Баяр
Мао дарга үхэхийнхээ өмнө Хуа Гофэнийг дуудаж авчраад “Чиний гарт засаг үлдвэл би энэ хорвоог тайван орхино” гэж хэлжээ.
Мао дарга үхэхийнхээ өмнө Хуа Гофэнийг дуудаж авчраад “Чиний гарт засаг үлдвэл би энэ хорвоог тайван орхино” гэж хэлжээ. Москвад элчин байсан Баярыг УИХ-ын дарга болчоод байсан намын дарга Энхбаяр гэнэт дуудан авчраад Мао даргатай төстэй үг хэлжээ. Арай ч үхнэ гээгүй, Ерөнхийлөгч болж дэвших учир чи л намаа ав гэсэн юм билээ. Ингээд шууд намын нарийн болгов. Ерөнхийлөгчийн сонгуулийн компанийг хоёр удаа удирдаж ялалт байгуулсан түүнийг энэ чадвараа гурав дахиа үзүүл гэлээ. Бурхан гурав гэсэн тоонд дуртайг хэлэх үү, Баяр дахин ялалтын хаалгаар гарч нэр дэвшигч Энхбаярыг дээд сэнтийд заллаа.
Сонгуулийн дараа харин гэнэт нэг л биш болоод явчихлаа. Ялалтын титэм Баярын тэргүүнийг чимэх болно гэж хүн болгон итгэлтэй харж байсан боловч Энхбаяр дарга залгамжлагчаа тээр дороос гэнэт татан гаргаж ирлээ. Зиндааны хувьд ихэд доогуур байсан Энхболдыг намын даргад нэрлэн зүтгүүлэх нь тэр. Дараа нь мөн л өөрөө нэрлэж, намаараа дэмжүүлж байсан Ерөнхий сайд Элбэгдоржийн эсрэг Энхболдоор толгойлуулан намаа зуудаг нохой аятай тухиран тавьлаа. Засаг огцров. Шинэ Ерөнхий сайд Энхболд сэнтийдээ дөнгөж бөгсөө хүргэв үү үгүй юу түүний эсрэг шинэ бүлэглэл зохион байгуулах нь тэр. Ингэж “III элсний 13” гэгч мэндэлсэн юм. Төр барих хуучны увайгүй макавилист арга. Хоцрогдсон нийгэмд олон мянган жилийн турш амжилт үзүүлсэн шалгарсан эд. Гагцхүү увайгүй л байж чадах хэрэгтэй.
Энхболдын засгийг унагах нь өнөө маргаашийн асуудал боллоо. Харин энэ хооронд намын нарийн Баяр, Ерөнхий сайд Энхболд нар хоорондоо учраа олж чадсан юм. Бараг цаг минутаар өөрчлөгдөж байдаг ааштай эрх хүүхдийн өрдөг тоглоомын мод байхыг аль алин нь хүссэнгүй. Ингэж Баярын шинэ Засгийн газар байгуулагдаж, Энхболд тэргүүн шадар болжээ. Баяр ч Ерөнхий сайд болсон, маргаашаас нь түүний засгийг унагах хөдөлгөөн уламжлалт цэгээс гарч өдөр ирэх бүр ширүүслээ...
