Олбогны төлөөх тулаан
Галданцэрэн ханыг нас барсны дараа 15 настай Цэвээндоржнамжил хүү хаан ширээнд суув. Хачирхалтай нь төрсөн эгч Уламбаяр нь дүүтэйгээ хаан ширээ булаалджээ.
Галданцэрэн ханыг нас барсны дараа 15 настай Цэвээндоржнамжил хүү хаан ширээнд суув. Хачирхалтай нь төрсөн эгч Уламбаяр нь дүүтэйгээ хаан ширээ булаалджээ. 15-тай Цэвээндоржнамжил хүү хаан ширээ булаацалдсан эгчдээ юу гэж томорсон гээч? “Өөрөө хаан сууж, хүүхэн хаан болсугай гэнэ” гэж эгчийгээ барьж хориод олон зайсан цаазлав. Тэгтэл 15 настай балчир хүүг Галданцэрэн ханы залуу хатнаас төрсөн Ламдаржаа хороож хааны олбогийг булаав. Ламдаржааг хажуугийн гэргийн хүүхэд учир хаан суух ёсгүй. Их хатнаас төрсөн бага хүү Цэвээндашийг хаан суулгавал зохино гэсэн Даваач нарын шивэгнээг Ламдаржаа тантаад Цэвээндаш хүүг бас алсанд Даваач Амарсанаа нар Хасагийн зүг дүрвэжээ. Тэднийг устгахаар Ламдаржаа нэхсэн авч гүйцсэнгүй. Эцэг нэгтэй ч эх ондоотой хоёр бяцхан дүүгээ хөнөөсөн Ламдаржаа сэнтийдээ жаргасангүй. Бөөн айдас. Айхад аргал болж хөдөлсөн анхны этгээдээр дөрвөд ноён Дашдаваа тодорч түүнийг Ламдаржаа олбог булаах нь гэх хардлагаар тонилгосонд дөрвөд зайсан Саарал албатаа авч Манжид дагаар оржээ.
Ламдаржаа Сааралыг томорлоо гэж жөтөөрхөхдөө Бээжинд элч зарж, найрамдлын гэрээ байгуулахыг хүсээд, 100 мянган лан мөнгөний зээл олгохыг гуйсанд Манжийн хаан зөвшөөрсөнгүй, харин дахин элч ирүүлэх хэрэггүйг мэдэгдэв. Зах хязгаарт жалга дов эзэгнэнхэн заларсан хан Ламдаржаа ингэж жижгэрчээ. Эцэст нь Амарсанаа нар Ламдаржааг устгаад Даваачийг хаан ширээнд залав. Тэгтэл дөрвөд ноён Нэмэхжаргал хааны өргөөг довтолж, Даваач зугтаж амь зулбалаа. Дараа нь хаан ширээ булаасан дөрвөд ноён Нэмэхжаргалыг Даваач Амарсанаа хоёр гэнэдүүлэн устгаад, хаан ширээгээ Даваач эргүүлэн авав. Амарсанаа Даваач хоёрт өширхсөн дөрвөд ноёд Цэрэн, Цэрэн убаш, Цэрэнмөнх нар албатын хамт Манжид дагаар орж, Манж хариуд нь Хятадтай хийдэг Даваачийн худалдааг хорьчихов. Даваач Амарсанаа хоёр удалгүй эвдрэлцэж, цус асгаруулан тулалдаад Амарсанаа ялагджээ. 1754 онд Амарсанаа өөрийн харъяат 20 мянган Хойдыг удирдан Манжид дагаар оров.
