С.БАЯР хайрцаглаж ”АЛТАН ГАДАС” задалж байна
М.Энхболдын Засгийн газрыг огцруулах МАХН-ын шийдвэрийг АН алга ташин хүлээж авч байлаа.
Нэр дэвшүүлж байгаа хэлбэрээс нь харвал МАХН тухайн тойргийн бүх мандатад зөвхөн ялалт сонирхож байна. Харин АН тухайн тойргийн бүх мандатын зөвхөн нэгд ялж, бусад нь ялах нэгнийхээ өмнө "томруулдаг шил"-ний үүрэг гүйцэтгэх янзтай. Удирдлага, гишүүнчлэл нь нэгэн гэр бүлийн шинжтэй болсон намын хороодод ийм үзэгдэл хавтгайрав. Жишээ нь, тус бүр дөрвөн мандаттай Баянгол дүүрэгт С.Эрдэнээс, Сонгинохайрхан дүүрэгт Н.Алтанхуягаас илүү контрасттай хүн нэр дэвшиж болохгүй гэсэн дүрмээр нэр дэвшүүлэлт явагдлаа. Тийм учраас л Баабар Сонгинохайрханд тойроггүйдэж, Р.Амаржаргал Баянголоос Ховд руу хөөгдөж, Батж.Батбаяр дөрвөн жил ажилласан Чингэлтэйгээ Баянхонгороор сольж байгаа бололтой.
Лидерүүд нь аргагүйдэн хөдөө хөөгдөж байхад зарим нь нэр дэвших эрхээ намын хороодоос 100-150 сая төгрөгөөр худалдаж авч баярхав. Нэр дэвших сонирхолтой МАХН, АН-ын гишүүд ч намдаа 20 сая төгрөгийн сайн дурын хандивөргөсөн. Гэтэл АН-ын хувьд нам нь бүхлээрээ 20 сая төгрөг авч байхад анхан шатны нэгж нь нэр дэвших эрхийг 150 сая хүртэл төгрөгөөр зарж бизнес хийв. Ийнхүү намын нэгдсэн бодлогогүй нэр дэв шүүлэлт, намын нэр халаасны зузаан хоёртоо хэт найдсан "сайн дурын улстөрч"-дийн ганцаарчилсан тоглолт АН-ын өнгөрсөн гурван жилд босгосон рейтингийг хасах руу татаж, намын гишүүдээ бага боловч талцуулах эхлэл боллоо. Хэдхэн сарын өмнө "2008 оны сонгуульд АН ялна" гэж бат итгэлтэй бичиж байсан Баабар саяхан намынхаа гүйцэтгэх зөв-лөлийн өргөтгөсөн хурал дээр "ийм нэр дэвшигчдээр бид ялахгүй ээ. Жишзэ нь, Сүхбаатар дүүрэгт Нямхүү /хотын ИТХ-ын төлөөлөгч/ Д.Баттулга /казино/, Л.Ган-төмөр /УИХ-ын гишүүн/ гурвыг ялна гэж байгаа юм уу. Үгүй, энэ хувилбараар бол АН гурав нойлоор ялагдана. Нямхүү 25 дугаар суваг телевизээр 24 цаг яриад л улстөрч болчихдоггүй юм" гэж уурлах, учирлахын дунд хэлжээ. Улстөрийн анализ хийхдээ гаргуун, аливааг судалгаа, баримтаар "зодож" бичдэг, бас ярьдаг Баабар бичсэн, ярьснаасаа буцаж байхыг анх удаа л үзлээ.
Сайн дурынхнаас гадна АН-ын ялах магадлалыг баллуурдажбайгаа зохион байгуулалттай бүлэг фракц ч бий. Тэдний хамгийн хүчтэй төлөөлөл нь МоАХ, "Алтан гадас" хоёр.
