Bloomberg бол глобал бүх бизнес, санхүүгийн мэдээ мэдээллийн лидер нь гэгддэг. Тэр бол телевиз, радио, мэдээллийн агентлаг төдий бус дэлхий даяарх санхүү-хөрөнгийн зах зээлийн бүх мэдээллийн дүн шинжилгээний том төв, тэр утгаараа дэлхийд хамгийн нөлөө бүхий мэдээллийн эх сурвалж юм. Bloomberg төвд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг зочлуулах, ярилцлага өгүүлэх ажлыг зохион байгуулахад оролцох хувь надад тохиов.



Түүнийг америкийн нэрт сэтгүүлч хөтлөгч Чарли Роуз (Charles Peete "Charlie" Rose) хүлээн авч студдээ ярилцлага хийлээ.



Ерөнхийлөгч маань Bloomberg радио, Bloomberg портал-сайтад ярилцлага өглөө.



Эх орныхоо талаар маш тодорхой, оновчтой, чухал, сонирхолтой мэдээллийг тэрээр өглөө. Bloomberg корпорацийн эзэн тэрбумтан Майкл Рубенс Блумберг (Michael Bloomberg) Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж элэгсэг дотно яриа өрнүүллээ.



Тэрээр нэртэй бизнесчээс гадна Нью-Йорк хотын 108 дахь мэр (2002-2013 онд), Forbes агентлагийн мэдээлснээр 2013 онд бэл бэнчингээрээ дэлхийд 10 дугаарт бичигдэн, тэр жил 31 тэрбум долларын хөрөнгөтэй гэгдэж байв. Ноён Майкл Блумбергийг Монгол Улсын Ерөнхийлөгч Монголд айлчлахыг урилаа.



Ерөнхийлөгчийг Блумберг төвд зочлуулах ажлыг гардан зохион байгуулсан Блумбергийн Монгол дахь салбарын Ерөнхий захирал шавь Э.Долгиондоо болон гэрэл зургаар тусалсан Төрийн ёслолын фоточин Л.Элбэгзаяа нартаа энэ дашрамд талархсанаа илэрхийлье!