Ноёдын эцэс төгсгөлгүй дажны хөлд ойрадууд олноор амь эрсдэж, мал хөрөнгө нь үгүйрч, ийш тийш зугтан нүүж, өлбөрч турж үхэх нь ердийн үзэгдэл боллоо. Ойрадын энэ доройтлыг далимдуулан Амарсанаа Манжийн умард замын их цэргийн туслах жанжнаар, Саарал баруун замын их цэргийн туслах жанжнаар томилогдон Даваач ханыг хөнөөхөөр эх орондоо харийн цэрэг удирдан довтолжээ. Даваач ялагдаж Бээжинд хүргэгдэв. Манжид урваж, Манжийн цэргийн туслах жанжин болсон Амарсанаа нутагтаа ирмэгц ахан дүүстэйгээ хоёр жил алалдсаны бөгсөнд Бор тал гэдэг газар өөрийгөө Зүүнгарын ханд арай гэж нэг юм өргөмжилж, Саарал Илийн зайсан Шигэширгэ нарын цэрэгтэй байлдаж хиар цохив. Манжийн хааны албан томилолтыг Амарсанаа Зүүнгарын ширээгээр сольж, “хамтран зүтгэсүгэй” гэх тангарагтай Саарал андыгаа хөнөөжээ. Амарсанаа Дондогмаанж хоёр нийлсэн ч бас л хагаралдан цус урсган тэмцэлдэж, Амарсанаа ялагдаж, нөгөө л Хасагийнхаа зүг зугтав.
1757 оны Шарбэлийн тулаан бол Зүүнгарынхны зүгээс Манжтай хийсэн эцсийн тэмцэл бус, Амарсанаагийн Зүүнгарын хан болох гэж Манж болон ах дүүстэйгээ арсалдсан сүүлчийн тулаан байлаа. Тусгаар тогтнолынхоо төлөө Манжийн эсрэг тэрсэлдсэн бослого гэж дөвийлгөх үйл явдал тархай бутархай тэр цагийн ойрад халх малчдад ерөөс байгаагүй. Малчдад тийм хүсэл дүүрэн ч тийм боломж байсангүй. Шарбэлийн тулалдаан бол Амарсанаагийн хан болох гэсэн оролдлогуудын эцсийнх нь. Шарбэлийн тулгаралтад Ойрадын 3000 цэргээс 2500 нь үрэгдсэн гэх эмгэнэлт түүх ярьдаг хүмүүс бий. Гэвч энэ тоог батлах сурвалж бичиг олдоогүй учир түүхэн үнэн үү, цуу үг үү гэдэг нь бүрхэг. Түүхийг зохиодоггүй, түүхийг судалдаг, нотолдог дүрэмтэй. Ямартай ч Амарсанаа өөрийнхөө дагуулж ирсэн Манжийн баруун болон умард замын их цэргийн хүч тэнцвэргүй тулаанд эгэл жирийн ойрад малчдыг хүчээр дайчилж хядуулсан нь үнэн байх. Малчин хүн малынхаа буянаар өлсдөггүй тул амиа дэнсэлсэн бослогод оролцох дургүй. Зэр зэвсэг ачиж, Алтайн бартааг бэдрэн отор хийж явснаас малын нөмөр хэдэн банз тээж нүүх нь өлзийтэйг малчид тооцно.
Ойрадуудыг дайн дажингүй тайван харилцаанд нэгтгэж, малаа өсгөх, арилжаа эрхлэх, арвай тарих зэргээр амгалан амьдруулахыг чармайж явсан хаад ноёдыгоо үнэлээгүй атлаа Амарсанаа гэгч цусан мөртэй, хаан ширээний төлөө ах дүүсээ хулхидсан, ханилгаагүй, хутган үймүүлэгчийг алдаршуулж хойч үеэ ташаа ойлголтоор төөрүүлжээ. Ану хатны эцэг Хошуудын Чуулган дарга Очирт сэцэн хан хүргэн Галданд хөнөөгдсөн учир түүний гавъяаг дурсахаас зайлсхийж Галдангийн нүглийг цэвэрлэжээ. Дайн самуун өдөөгүй Цэвээнравдан хан ч байна. Манжид хонзогнох өширхлийг монгол тархинд суулгах гэж орос геополитик улайрахдаа Даваачийг тоолгүй Амарсанааг Манжийн эсрэг цогтой тэмцэгчээр мандуулсан нь манай түүхийг муу судалсан сургагчдын эндүүрэл байжээ. Даваач Амарсанаа шиг Манжид урваж яваагүй язгууртан. Ойрадууд толгой дааж өөрсдөө шийдсэн бол Даваачдаа дурсгал босгомоор. Даваач удам угсаагаар Галданцэрэн ханыг зүй ёсоор залгамжлагч нь байв. Даваач аядуу арай ухаалаг нэгэн байжээ. Түүний урдуур хаан ширээ ичгүүргүй булаацалдсан Ламдаржаа Нэмэхжаргал Амарсанаа нарыг хар. Ер нь бүгд ижил дээ. 1756 оны эцсээр Цоросын хан Галсандорж, Хойдын хан Баяр, зайсан Занагарбу Ням нар Манжийн цэргийг хэдэн удаа бут цохижээ. Галсандорж манжийн цэргийг бүрэн устгавал биеэ Зүүнгарын хаанд өргөмжлөх мөрөөдөл нууцалж явав. Нууц санааг Занагарбу Ням нар мэдүүт баталгаажаагүй олбог булаацалдаж, Галсандоржийг хороосон байдаг.
