заавраар удахгүй Монголд "Зүгээр л...", "Юуных ч байсан яах вэ дээ..." гэдэг татварууд нэмэгдэнэ.
***
Эртний Грекчүүд ардчиллыг анх боолчлолын арай сайжруулсан хувилбар гэж үзээд амьдралд нэвтрүүлж байсныг нь нэг саначихад илүүдэхгүй.
***
Ахмад улстөрч "Би залуу үедээ боломж олгох хэрэгтэй!" гэсэн утгатай ярилцлага өгч байвал хүүхэд нь насанд хүрч, нэг зөөлөн суудалд шахахаар зэхэж байна аа гэсэн үг юм.
***
Хoнсний дэлгүүр лүү өлсөж байхдаа орох хэрэггүй.
Алт мөнгөний дэлгүүр лүү сексдээгүй байхдаа орж болохгүй.
***
Эмэгтэй хүн 2 төлөвт оршдог:
1. Чи яагаад мээсэж бичихгүй байгаа юм? Хайчсан юм? Би хэн ч биш үү, тээ? Санаад байна!
2. Чамаас залхаж байна! Новш! Зайл!
***
Ааш муутай, сексийн санаачлагагүй эхнэрүүдэд баярлалаа! Та нарын ачаар л ганц бие хүүхнүүд бид эрчүүдээр дутахгvй амьдарч байна шүү дээ!
***
Мессежерт:
-Хоёулаа гэрлэе?
-Хн. Маргааш эрүүл болохоороо чи бодлоо өөрчлөх биз!
-Yгvй ээ, амлая: эрүүл болохгүй!
***
Одоо бүр интернетэд ч үзэж харах юм олдохоо байлаа шүү.
***
Ардчилал гэж: хэн нь хэнийгээ хэмлэх байгалийн жам ёсны дарааллыг арслан биш хэсэг бүлэг цөөвөр чоно тодорхойлдог тогтолцоог хэлнэ.
***
Өглөө. Орон дотор сэрэв. Намайг унтахад хэн ч саад болохгүй өлмий дээрээ алхацгаагаад, шивнэлдэн ярилцах дуу бүдэг сонсогдоно. Гал тогоноос гоё хоол үнэртэнэ. Юу вэ?! Зүүд үү? Yгүй ээ... би чинь өчигдөр аав ээжийндээ ирж хоносон юм байна...
***
Эйнштейны орон зай, цаг хугацааны хамаарлын онолыг хотынхон илүү ойлгоно: учир нь тэд замыг туулах орон зайгаар нь бус түгжрэлд зарцуулах цагаар нь хэмждэг.
***
Эхнэр нь:
-Чи миний хаалганд нэг гоол хийгээдхээч?!
Нөхөр нь:
-Тэгэхийн тулд эхлээд чи шүгэл амандаа хийгээд үлээ. Тэгэж байж тоглолт эхэлнэ...
***
-Чи яагаад найз нартайгаа харьцахаа байчихсан юм?
-Би түрүүлж мээсэж бичихээ больчихсон юм. Ердөө л тэр...
***
11 хүүхэдтэй эр:
-Манай эхнэрийн ааш гэж ёстой адсага. Би бүр жинхнээсээ айдаг юм...
-Тэгээд яагаад тийм олон хүүхэд гаргасан юм чи?
-Олны дунд ороод нуугдчихад амар байдаг юм.
***
Эрэгтэй хүн хайр сэтгэлээ илчлэх хүртлээ аливаа асуудалд гэм буруугүйд тооцогдож байдаг.
***
Чимгээ машиныхаа арын шилэн дээр "Жижиг эрхтэнтэй эрчүүд л сигналддаг" гэж бичиж нааснаасаа хойш гэрлэн дохион дээрээс тайван хөдөлдөг болсон.
***
Багадаа тамхи сорж байгаад баригдахад аав намайг хашраах гээд хайрцаг тамхи татуулж билээ. Түүнээс хойш би нэг дор 1 хайрцаг тамхи татаж байж л ханадаг болсон...
***
Сексдээгүй удсан эр хүн болгон романтик байдаг.
***
Хүн өөрийг нь гэсэн хүнээс хажиглан холдож, өөртөө хэрэгтэй гэсэн хүн дээр очдог. Эцэст нь хэнд ч хэрэггүй хүн болж үлддэг.
***
-Бид 2 хоёулаа аз жаргалтай байх болно гэдэгт чи итгэлтэй байна уу?
-Тийм ээ. Баяртай!
***
Фейсбүүкийн мэдээллийн хэлхээс:
May 04 - Чимгээ will be attending birthday party, event created by Дорж
May 05 Чимгээ quit a group "Virgins".
***
Хэрэв яг одоо надад татгалзах аргагүй санал тавих юм бол би лав татгалзахгүй ээ.
***
Эмэгтэй хүнийг "Чи дуугүй бол!" гэх нь ярианы дөнгөж эхлэлийг нь тавьж буй явдал юм.
***
20-р зууны эхэнд Клара, Роза гэдэг 2 цэцэгчин, цэцгийн дэлгүүрийнхээ борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор тулд өргөн хэмжээний маркетингийн кампанит ажил өрнүүлсэн нь өдгөөгийн “Мартын 8” юм.
***
Ер нь бол Мартын 8 нь хvнийг бэлгийн шинж тэмдгээр нь ялгаварлан, эрэгтэй эмэгтэй хоёр ялгаатай шүү гэдгийг зааглаж өгдөг өдөр юм.
***
Мартын 8 бол эрчvvд эхнэртээ vнэнч байх ёстой гж боддог цорын ганц едер
***
Мартын 8-наар надаас: “Чи эр юм байж юун баяр маяр болчихсон яваа юм?!” гэхээр нь “Намайг баяр хөөртэй явааг харахаараа ээж минь ямар ч бэлэг өгснөөс илүү баярладаг юм аа” гэлээ...
***
Мартын 8. Нөхөр нь шөнө халамцуу, хар арьст, европ 2 хүүхэн сугадсан орж ирээд эхнэртээ: -Өнөөдөр олон улсын эмэгтэйчvvдийн өдөр!
***
Мартын 8-нд ганц сарнай, үнэртэй ус өгчихөөд, 18-нд бэлгэнд PlayStation-4 горьдоод суучихна биз, айн?
***
-Заавал яагаад яг 8-нд эмэгтэйчvvдийн баяр гэж тогтсон юм бол?
-8-ын тоонд 2 нүх зэрэгцээд байж байгаа биз дээ?!
SEKSY
SEKSY
Зочин
Зочин
Зочин
Зочин
SEKSY
SEKSY
SEKZY
ariunbold
Зочин
showman
Зочин
Зочин
massage
Зочин