"Алтан гадас" бол бараг АН-аасаа ч илүү байнгын ажиллагаа, зохион байгуу-лалттай, заримдаа "Алтан гадас" нь АН-ын фракц юм уу, АН нь "Алтан гадас" доторхи фракц юм уу гэдэг нь мэдэгддэггүй, хуучны соцдек голдуу хүмүүсийн нэгдэл. "Алтан гадас" бол зөвхөн АН доторхи фракц биш. Нам дамжсан, намуу-дын лидерүүд тойрсон бүлэглэл. Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан Ц.Нямдорж нар АН-ыг бараг "Алтан гадас"-аар төлөөлүүлж харилцдаг нь энэ фракцыг улам хүчирхэг болгодог. Зөвхөн энэ хоёр лидер төдийгүй, Монголын улстөр дэх олигар-хиудтай нь ч, тохиолд-луудтай нь ч АН-аас нягт гагнагдсан сул гинж бол "Алтан гадас" юм. Тийм учраас "Алтан гадас"-ын-хан хүчтэйгээ мэдрүүлэх сонгуулийг нам дотроо хийж буй. Өөрөөр хэлбэл, АН-аас нэр дэвшигчдийн олонхийг "Алтан гадас"-аас тодруу-лах улстөр хийж байна, тэд. 2004 оны сонгуулийн өмнөх АН-ын дарга М.Энхсайханы зовлон өнөөдөр Ц.Элбэг-доржийг тойрсонгүй. Тэр бас л "Алтан гадас"-тайгаа ойлголцож чадахгүй, “Алтангадас" нь намын даргаа ойлгохыг хүсэхгүй байгаа бололтой юм. Энэ нь зарим дүүргийн, тэр дундаа Дархан-Уул аймгийн намын хорооны хурлаас харагдана. Ц.Элбэгдорждаргад "Алтан гадас"-ын эсрэг сөргүүлэх МоАХ гэж фракц бий. Бас л хүчтэй фракц. Тэд Дарханы АН-ын хорооны хурал дээр Л.Гансүхийг унагажээ. Тэрээр намын хорооны 90 гишүүнийхээ 20-ынх нь л дэмжлэгийг авч 50+1 хувийн босгоо давж чадаагүй байна. Бодвол тус аймгийн намын хороонд МоАХолонхи, "Алтан гадас" цөөнхбололтойюм. Л.Гансүх бол УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, эрэмбээрээ нам дотроо гуравдугаарт орох албан тушаалтан. Ийм хүнээ намын хорооны хурал дээр, тэгээд сонгуулийн өмнө унагаасан нь гурван зүйлийг баталлаа. Нэгдүгээрт, сонгуульд нэр дэвшүүлэлтэд АН-ын нэгдсэн бодлого гэж үнэндээ алга. Хоёрдугаарт, "Алтан гадас", МоАХ хоёрын зөр-чил намын удирдлагын төвшинд хүрчээ. Гуравдугаарт, нам доторхи фракцууд, байг гэхэд сонгогдсон тойргийнхоо намын хорооны нийт гишүүнд хүлээн зөвшөөрөгдсөн лидер бус, квотоор "Алтан гадас"-ын төлөөлөл УИХ дахь АН-ын зөвлөлийг удирддаг нь харагдлаа.
Ер нь "Алтан гадас" тө-дийгүй, АН бүхлээрээ хөдөө орон нутагт "хөл", зохион байгуулалт муутай. АН-ынхан үүнийгээ анзаардаггүй, Монгол Улс бүхлээрээ улаан, цэнхэрт хуваагддаг, цэнхэр л бол тэр нь АН гэж эндүүрэх нь бий. Гэтэл Увс, Ховд, Говь-Алтай гээд цэнхэр ч үгүй аймаг бий. Дээр нь сонгуулийн газрын зураг дээр цэнхрээр тэмдэглэж болох Хөвсгөлд Л.Гүндалай, Дорнодод С.Зориг агсан, С.Оюун нараар дамжаад ИЗН-ынхан ардчилсан хүчнийг төлөөлдөг. 2008 оны УИХ-ын сонгуульд эдгээр аймаг дээр Дундговь нэмэгдэж, тэнд Ж.Наранцацралт агсны фактороор ҮШН-ын нэр дэвшигч АН-ын саналыг хуваах магад-лалтай. Орон нутгийн энэ онцлог, хотын тойргуудын нэр дэвшүүлэлт зэргийг нь харвал АН 2008 оны сонгуулиар хүрч болох амжилтынхаа хэдэн хувийг ашиглах гээд байгаа юм, ёстой бүү мэд ээ.