Баяр бол 40 мянгатын унаган хүүхэд. Улаанбаатарын анхны байшин хороолол болох эндээс манай анхны хотын хүмүүс буй болсон юм. Энэ бол нүүдлийнхээс тэс өмнөө соёл. Монгол улс иргэншсэний анхны гэрчүүд, анхны бүтээгдэхүүн нь чухам энэ хороололд төрж өссөн тавиад оныхон билээ. Паартай байранд паалантай жорлон сандайлж өссөн тэд сүү ууж сүүл хөхөж хүн болоогүй ч битлз сонсож гитар нүдэж бойжихдоо хотын соёлын үндсэн суурь болох хүмүүс биенээ түшиж, биендээ итгэж, биенээ хүндэтгэж, амалсан хэлсэндээ байж чаддаг шинэ монгол хүн болж хүмүүжсэн юм. Бага насандаа эцгээсээ өнчирсөн тэрээр амьдралын хатуу хүтүүг ч үзсэн. Монгол хүн нэрээ их боддог гэж ярьдаг. Гэвч муудсан хүнтэйгээ насан турш уулзалгүй амьдраад байж болдог уудам талд хугархай нэр амьдралд нэг их саад болохгүй. Биенгүйгээрээ амьдрах хөдлөх бололцоогүй хотын соёлд нэр хугарахаар үнэхээр яс хугарсан нь хавьгүй дээр. Иймээс нэр хүнд, хүний жудаг, дүн нуруу гэдэг бол амин чухал “хэрэглэгдэхүүн”. Нэр төртэй байх, шараа болохгүй байх, жудаг ёндоогоо харуулах гэсэн хот маягийн ойлголт ингэж жараад оны үед 40 мянгатын хүүхдүүдэд буй болжээ. Дайнч нүүдэлчдийн удмын хувьд хотших процесст янз бүрийн л юм болдог байлаа. Баяр нэр төрөө авч гарахын тулд хутга шөвөгний хэрэгт орж байжээ. Гэхдээ энэ бол нэр төрөө хамгаалсан явдал байсан юм.
Баяр нэг удаа эмээгийнхээ өгсөн компотыг тэврээд гэр рүүгээ алхаж явж. Замд нь Бат-Үүл тааралдаж дуудаад орцонд оруулан компотыг нь хурааж аван цонхны тавиур дээр тавьжээ. “Зодолдоод хэн дийлсэн нь энэ компотыг авна” гэх нь тэр. Тэр хоёр хэсэг үзэлцэж, Баярын гар тэнэж яваад Бат-Үүлийн хамрыг онож цус гаргалаа. Үүл цусаа ч арчихгүй савируулсаар өнөөх компотыг аван “Одоо энэ чинийх” гээд гарт нь бариулжээ. Хүүхдийн л явдал. Гээд энэ хоёр хүний мөнөөх хотын болж эхэлж байсан зан ааш, насан туршдаа хадгалагдсан эрэлхэг, шулуухан, за гэвэл ёогүй араншин эндээс харагддаг юм. Гэхдээ 40 мянгатынхан болгон хүний дээд байсан гэж хэлээгүй шүү. Энд ирээдүйн эрүүгийн хүнд гарууд ч олноор бэлтгэгдсэн, нөгөө талаас социализмын нэг салшгүй бүтээгдэхүүн болох бэртэгчид бас бэлтгэгдэж байсныг улирах цаг тод харуулсан.
Вьетнамд хятадууд халдсаны дараа Монгол улс милитаржин эр хүйстэй болгоноо цэрэгт татахад Баяр хамрагдан армийн хүн болжээ. Одоо их хуралд байгаа армид алба хаасан ганц нь байх шүү. Бат-Үүл эвлэлийн илгээлтээр Монголын хамгийн алс суманд багшилж байсан хэрэг. Аль алин нь перестройкийн хүүхдүүд. Бат-Үүл нууц дугуйлан байгуулж гудамжинд ухуулах хуудас нааж явахад Баяр зурагтын Алтайтай нийлэн нэлээд эсэргүү маягийн нэвтрүүлэг хөтлөх болжээ. Залуучуудыг дэвшүүлэх тэдэнд итгэл хүлээлгэх нам засгийн ээлжит давалгаа өрнөж Баярыг МОНЦАМЭ-ийн захирал болгон намд элсүүлжээ. 1990-ээд оны эхээр тэрээр МАХН-аас гарвал гарах л байсан. Түүний хувийн найз нөхөд болгон нь Ардчилалын талд оржээ. Харин МАХН-аас гарч шинэ нам үүсгэж байгаа нөхөд хаширт хүний хувьд гологдсон юм. Тэдэнтэй нийлж намаас гарна гэхээр сэтгэлд нь багтсангүй. Зөв ч болсон байх, тэдний нэлээд нь өнөөдөр найман нам дамжиж насны бөгсөн дээр хий л гудамжинд орилон эрхэлсэн ажил төрөлгүй нийгмийн паразит болж олон нийтийг эмх замбараагүй хувьсгалд өдөөн тухирч суух шив дээ.
