Хуулийн сураг
Тэтгэврийн шинэ сайхан хууль гарах гэж байгаа юм байна. Энэ хууль гарснаар залуу үеийнхэн тэтгэвэрт гарахын сайхныг мэдэрч, бушуухан хөгшрөхийн мөрөөст автах учиртай аж. Тэр хэрээр нялхсын эндэгдэл буурна гэж судлаачид хэлэв. Нярайчуулд ч гэсэн “хүний хорвоод төрснийх тэтгэврийн бараа хараад буцахсан” гэх хүсэл төрөх номтой гэсэн.
Тэтгэврийн шинэ сайхан хууль гарах гэж байгаа юм байна. Энэ хууль гарснаар залуу үеийнхэн тэтгэвэрт гарахын сайхныг мэдэрч, бушуухан хөгшрөхийн мөрөөст автах учиртай аж. Тэр хэрээр нялхсын эндэгдэл буурна гэж судлаачид хэлэв. Нярайчуулд ч гэсэн “хүний хорвоод төрснийх тэтгэврийн бараа хараад буцахсан” гэх хүсэл төрөх номтой гэсэн.
Монгол хүний мөрөөдөл нь сайхан явах, сайхан амьдрах гэх мэтийн аар саар зүйл байхаа болиод “бушуухан тэтгэвэрт гарах” явдал болно гэж байна. Эцэг эхчүүд “үр хүүхдээ хоолонд нь хүргэнэ” гэж ярихаа болиод “энэ хэдийгээ нэг тэтгэврийн бараа харуулаад нүд аних юмсан” гэсэн шиг эрхиэ эргүүлж суух болж. Хүүхэн шуухны араас хөөцөлдөх залуус цэцгийн баглааны оронд янз янзын тэтгэврийн дэвтрээ бариад дэгдэх цаг ирлээ гэлцэнэ.
Хуулийг боловсруулагчид ирээдүйгээ харсан тэтгэвэр гэж нэрлэсэн нь их учиртай. Учир нь тэтгэвэр авагч нас барвал түүний хойт төрлийг тодруулаад үргэлжлүүлэн олгох юм байна. Жишээлэхэд жанч халсан богдын авч байсан тэтгэврийг хожим тодрох богд үргэлжлүүлэн авах гэх мэт.
Хутагт хувилгаад ч яахав хойд дүр нь тодорхой. Харин жирийн бид яах болж байна гэсэн асуулт гарна. “Жилээс жилд жижгэрсэн” тэр хэрээрээ ухаантай болж байгаа монголын төр ч энэ талаар бодоогүй биш, бодсон байна. Улсын нийгмийн даатгалын газрын дэргэд Хойд төрлийн даатгалын газар буюу ХТДГ лам хар, төлөв дөвчин нийлсэн дөчөөд хүнтэй байгуулагдаад туршилтын журмаар ажиллаж байгаа гэх. Тэд тэтгэвэр авагчийг бурхан болмогч тодорхой хугацаанд төрсөн арваад хүүхдийг сонгон аваад бүрлээчийн тэтгэврийн дэвтрийг үзүүлнэ. Аль хүүхэд нь түүнийг миний гэх байдал үзүүлнэ, түүнийг сонгоод тэтгэврийг үргэлжлүүлэн олгоно гэнэ. Нэг удаа бурхан болоочийн дэвтрийг хүүхдүүдээс өрсөн муур зуугаад давхисан тул сар бүр тэтгэлгээр нь хулгана худалдан аваад түүнд өгдөг болсон ч гэх шиг.
Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээр хуулийн төсөл үе үе гацаанд орж байна. Энэ насны тэтгэврийг ч яахав ирэх төрөлдөө авчдаг юм байж. Тэгвэл өмнөх төрлийнхээ тэтгэврийг авч чадахгүй хохироод үлдэх үү гэсэн гомдол гарч байна. Наад зах нь, манай удирдах албаныхан болон тэдний гэр бүлийн олон хүн урьд, урьдын төрлүүддээ маш өндөр тэтгэвэртэй байсныг ХТДГ тогтоосон аж.
Дээр нь ХТДГ-т ажиллаж байгаа мэргэдэд бас бэрхшээл, шийдвэл зохих асуудал өдөр тутам тулгарч байна. Урьд төрөлдөө хүний хөрөнгө хурааж явсан агаад тэтгэвэр ч өндөртэй явсан нэгэн “тэтгэвэр авагч агсан” хойд төрөлдөө мянгат малчныд, тэгэх тэгэх гэсэн шиг малыг нь хурааж явсан айлдаа хоточ нохой болоод төрчихсөн байсныг ХТДГ-ын “блама” нар тогтоожээ. (ХТДГ-ын лам нарыг жирийн мөрөөрөө ламаас ялгахын тулд ийнхүү Төвд галигаар бичиж “блама” хэмээн дуудах болсон аж.) Тэд асуудлыг амархаан шийдэж, нохойн тэтгэврийг малчных дээр нэмэн олгох болж. Харин элсэн цөлд хонин гүргүүл болсон нэг этгээдийнх ярвигтай юмны нэг болсон байна. Дэмий л WWF-ийн төслийн хүрээндмазаалайн тэжээлийн төсөлд гүргүүлийн тэтгэврийг хавсаргах байдлаар аргацааж яваа ч эзэндээ хүртэл өдий аж.
МАН-ынханд ч учир байна. Тэд малчдын тэтгэврийг насыг 18-аас эхлүүлээд “Насанд хүрэх” гэсэн хуулийн нэр томьёог “Тэтгэврийн насанд хүрэх” гэсэн байдлаар шинэчлэн мөрдүүлэх санал тулгаж байна. Угаасаа монгол хүн 18 хүрээд эцэг эхээсээ юм нэхэхээ больж, төрөөсөө нэхэх араандаа ордгийг ч манай залуус бэлхнээ харуулж байгаа билээ.
Том хүнд зориулсан кинонд “Зөвхөн тэтгэврийн насанд хүрэгчдэд” гэсэн зүүлттэй гаргах ба эрүүгийн хуулийн зохих хэсэг “Тэтгэврийн насанд хүрээгүйчүүдийг хөнгөтгөн үзэх” заалт орох бололтой.
Сурган хүмүүжүүлэх ухаанд байсан “Шилжилтийн нас” гэсэн ойлголт өөрчлөгдөж “цэвэршилтын насны охид хөвүүдийн хүмүүжлийн тулгамдсан асуудал” гэх маягаар шинэчлэгдэх аж.
Хууль гарсантай уялдуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төрийн сүлдэнд байгаа морийг давхихын оронд алгаа(туурайгаа??) тосон суух байдалтай дүрслэх, улсын нэрийг Тэтгэврийн бүгд найрамдах Монгол улс буюу ТБНМУ болгох асуудал боловсрогдож эхэлжээ.
fcVEHhPgzPWGUPE
Зочин
romeo
Ajaa taij
равсал
Бат
Зочин
Зочин
зочин
Зочин
nasan
Зочин
Ч.Туяа ТББ
hn
zochin
TTT
Зочин
Erdenee saidaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Өлзий
Code
олз
Зочин
Зочин
уншигч
ssss
ssss