Төмөр ноёд
Улстөрд “Төмөр хатагтай” гэж хэллэг бий. Зарим хүн АН-аас Б.Дэлгэрмааг, МАХН-аас Т.Гандийг “Төмөр хатагтай” гэдэг.
Улстөрд “Төмөр хатагтай” гэж хэллэг бий. Зарим хүн АН-аас Б.Дэлгэрмааг, МАХН-аас Т.Гандийг “Төмөр хатагтай” гэдэг. Ийм нэршил үүссэн түүхээс харвал энэ нь оновчгүй зүйрлэл бөгөөд Монголын улстөрд одоогоор “Төмөр хатагтай” байхгүй юм.
Өнөөдөр манай зарим сургуульд өгдөг “Үдийн хоол” хөтөлбөрийг Английн дунд сургуульд хэрэгжүүлдэг байжээ. Яг тэр үед хожмоо Ерөнхий сайд болсон Маргарет Тетчер Нийгмйн бодлогын сайд болж уг хөтөлбөрийг халамжийн жагсаалтаас хассан байна. Санхүүжилтийг нь зогсоов. Энэ явдлаас болж англи эхчүүд ирээдүйн Ерөнхий сайдаа “эмэгтэй хүн биш, төмрөөр хийсэн авгай” гэж бухимдах болов. М.Тетчерийг Ерөнхий сайд болсоны дараа эхчүүдийн бухимдалд үйлдвэрийн ажилчид нэгдлээ. Учир нь Шинэхэн Ерөнхий сайд ашиггүй, алдагдалтай ажилладаг улсын үйлдвэрүүдийг хааж хувьчилж эхлэв. Энэ нь ажлын байраа алдсан англичууд, үйлдвэрчний эвлэлийнхний хатуу эсэргүүцэлтэй тулгарсан ч, эцэстээ Ерөнхий сайдын ялалтаар өнөдөрлөсөн юм. Гэхдээ шүүх, цагдаагаар зарга хийж ялсангүй. Зөв бодлогынх нь үр дүнд Английн эдийн засаг сэргэж Ерөнхий сайдын шийдвэрийг хүлээн зөвшөөрцгөөв. Улсынхаа эдийн засгийг эрүүлжүүлсний төлөө англичууд “төмрөөр хийсэн авгай” гэсэн бухимдлаа бүрмөсөн тайлж, Маргарет Тетчерийг “Төмөр хатагтай” гэж өргөмжлөн хүндэтгэх болжээ.

Энэ түүхээс харвал, Б.Дэлгэрмаа, Т.Ганди нар байтугай тэдний харьяалагддаг намууд ч халамжаас татгалзаж байгаагүй билээ. Харин ч сонгуулиас сонгуульд хүүхдийн, шинээр төрсөн хүүхдийн, шинэ гэр бүлийн мөнгө, бүр сүүлдээ ямааны мөнгө гэж халамжийн төрөл зүйлүүд нэмэгдсэн. 2008 оны сонгуулиар гэхэд “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”-өгнө гэж иргэн бүртээ халамж бөөндсөн. Давхардсан тоогоор Монголын хүн амаас ч олон хүн, зөвхөн 2008 оны төсвийн гүйцэтгэлээр 2.5 сая иргэн ямар нэгэн төрлөөр халамж хүртжээ. Тэгэхээр МАХН, АН хоёр бол нийгмийн халамжийн амлалтаар уралдаж сонгуульд оролцдог учраас энэ хоёр намаас ойрдоо “төмөр хатагтай”, эсвэл “төмөр ноён” төрөх боломжгүй юм.
Саяхнаас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар хүүхдийн мөнгөнөөс татгалзахыг нийгэмд уриалж, өөрсдөө үлгэрлэж буйгаа төвийн бүх хэвлэлээр тараав. Өнгөрсөн дөрвөн жилд хүүхдийн мөнгөнд зарцуулсан 300 тэрбум төгрөгийг өөр бүтээн байгуулатад зориулах байсныг эрхэм гишүүд сануулав. Халамжаас татгалзах санаачилгыг шийдвэр гаргачдаас эхэлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үнэхээр л хавтгайрсан халамжийг хумих санаачилга гаргаж байгаа бол эрхэм гишүүдэд улстөрийн эр зориг дутлаа.