Түүх, цаг хугацаа хүнийг хийсэн бүтээснээр нь хожим хэмжинэ. Баяр Оюутолгойг хийсэн. Монгол улсыг мөнхийн гуйранчлалаас аварч хөгжлийн их зам дээр гаргах эх сурвалж нь энэ аварга орд. Нээгдээд арваад жил болсон боловч рэкэтчин, хэнээтэн, улс төрийн харалганчууд, хартайчууд, нэр төр горилогчид, хонзогногчид, усан тэнэгүүд, жараннаймчид, “эх оронч” болж тоглогсодын хараанд өртөн баатар болж баахан мөнгө хусах гэсэн арчаагүй зорилгын бай болон, хий л хэрүүлийн сэдэв болж таг гацчихаад байсан Оюутолгойг хөдөлгөх нь улс орны аминд тулсан асуудал байлаа. Үүнийг хөдөлгөхийн тулд улс төрийн хоёр хүчин хамтарч засаг барих ёстой. Ингүүлэхийн тулд санал тавих гэж байгаа өөрийнх нь нам сонгуульд ялах ёстой. Үүнийг тэр хийж чадсан.
Ерөнхийлөгчийн сонгуулиар Баяр эсрэг талдаа урваж булхай луйвар хийсэн гэдэг Энхбаярын яриа ч арай дэндүү сэрүүдэх байх. Бүхний дургүйг хүргэсэн Шинжааны тухай үлгэрийг Баяр зохиогоогүй биз. Харин ч ингэж заваарахаа боль, ийм увайгүй шижээргүй арга ялагдалд хүргэнэ гэж хэлэхээрээ нэг болсон гэсэн. Баяр сонгуулийн хэсгүүдээр явж дүн засаж гүйгээгүй байлгүй дээ. Яаж луйвардсан байж болох вэ? Харин Оюутолгойг гацаагч сүүлчийн Могикон унасан нь Баярын хувьд аз байлаа гэвэл шал тусдаа хэрэг. Шинэ ерөнхийлөгч Оюутолгойг яаралтай эргэлтэд оруулахын ач холбогдлыг тун сайн ойлгож байсан. Элбэгдорж ямар ч саад тавиагүй учраас Монголын хөгжлийн аугаа том гарц сонгуулийн дөнгөж дараа цэлхийн нээгдэх нь тэрээ. Зөвхөн энэ амжилтынх нь төлөө Баярыг ч, Элбэгдоржийг ч түүх алдаршуулан дуулах болно. Хойч үе талархана.
Бат-Үүл, Алтангэрэл, Хатанбаатар, Ганболд энэтэртэй адилхан би Баярын олон жилийн найз. Биднийг ёндоо жудаг, хэлсэндээ байдаг эр хүний чанар холбож байдаг юм. Бишгүйдээ л нэг муудалцдаг, заримдаа хэдэн жилээр биендээ салаавч үзүүлнэ. Гэхдээ бид эр улс. Нэг талаас гүндүүгүй монгол эрс, нөгөө талаас иргэншиж хотожсон шинэ монголын анхны иргэд. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, улс орны сайн сайхны тухай ойлголтыг Битлзээс хар зөн, далд урамсраараа авч жинс өмсөж, гитар нүдэж, үсээ ургуулж, нэр төрөө хамгаалж нулилцаж явсан шинэ Монголын эх орончид. Ашиг хонжоо хайгсад, бэртэгчид, долигоногчид, амиа хоохойлогсод, шудрага бус аашлагчдыг хар багаасаа жигшиж өссөн сэхээтнүүд. Авч чадвал өгч чадна, амь биш амьдрал биш гэж хэлж чадна. Юутай ч зууралдаж жонхуураад байхааргүй бие даасан амьдралтай, бие даасан өөрийн шийдвэртэй. Тодорхой зорилготой, түүнээ гүйцэлдүүлэхийн тулд эрэлхэг шудрага цуцашгүй байж чадна, харин дараа нь үхэлдэн зууралдахгүй.
