Түүвэр онигоо-10
-Эмч ээ би өдөрт 20 цаг интернетэд сууж байна, аюултай юу? -Зүгээр ээ, эмчилээд өгнө -Яаж? -Архи, тамхи, хүүхэн гураваар л эмчилнэ дээ.
-Эмч ээ би өдөрт 20 цаг интернетэд сууж байна, аюултай юу?
-Зүгээр ээ, эмчилээд өгнө
-Яаж?
-Архи, тамхи, хүүхэн гураваар л эмчилнэ дээ.
**
-Байна уу? Баагий, хөгшөөн, эхнэр маань жирэмслэжээ!
-Тэгээд над руу эхэлж утастдаг нь ямар учиртай юм? Би тэр өдөр хотод ч байгаагүй шүү.
**
"Хүн бол үзгээр шулуун зураас зурж чаддаг цорын ганц амьтан" гэж уншаад “Би хүн БИШ юм байна” гэдгээ ойлголоо.
**
Маргаад би таныг дийлэхгүй тул шууд доромжилж эхэллээ шүү!
**
Фейсбүүк дэх хоолны групп дэх пост ба коммент:
-Дрож хийгээд өсөөгүй гурилаар талх барьж болох болов уу?
-Бод доо, нөхрийн чинь эрхтэн хөвчрөөгүй бол секс хийж чадах уу?
**
Амьдрал бол театр гээд байсан, харин бид циркт л байгаад байна уу даа?.
**
Нэр нь жаахан сэжигтэй боловч "АНАЛГИН" гэдэг эмийг үнэндээ бол амаараа ууж хэрэглэдэг эм юм шүү.
**
Хүүхнүүдэд зөвлөгөө:
Нөхөр тань гэртээ цадчихсан ирээд байвал удахгүй бүр ирэхээ ч байж мэднэ шүү.
**
Автобусанд нэг согтуу эр мөнгөгүй, кондукторт загнуулна:
-Архи уух мөнгө бол байсан л юм байна шүү дээ!
-Найз дайлсан юм аа
-Найз чинь “унаанд хэрэглэ” гээд өгсөнгүй юу?
-Өгсөн... энэ, тал шил архийг…
**
Нэг төгрөг мөнгө биш гээд байлуу? Хн. Микрийн кондукторт 1 төгрөг дутуу өгөөд үз дээ? #гэнээ
**
Цэцэрлэгийн эцэг эхийн хурал дээр багш:
-Амралтын өдрүүдэд та нар юу хийгээд байдаг юм бэ? Хүүхдүүд нэг дэх өдөр ирэхээрээ цайгаа тулгаж уугаад байх юм...
**
“Амьдрал хэзээ эхэлдэг вэ?” гэсэн асуудлаар 3 эр санал солилцоно:
1р эр: -Төрсөн цагаас
2р эр: -Үгүй, эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас
3р эр: -За даа, эхнэр хүүхэд хөдөө явсны дараа л жинхэнэ амьдрал эхлэнэ дээ
**
Эмч үзүүлэхээр ирсэн эртэй ярилцана:
-Сексийн тал дээр та ямархуу байна?
-Өдөрт 2 дөнгөчихнө өө
-Ийм чийрэг хүн 3 ч буруудахгүй
-Жижигхэн сумын ганц бие ламд тэгэж амар олдохгүй шүү дээ...
**
Хүмүүс 2 хуваагдана: машинтай, машингүй.
Машингүй нь ч яах вэ ойлгомжтой, харин машинтайнууд нь 2 хуваагдана: осолд орно, осолд орохгүй.
Осолд орохгүйнүүд нь ч яах вэ ойлогомжтой, харин осолд орохууд нь 2 хуваагдана: бүc бүслэдэг, бүс бүслэдэггүй.
Бүс бүслэдэггүйнүүд нь ч яах вэ ойлгомжтой, харин харин бүс бүслэдэгүүд нь 2 хуваагдана...
**
Хоёр дахиа гэрлэж буй эр бяцхан хүүгээсээ асууна:
-Шинэ ээж нь таалагдаж байна уу?
-Аав та хулхидуулчихжээ, энэ эгч харваас шинэ биш байна!