Энэ бүгд эцсийн эцэст хаан ширээний төлөөх жалга довын тулаан болохоос нэгдсэн хүчээр Манжийг сөрье гэсэн эх орончдын зохион байгуулалттай тэмцэл огт биш байв. Тэд хаан ширээг ичгүүргүй булаацалджээ. Хаан ширээ нь томхон бор гэрийн хоймор өндөрлөн зассан олбог. Ямар ч цайз хэрэмгүй. Дуртай нь дайрч ороод алахыгаа алаад суучихна. Хаан ширээнд одоогийн сонгуульд өрсөлдөгч нар шиг ухаан жолоогүй тэмүүлж, хязгаар нутгийн хоцрогдсон цөөн буурай ард түмнээ эцэс төгсгөлгүй ийш тийш зулбуулж байсанд гол нүгэл оршино. Хийж бүтээхийн гайхамшгийг ухаарахгүй, хаан ширээн дээр хэн суув, түүнийг алахаас өөр гавъяат үйлс сэтгээгүйг дээр дурдсан баргар намтар гэрчилж байна. “Алах сайн эр, авах хөөрхөн хатан хаана байна” гэж эхэлдэг монгол үлгэр эртний хаадын сэтгэхүйг эрхбиш өгүүлнэм бус уу.
Дэлхийг донсолгосон хүчирхэг хаадын домгоор эдүгээ онгироод онгироод бидэнд юу ч наалдахгүй. Хоосон домог хоол болохгүй. Чингисээр солиорогч нарт энэ үгээ би бас зориулж байна. Чингис хичнээн гайхамшигтай байгаад бид түүнээс юу өвлөж авсан юм бэ? Өвлөж авснаа бид хэрхэн хөгжүүлсэн юм бэ? Юм бүтээж чаддаг ухаантай хүмүүс шарилжнаас гурил гаргаад, бутнаас жимс ургуулаад, хүчирхэг оньсон техник зохиогоод үсрэнгүй хөгжилд хүрчээ. Бид юу ч хийж сураагүйдээ ядуугийн туйл, хөгжилтэй орны царай хараад тэнэг мулгуугаараа дуудуулан хүний шаар болж явна. Тариа жимс ургах үржил шимгүй, хүйтэн цэвдэг Монгол нутаг Чингистэй Чингисгүй эзгүй цөл хэвээрээ үлдэх л байсан. Харин ХХI зуунд гадныхан баялгийг нь өндөр хөгжсөн технологиор ухаж зөөхөөр сонирхож буй. Алга дарам газар “Бурхан гуйсан ч бүү өг” гэсэн үгийг чихээрээ сонссон хүн олшров. Б.Ринчен Моодон шань юйг тэгж хэлснээр “Их нүүдэл” романдаа анх бичсэн нь уран зохиолын хэллэг юм. Харин өдгөө энэ үгийг Моодон бус Галдан бошигт айлдсан гэж түүхэн баримт мэт сурталчилдаг боллоо. Манай хаад нутгаа харамлан амиа зольж явсан гэж эх орончид хаагих нь сүртэй. Дундад ази, Хятадын зах зээлийг дээрэмдэхээр довтолсон нь төрсөн нутгаа харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан эх оронч тэмцэл болоод явчихав.