Баяр хүчирхэг бие хүн. Түүний үлдээсэн орон зай мөн ч их хэрүүлийн тэмцлийн талбар үлдээлээ. Энэ орон зайг гаргах гэж бэртэгчид удаан үзэлцлээ. Гэхдээ хорь гучуулаа нийлээд ч гаргасан орон зайгаа бөглөж чадах юм болов уу даа. Биенийгээ цаашаа харангуут нь нуруу нугас руу нь дүрэлцдэг улс юм бүтээж дөнгөх болов уу? “Брут, энэ чинь чи юу?” гэж Юлий Цэзарь гайхан дуу алджээ. Учир нь түүний тэжээж хүн болгосон Брут сэнатын танхимд аугаа Цэзарийг араас нь бүлж алсан юм. Гээд Цэзарь Цэзариараа л үлдсэн, Брүт яахав дээ брүт л юм чинь.
2010.4.11
Зочин
bold
ОХУ аас
Зочин
Гана
Батаа
Бат-Очир
бүүбур
hhhj
Зочин
Mongol
Eh oronch
Зочин
eh oronch
Сүрэн
Зочин
tselmeg
Tselmeg
Зочин
he
Зочин
Baabaryonok
dub
dub
Зочин
Oyunaa
Эрхэмбаяр
ÁÀÒÁÎËä
Зочин
Зочин
õîò áîë õîò
õîòûí çàëóó
UNSHIGCH
So
aya
tsegts
Eny
Mongol
Зочин
Зочин
UG
shooter
bi
Zochin
Зочин
Зочин
boldoo
1-2
Зочин
Зочин
zorigoo
ftydrt
Зочин
tasarchihaj ene chini
Goe goe
zochin
sod
sod
Зочин
ЮЮ
Зочин
Зочин
S.Bayar uu N.Enkhbayar uu?
Bayaraa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
baabar bol baabar
красот
ОЖОО
Tumbum
Амараа
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
tuulai
NB
eegii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
saak
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
çî÷èí
Bach
Далай хятадад
Зочин
Dalai
dvvdvv
tvmee
turuu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
БААБАРТ ХАРИН...
SAIHAN NIITLEL BOLJEE!
Зочин
Presents
Warta
Зочин
Зочин
Зочин
ENIIG BAS UNSH
ENIIG BAS UNSH
ENIIG BAS UNSH
ENIIG BAS UNSH
ENIIG UNSH
ENIIG UNSH
from Japan
Биш
Зочин
Зочин
Зочин
bataa
sanal
Зочин
Зочин
G. naraa
хөдөөний хүн
Øàð
Зочин
hujaa
Саруул
mungu awch, tsalinjdag heden hyn
chi hen be
Зочин
goy
Маян
Баян
монгү
монгү
Зочин
baabart
Зочин
alt
Bayar
Зочин
Zochin
Çî÷èí
Çî÷èí
Çî÷èí
onigoo
Зочин
30 jiliin daraa bayar baihgvi
zochin
Ajaa taij
hoooe naiz aa
zaraa
через чур
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bold
Зочин
баяр
Ochiroo
Зочин
huuchirch
Tsogoo
Baabart
Zochin
hot
Erdene
Уншигч
дэмжигч
Зочин
Зочин
Ireedyi
Ireedyi
Guieee
Ochuuhen umnuud
he he he
Зочин
Зочин
Зочин
таван төгөлдөршил
Зочин
bat
jbhguy
Bayr huvi hun
hkb
Зочин
olya
Зочин
Зочин
Boldbaatar
Boldoo
Зочин
Баяр лидер
Nanga
ganbold
ganbold
irgen
Зочин
hero
Зочин
Зочин
Зочин
Зочин
shark
Зочин
bertegchin
Зочин
зочин
OK
tumur
boobor
Enkhee
Зочин
Зочин
Зочин
Boldoo
Зочин
Зочин
Зочин
Bold
Зочин
Зочин
Зочин
Ёс суртхануун
Зочин
Зочин
Gongor
Gongor
Gongor
Зочин
Зочин
Зочин
undesten
Зочин
Зочин
Зочин
Сээгий
Болдбаяр
Зочин
Зочин
Зочин
VIRUS
ОРГАЗМЧДЫН ХОЛБООНООС
Зочин