Учир нь хүүхдийн мөнгө бол хэмжээ нь бага ч, эзнээ олсон халамжийн төрөл. Өндөр настны тэтгвэр гэдэг шиг олон улс оронд байдаг л халамжийн хэлбэр. Ямаанд мөнгө хуваарилж сууснаас л дээр, хүндээ, ирээдүйдээ зориулсан хөрөнгө оруулалт. Хүүхдийн мөнгөний хэмжээ бага учраас төсвийн мөнгийг аманд ч үгүй, хамарт ч талаар нэг тарааж байгаа нь үнэн л байх. Гэхдээ ялангуяа ээдийн засгийн хүндрэлтэй үед энэ мөнгө нэр нь хүүхдийнх ч нэдэр дээрээ олон айлын сарын үндсэн орлого болж байгаа. Хэрвээ халамжийг багасгах л гэж байгаа бол өнөөдрийн нийгэмд хамгийн оновчгүй, эзнээ олоогүй “мөнгө”-нөөс л эхлэх учиртай. Жишээ нь, шинэ гэр бүлийн 500 мянган төгрөгөөс татгалзахыг эрхэм гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар яагаад уриалсангүй вэ. Яагаад гэвэл энэ амлалт тэдний харьяалагддаг МАХН-ынх учраас улстөрийн шалтгаантай. Хүүхдийн мөнгийг биш, шинэ гэр бүлийн 500 мянган төгрөгийг дагасан зөрчлүүд хамгийн их гардаг. Давхардаж авсан, гэрлээд 30 жил болж байгаа хосууд авсан, ялангуяа орон нутагт нэг хүн гурван удаа гэрлэсэн, ээж, охин хоёртойгоо хоёулантай нь батлуулсан гээд аудитын илрүүсэн зөрчлүүд дэндүү их. Хэрвээ хүүхдийн мөнгө өнөөдөр өгч байгаа халамжийн төрлүүдээс шинэ гэр бүлийн, ямааны мөнгө шиг хамгийн оновчгүй нь бол эрхэм гишүүдийн санаачилгыг нийгэм дэмжинэ. Хамгийн хэрэггүйгээсээ бус, хамгийн эзнээ олсноос нь татгалзахыг уриалж байгаа нь жинхэнээсээ, хашилт хэрэглэхгүйгээр төмөр ноёд болох гэснийх юм болов уу.
Хэрвээ шинэ гэр бүлийн мөнгөнөөс татгалзъя гэсэн бол уриалга нь нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах, улстөржилтөд өртөх нь арай бага байх байлаа. Гэтэл “хэрэггүй халамжуудын жагсаалт”-ад нэлээд хойгуур эрэмбэлэгддэг хүүхдийг мөнгийг сонгосон нь эрхэм гишүүдийн санаачилыг улстөрийн утгатай гэж харахаас өөр аргагүй. Хүүхдийн мөнгө бол АН-ын брэнд бодлогуудын нэг. Зах зээл дээр чанараар бус, брэндээр хамгийн олон хүний мэддэг, хүртдэг болсон бодлого нь. Мал, орон сууцыг үнэгүй хувьчилсантай нь дүйцэх, Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын орлогын гол зориулалт билээ. Тийм учраас өрсөлдөгч улстөрийн хүчиндээ л зориулсан богино зайн улс төрийн утга нь сайхан санаачилгаа нураалаа.
Эдийн засгаар дэлхий хавтгайрч байхад, тэрэн дотор Монгол Улс хавтгайрсан халамжаар сондгойрдог нь үнэн билээ. Үүнийг олон хүн мэддэг ч, шийдвэр гаргачдаас анх удаа хэвлэлээр уриалсных нь төлөө эрхэм гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нарт талархах үндэстэй. Харин халамжийнхаа “хэрэггүй төрөл”-ийг орхиж, улстөрийн агуулыг илүүд үзсэн учраас ураиалга нь явсангүй.
Эрхэм гишүүд энэхүү уриалгадаа түрүүлж нэгдэхийг УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт хандсан байна лээ. Тэдний албан тушаал нь өндөр, авдаг цалин болон цалингийн бус орлого нь л их болохоос хүүхдийн мөнгө нь бага шүү дээ. Тэгээд ч төрөөс хүүхдэд нь өгч байгаа мөнгөнөөс албан тушаалынхаа нэрээр эцэг эх нь татгалзана гэдэг бол хүүхдийнхээ эрхэнд халдаж байгаа нэг хэлбэр.
Эдийн засгийн хүнрэлтэй энэ үед халамжаас биш, хангамжаас татгалзвал илүү үр дүнтэй байх. Тухайлбал, хямралын орчинд төсвөө тануулаад тануулаад өнөөдөр УИХ-ын нэг гишүүн сар бүр унааны 60, утасны 198 мянган төгрөгийг төсвөөс авч байгаа шүү дээ. Үүний нийлбэрийг 76-гаар үржүүлж жилээр бодвол дээр дурдсан албан тушаалтнуудын хүүхдийн мөнгөнөөс хавьгүй их тоо гарна. Эрхэм гишүүд уриалгынхаа зорилгыг төсвийн цоорхойг бага боловч нөхөх гэж тодтгосон байна лээ. Хэрвээ хангамжаасаа татгалзвал, түүний хэмнэлт төсвийн цоорхойд хүүүхдийн мөнгөнөөс том зай бөглөнө шүү.