Дөрвөн Ойрад үүссэн түүх гэвэл арван түмэн Монголын дөрвөн түмтийг Мөнхтөмөр ноён салган хант улс болгосноо зарласан мөчөөс эхтэй. Улмаар 1393 онд Мөнхтөмөрийг бие барахад гурван хүү нь болох Махмуд, Тайчин, Батболд нар Монголын хаанд хэзээ ч захирагдахгүй гэдгээ тунхаглажээ. Тэд Мин улсын хаанаас 1409 онд хэргэм зэрэг хүртсэнээсээ хойш ямагт дайн өдүүлэх болсон байна. Дөрвөн ойрад монголчуудын их цэргийг хиар цохисон ч дараа нь өөрсдийн хүч хавсарч явсан хамсаатан Мин улсын цэрэгт навс ялагдсанаар Монголыг хэдэн зууны доройтолд унагасан балагтай. Ойрадын Эрдэнэбаатар хунтайж нас нөгчиж, түүний зургаан эхнэрийн арваад хөвгүүн эцгийнхээ олбогийг булаацалдан хоорондоо алалцсан түүхтэй. Тэдний нэг нь Галдан бошигт юм. Галдан Төвдийн сайд “шар малгайн шашинт” дэсрид Санзайжамцын захиалгаар Занабазарыг “улаан малгайн шашинт” хэмээн устгахаар урт цагаан хэрэм тултал элдэж, олон жилийн дайнд халх ойрадын цусыг нэлийтэл урсгажээ. Төвдийн шар малгайтнууд Монголд улаан малгайтан ноёрхлоо гэж тэмцсэн хэрэг. Зонховын төлөө зүтгэсэн Галдан ар хударгаараа Зүүнгарынхаа ширээг авга дүү Цэвээнравданд алдаад, халхын нутгаар манж нарт шившигтэйгээр хөөгдөж явахад нь хамтран зүтгэгч ах дүү баатрууд нь түүний бурууг ойлгож, түүнээс салан одож, эцэстээ тэр бээр Алтайдаа мөлхөж очтол түүний мэдлийн албат гэж юу ч үлдсэнгүй, бүх ойрад өлсгөлөнд нэрвэгдээд таран бутарсан байв. Эх нутгаа ингэж түйвээсэн түүнд Манжид дагаар орсноос хор ууж тонилох тавилан ямар ч сонголтгүй тулгарчээ.
Галдангийн цэргийн ноён Данжила Галданд “Чи ямагт Зонхавын шашны тулд явмуй гэсээр дөрвөн өөлэд долоон халхыг дуусгав” гэж хэлээд Манжид дагаар оров. Данжила ноёны өөлэдүүд одоогийн Архангай аймгийн Өлзийт, Өгий нуур суманд нутаг заагдан суусан гэх хууч яриа бий. Дорноос манж нарт хөөгдөөд туйлдаж ирсэн ах дүү өөлэд нарыгаа халхууд “Урьд та нар баруунаас довтлохдоо сүм хийдийг минь галдаж, хуврагуудыг минь хөгнөж хядсан” гэж хонзогнолгүй Орхоныхоо хөндийд айлсаж, тусалж тэнхрүүлсэн түүхтэй. Халх ахан дүүсийнхээ уужуу өгөөмөр сэтгэлийн ач буянд Өлзийт, Өгий нуур сумын нутаг-Орхон голын ай савд нутагшсан өөлэдүүд дайн дажин гэж айх аюулгүй тайван амьдралтай эцэст нь золгож, яваандаа халхуудтай цус холилдсон нь мэдээж. Ураг төрөл холдоход энэ нутгийн халх өөлэд худ ургууд дургүйцсэнгүй, дайнч хан ноёдоосоо эгүрт ангижирч, замаа хэнээр ч заалгалгүй зөнгөөрөө халх өөлэдээ ялгалгүй 400 шахам жил эрх тэгш амар сайхандаа жаргажээ.
Ижил мөрөнд нүүж очсон торгууд эрсийг Хаант Орос хаман Орос-Туркийн дайнд дайчилж, олон торгууд дайчид амь насаа алдсанд Ижил мөрөнд нутагшсан монголчууд цочирдов. Мөн баруун Монгол ноёдын хаан ширээний төлөөх үргэлжийн тэмцэл болон Манж нарын түрэлтээс дүрвэж Торгууд, Хойдын тайж нар Халимагт очлоо. Тэд Или нутаг эзгүйрснийг дуулгажээ. Энэ мэдээг сонссон торгууд нар алс нутагт Оросын эрхшээлд дарлагдан зовсноос эх нутаг Илидээ нүүж очихыг Увш хандаа санал болгов. Увш Торгуудын нөлөө бүхий ноёдыг цуглуулан зөвлөлдөж нутаг буцах нууц шийдвэр гаргажээ. (Намсрай. “Дайчин улсын үеийн Монголын түүх”. Улаанхад. 1993. Тал 274-276).
