Түүвэр онигоо-9
Ноднин шинэ жилээр салат идээгүй. Энэ жил мандарин идэхгүй байж үзнэ ээ. Нэгний өглөө яагаад бие муу байдгийн шалтгааныг нь олмоор байна.
Ноднин шинэ жилээр салат идээгүй. Энэ жил мандарин идэхгүй байж үзнэ ээ. Нэгний өглөө яагаад бие муу байдгийн шалтгааныг нь олмоор байна.
***
-Хайр аа, чи шинэ жилээр надад юу бэлэглэх гэж байна?
-Өөрийгөө!
-Аа нээрэн тийм... бичин жил шүү дээ
***
Хүүхнүүдтэй шинэ жилийн гацуур шиг л бөөцийлж харьцах хэрэгтэй!
-Аан ойлголоо, таслаж унагаад гэртээ авчрах юм уу?
***
Шинэ жилийн ерөөл:
Ирэх жил Монгол улсад минь ЗӨВХӨН буяны компаниуд л борлуулалт муутай хямралтай байгаасай!
***
Өвлийн өвгөнд итгэдэг хvмvvс ба МАН, АН-ын Засгийн газарт итгэдэг хүмүүc хоорондоо зөвхөн насаараа л ялгаатай юм.
***
-Сэтгэлзүйн ямар дарамтуудыг та мэдэх вэ?
-"Боль! Наадхийг чинь шинэ жилээр хэрэглэнэ!"
***
Шинэ оны зорилтууд:
2013: Дэмий юманд дахиж мөнгө үрэхгүй!
2014: Зээлээ дарна аа!
2015: Зээлүүдээ цөөлнө өө!
2016: 2020 он гэхэд өргүй болчих юмсан!
2013: 90 кг хүртэл турна аа!
2014: 95 кг хүрч болохгүй!
2015: Дандаа эрүүл хооллоно оо!
2016: 100 кг хүрэхгүй байх дэглэм барина аа!
2013: Энэ жил ядаж 10 ном уншина!
2014: Ядаж 5 ном уншъя!
2015: Ядаж 1 ном уншина аа!
2016: Ноднин эхлүүлсэн номоо дуусгана аа!
2013: Би өөр хүүхэн өдөхгүй!
2014: Дахиж Туяатай уулзаж эхнэрээ хуурахгүй!
2015: Туяатай суухгүй ээ!
2016: Би өөр хүүхэн өдөхгүй!
2013: Би Чимгээд халамжтай хань нь байна!
2014: Би Чимгээгээс салахгүй!
2015: Чимгээтэй эвлэрнэ!
2016: Би Туяад халамжтай хань нь байх болно!
***
Дөнгөж 12 сарын 12 болж байдаг. Гэтэл 31-нд шинэ жилээр хэрэглэх архи, пивоо 3 дахь удаагаа худалдан авч байна.
***
Байгууллагын шинэ жилийн баяр дээр:
-За хүүхнүүд ээ, дараа жил 10 сарын 1-нд яг энэ багаараа бүгдээрээ зэрэг төрцгөөнө шүү.
***
Шинэ жилээр хамгийн их бичигддэг мээсэж: "Баярлалаа. Хэнбэ?"
***
Өр чинь ихсэхийн хэрээр орлого чинь багасаж буй нөхцөлд зээл олгосон банк тань илүү халуун дотноор шинэ жилийн мэндчилгээ хүргүүлдэг.
***
15-наас хойш тасралтгүй ёолкдоод ууж байгаа хүмүүст хэлэхэд: битгий зогсоорой. Би өчигдөр ганц өнжсөн чинь айиар уйтгартай байсан.
***
Оюутны байрны ёолкны үеээр бөөлжөөд тасраад унацан залууг зааж:
-Салат идээгүй л гээд байсан, энийг хар даа?!
***
Шинэ жилийн ёолк хараад нохой:
-Ашгүй 00-ын гэрлийг засчихаж #гэнээ
***
"Өвлийн өвөө, миний бэлгийг ёолкон доор бус шууд гараашинд хийчихээрэй"
***
Өвлийн өвөө шиг ажилтай болмоор байна: жилдээ ганц удаа л ажилдаа ирнэ.
***
Би багадаа өвлийн өвгөнд итгэдэг байсан учир том болоод сонгуульд саналаа өгдөг болсон.
***
12 сарын 31-нд жаалхүү 103 руу залгаж
-Түргэн тусламж дуудъя, аав галзуурчихаж, улаан халат өмсөж нүүрэндээ хөвөн наачихаад өөрийгөө өвлийн өвгөн гээд байна!
***
Өвлийн өвгөн жинхнээсээ байдаг болов уу? Ээж байдаг л гэх юм, харин эхнэр болохоор шоолж инээгээд байх юм.
***
Өвлийн өвгөн томоотой байсан хүүхдэд бэлэг өгдөг гэдэг. Өвөө, надаа томоогүй байсан охидын нэрсийг өгөөч?.
***
Нэг өвгөн хүрч ирээд чамайг шуудайнд чихэж хийгээд үүрээд явбал бүү гайхаарай. Би бэлгэнд чамайг авъя гээд өвлийн өвгөнөөс гуйчихсан юм.
***
Бяцхан хүү:
-Ээж ээ би өвлийн өвгөнөөс iPhone гуйчихвал яах бол?
-Миний хүү одоо том болсон, ээж нь нэг юм хэлье: өвлийн өвгөн гэж байдаггүй юм.
***
Юм уугаагvй эрүүл өвлийн өвгөнг Санта Клаус гэдэг.
***
Энэ жил өвлийн өвөөд хүслээ бичихгүй ээ, цасан охинд бичнэ. Эмэгтэй хүн л ойлгож дэмжихээр хүсэл байгаа юм.
***
-Хүү минь өвлийн өвөө гэж байдаггүй юм. Бэлэгнүүдийг аав ээж хоёр нь өгч байсан юм шүү дээ
-Аав аа, ямар ч хулгайч байгаагүй. Бүх тавилгаа би архинаас өгчихсөн юм.
***
Бяцхан хүүдээ "Өвлийн өвгөн гэж байдаггүй юм" гэтэл надаас хариугаа авч "Танай тэр Ерөнхийлөгчийн чинь үгнүүд үлгэр за!"
***
Эхнэртээ fвлийн хувцас авснаас 3 сар Хайнанд байлгаж байгаад авчирсан нь хямд тусахаар байна.
***
Ерөнхийлөгч архи биш сүү тулга гэжээ. Эхлээд өвлийн хүйтэнд автобусаар ажилдаа ирж очоод үзчих тэгээд зөвлөгөө өг!
Зочин
Зочин
Зочин
Овоо