**
Гаалийн байцаагчтай харьцсаны дараа замын цагдаа ёстой мужик шиг санагддаг байна шүү
**
-Хоёуулаа хуучин шигээ л байя
-Эргээд нийлье гэж үү?
-Үгүй ээ, бие биенээ огт мэддэггүй байсан тийм хуучин шиг ээ.
**
Нөхөр нь эхнэртээ:
-Чамтай юм ярих нь яг л 2-р дайны үед булагдаад мартагдсан мина шиг: хэзээ яаж тэсрэх нь мэдэгдэхгүй түгшүүртэй...
-Өө за, тийм хөгшин гэж байгаа юм уу, тээ? Ёстой хуцна даа чи!
**
Төгс эхнэр гэж нөхөртөө үнэнч боловч араар нь тавьдаг мэт ганган гялалзсан сайхан харагддаг эмэгтэйг хэлнэ.**
Баахан хуушуурдчихаад Diet Coke ууж байгаа хүнийг би ер ойлгохгүй юм.
**
Хоёр эр ярилцана:
-Урд шөнө харанхуйд эхнэрээ хулгайч гэж андуураад цохиод авсан, хөөрхий өвдсөн байх даа
-Тэр гайгүй, би эртээд шөнө цаашаа хараад тонгойж байсан хулгайчийг эхнэрээ гэж андуураад... аймар өвдсөн байх даа...
**
Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэлцдэг. Чихэнд хамгийн сонсголонтой зүйл бол бриллиант юм шүү, эрчүүд ээ!
**
Хоржин хүн тагтаанд будаа өгөхдөө толгойг нь онох гэж шиддэг.
**
Эр хүн даруу бол өөрийн гавъяаг гайхуулдаггөй. Эм хүн даруу бол бусдын дутагдлыг илчилдэггүй.
**
Эхнэртээ пиво уухгүй гэж амласан тул одоо хөлдөөгөөд ИДДЭГ болсон.
**
Төрийн ордны аптект ичих сэтгэлийг дардаг эм хамгийн гүйлгээтэй байдаг.
**
Миний мэдэхгүй шиг ихийг мэддэг хүн гэж хаана ч байхгүй.
**
Эхнэр нөхөр хоёр нэг нэгнээсээ "Хаана явна?" гэж асуух нь байршлыг нь тогтоох гэсэндээ бус харин өөрт нь хэдий хэрийн хугацаа бийг тооцож байгаа хэрэг.
**
Би машинд дургүй гэхдээ ажилдаа явахын тулд яалт ч үгүй машин авсан. Би ажилдаа дургүй гэхдээ машиныхаа лизингийг төлөхийн тулд яалт ч үгүй хийж л байна.
**
-За хөгшөөн, тун таагүй мэдээ байна
-Яасан, юу болов?
-Эхнэр маань булган шуба авсан
-Тэгээд надад ямар хамаатай юм?
-Орой танай эхнэртэй хамт гадагшаа гарна гэнэ ээ…
**
Эмч нар ажил хаяаад 3 хоноход нас баралт огцом буурсан байна.
**
Залууст зөвлөгөө:
Хөөрхөн хүүхэнтэй бүү найзла, таныг хаячихаж мэднэ. Царай муутай хүүхэнтэй найзлавал таныг хаяаад явсан ч хойноос нь харамсах юмгүй, амар.
**
Шоронд хамт сууж буй 2 эр:
-Чи ямар хэргээр суусан?
-Баавгай алсан, 6 жил. Харин чи?
-Эхнэрээ хөнөөсөн, 8 жил.
-Яахаараа 8 байдаг юм?! Тэрний чинь арьс ноос, сарвуу, цөс зэрэг нь хэнд ч хэрэггүй байдаг биз дээ??
**
Дараагийн Лексус одооныхоосоо илүү ухаалаг компьютертай болох юм бол Монголын замаас халшраад хил даваад өөрсдөө зугатчихдаг болж мэднэ шүү.
**
-Чи чинь яачихаа вэ? Нүүр амаа маажуулчихсэн, нүд хацар чинь хөхөрчихсөн... Алив, гэрт чинь хүргээд өгье!
-Дөнгөж гэрээсээ гараад явж байна аа...
ган
1
1
showman