Ижил мөрний баруун, зүүн эрэг дэх Торгууд, Хошууд, Дөрвөд зэрэг аймаг нүүхэд бэлтгэсэн боловч Ижил мөрөн хөлдөөгүйгээс баруун эрэг дэх торгууд нараа хүлээх аргагүй болж 1771 оны өвөл Увш хан 33 мянга гаруй өрх, 169 мянга орчим хүн амаа дагуулан эх нутгийн зүг хөдлөв. Энэ тухай Оросын хаан мэдмэгц Казахын хаанд элч илгээж, Торгуудын нүүдлийг замд нь цохиж, буцааж илгээ. Дайны олзыг түүгээрээ та нар авцгаа гэсэнд казах шилдэг морин цэрэг нүүдэлчдийг хөөж, олонхийг хөнөөв. Нүүдэлчид 8 сар гаруй үргэлжилсэн аймшигт аяны эцэст 169 мянга орчим хүнээс дөнгөж 70-80 орчим мянган хүн эх нутагтаа амь голтой иржээ.
Торгууд ноёд хуралдан Манжид дагаж орохоор шийдсэнээ мэдэгдэхэд Тэнгэр тэтгэгч хаан “аймшигт бэрх замыг туулж ирсэн” хэмээн тэдэнд 1125000 мал, 20000 цай, 20000 таар тутрага, 51000 толгой бөс даавуу, 15000 фут хөвөн, 400 эсгий гэр, 400 лан мөнгө олгосон байдаг. Манж хаан торгууд тайж нарыг ордондоо хүлээн авч хэргэм зэрэг олгож, Увшид Зоригт хан цол өргөмжлөв.
Эрх мэдлийн төлөөх ноёдын самуунд эгэл монголчууд мөн ч их гамшиг туулж дээ. Гадаадын түрэмгийлэл бол монголчуудаас өөрсдөөс нь шалтгаалахгүй хил даван хийсэж ирдэг гай. Харин дотооддоо хоорондоо хямарч ахан дүүс цусаа урсгаж явсныг нэхэн дурсахад гол харланам. Төр Засгаа унагах, сайдуудаа түүж огцруулах хорсол түүхийн мухраас угшилтай “монгол өвчин” ч юм шиг. Хаадын олбог эдүгээ Их хурлын сэнтий болоо юу даа.
Монгол улсын түүх. Дөтгөөр боть. Түүхчдийнхээ шинээр хэвлүүлж буй номуудыг уншигтүн.
Саяболоо
Зочин
Зочин
ПАН МОНГОЛИСТ
ПАН МОНГОЛИСТ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Aaa
Aaa
ХАЗГАЙ ХЭЛТНЭЭР ХАЛХЫН ТӨРИЙГ БҮҮ БАРИУЛ !!!!!!!!
ХАЗГАЙ ХЭЛТНЭЭР ХАЛХЫН ТӨРИЙГ БҮҮ БАРИУЛ !!!!!!!!
г.Дамдинсүрэн
Irgen
Irgen
Irgen
Зочин
Зочин
Өвгөн
Өвгөн
Өвгөн
Өвгөн
Zuraach
Zuraach
Зочин
Зочин
Батаа
Батаа
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Энх-Амар
Зочин
khuyag
khuyag
Зочин
Билэг
Зочин
Түүх гэдэг чинь зохиол биш
Зочин
Зочин
Зочин
иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bat
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мэргэн ахдаа баярлалаа
Мэргэн ахдаа баярлалаа
Мэргэн ахдаа баярлалаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
batpurev
batpurev
арай ч дээ
Зочин
Зочин
зочин
түүх
түүх
түүх
Зочин
Эрдэнэ
Зочин
Зочин