Түүвэр онигоо-18
СЗХ нь G-Time сүлжээний луйврын талаар анхааруулга гаргахдаа иргэдийг хууран мэхлэх онцгой эрхийг зөвхөн төр засаг элддэг болохыг онцоллоо.
СЗХ нь G-Time сүлжээний луйврын талаар анхааруулга гаргахдаа иргэдийг хууран мэхлэх онцгой эрхийг зөвхөн төр засаг элддэг болохыг онцоллоо.
G-Time сүлжээнд элссэн хvний тоог хараад би МАН сонгуульд 65 суудал авсан нь тийм ч эргэлзмээр зvйл биш юм байна гэдгийг ойлголоо.
***
Сексийн ид дундуур эмэгтэй нь: -Чи бэлгэвч хийсэн байсан уу?
-Yгvй
-Хүүе ээ, чи ДОХ-той байвал яах юм?
-Би ДОХ-гүй!
-Аан, ашгүй дээ. 2 дахь удаагаа халдвар авчих вий гэж айлаа.
***
Бүх эмэгтэй хүний зовлон дараахи үгээр эхэлдэг: "Манай найз залуу тийм биш ээ. Yнэхээр сайн залуу".
***
Бvх юм харьцангуй: Монгол Шуудангаар илгээсэн эм өвчтөнийд түргэний эмчээс түрүүлж очсон байна.
***
Зээлж авсан мөнгөө өгөхгүй байгаа хүмүүсийг би өөрийнхөө Улаан Дэвтэрт оруулчихдаг юм: удахгvй тэд мөхнө.
***
Ёотон үйлдвэрлэгчид ээ! Хайрцагандаа 1 ёотон дутуу хийчихэж бай тэгэх үү? Задлаад дотроос нь ёотон сугалж авах гэж үйлээ үзэх юм.
***
Ачигч машины жолооч цэцэрлэгээс хүүхдээ авахаар иртэл хүүхдийг нь аль хэдийнэ аваад явчихсан байв.
***
Playboy буцаад хавтсан дээрээ нүцгэн хүүхний зураг тавьдаг болж байгаа гэнэ. Трамп төрийн эрхэнд гараад ганцхан сар болоход л Америк дахиад агуу болж эхэлж байна шүү.
***
Аливаа систем өөрийгөө устгах коодоо өөртөө агуулж байдаг:
Жишээ нь: МАНАН бол залхуучуудын нэгдэл... Яаж устгахаа ойлгосон уу?.
***
Хятадын арми Монголын хилд тулж ирээд хамгийн үнэтэй зүйлээ үг гэж тулган шаардахад манайхан бондын зээлээр санхүүжсэн төслvvдээ өгөв.
***
Хүнд цаг үе хүчтэй хүмүүсийг бий болгодог. Хүчтэй хүн сайн цагийг авчирдаг. Сайн цаг сул хүмүүсийг бий болгодог. Сул хүн хүнд цаг үеийг авчирдаг.
***
Гэрлэлт гэдэг үнэн ЭМО зүйл: “Чи надад маш их таалагдаж байгаа тул чамайг зугатаалгачихгүйн тулд төрөөс тусламж аваадахъя” гэж байгаа юм шиг.
***
-Таны мэргэжил?
-Сэтгэлзүйч
-Тийм vv? Сэтгэлзүйчид...
-...бусдын бодлыг уншиж чаддаг гэж худлаа!
***
Мөнгөө хамгийн найдвартай банкинд хадгалж, зээлийг хамгийн найдваргүй банкнаас авч бай!
***
Монгол улс Хятадыг дууриаж иргэдийг Фейсбүүк, Твиттерт нэвтрэхийг нь хориглож болно. Харин Хятадыг дууриаж авлигачдыг цээрлүүлж үл болно!
***
Ёроолын ёроол гэж: ломбарднаас зээл аваад дуудлагын хүүхэнтэй Валентины үдшийг хамт өнгөрөөхийг хэлнэ.
***
Эр халимны эрхтэн 170см байдаг гэнэ. Заза, би халимны эрхтэн юм байна л даа!
***
-2 дахь удаагаа сонгогдож буй УИХ гишvvдийг юу гэдэг вэ?
-Рецидив.
***
Уг нь хурим элдэв зодоонгүй өндөрлөчих тун магадгүй болоод байтал даанч дискон дээр Ди-Жей нь гэнэт Мортал Комбатын ая тавьчихсан...
***
Валентин болох гэж байдаг, гэтэл чи ганцаараа. Улс дампуурах гэж байдаг, гэтэл чи аль хэдийнэ ядуу. Бүх юманд урьдчилаад бэлдчихсэн зэвүүн байна шүү, чи.
***
Бүсгүй:
-Сексийн үеэр аймар мэрийж, аягүй гоё эротикоор хөлөө мөрөн дээр нь гаргаж тавих гэж байгаад алдаад 2 шүдийг нь хуга өшиглөчихсөн.
Зочин
Good job
bagi
HAHAHAHAHA Eleg eleg
HAHAHAHAHA Eleg eleg
Manda
bayaraa
Зочин
he
Хошин шогийн мэдрэмж даан чалга даа
зочин
hun