Х.Баттулга: Би хувьдаа нэг ч компанигүй
-Та сая жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд яваад ирэв үү?

-Тэглээ. Би жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч болоод жил гаран болж байгаа. Саяынх холбооны ерөнхийлөгчийн хувьд явсан анхны том тэмцээн. Нийтдээ 199 орон оролцсон, бараг хөлбөмбөгийн дэлхийн аваргын хэмжээний том тэмцээн боллоо.
-Манайхан Х.Цагаанбаатарыг аварга болно гэж найдаж байлаа?
-Цагаанбаатарын барилддаг 60 кг-ийн жинд л гэхэд 62 бөх оролцсон. Х.Цагаанбаатар маань эхний тойрогт Аргентины бөхийг 15 секундэд, дараагийн тойрогтоо дэлхийн аваргын хүрэл медальт Кубын бөхийг гурван минутад, дараа нь Украйн, Солонгосын бөхийг тус бүр цэвэр хожсон. Зоны аваргын төлөө Гүржийн бөхийг хожиж яваад ялагдчихсан. Цаадахь чинь сая бараг 70 кг-аас 60 руу хассан. Дээр нь 20 гаруй цаг нисч Бразилд хүрсэн. Цагийн зөрөө арилж, нойр аваагүй, шууд л арваад кг хасаад тэмцээндээ орсон. Гэхдээ тамирчин хүн энэ бүх бэрхшээлийг давах ёстой л доо. Х.Цагаанбаатар одоогоор 60, 66 кг-д олимпийн эрх авчихаад байгаа.
-Манай бусад жүдочид таны санасан амжилтыг үзүүлж чадав уу?
-Дэлхийн аваргад сул бөх ирэхгүй шүү дээ. Манай залуучууд барилдааны ур чадвараараа дэлхийн шилдгүүдэд их ойртчихож. Жаахан жаахан юман дээр л алдаа гаргаж байна. Бараг түрүүлэх боломжуудыг л алдаж байна гэж болохоор. Өмнө нь манайхан дэлхийн аваргад голдуу нэг л тойрог барилддаг байсан. Сая олонхи нь гурван тойрог барилдлаа. Олимпийн хоёр эрхтэй ирлээ. Энэ бол чамлахааргүй амжилт. Цаана нь олимп гэж том даваа байна. Энэ давааны оргилд зогсоохын төлөө л залуучуудаа бэлдэнэ дээ.
-Таны эзгүйд УИХ-д гацаа үүсч, Ерөнхий сайд саналаа татсаныг яаж хүлээж авсан бэ?
-Ерөнхий сайдыг саналаа татах үед би Монголд байсан. Тэр үед МАХН-ын Бага хурал болох гэж байсан.Энэ хурлаар МАХН дотроо асуудлуудаа шийдээд ороод ирэх байх гэж АН-ын зөвлөл дээр ярьж байсан. Гэтэл тэгсэнгүй. Энэ үйл явдалтай холбоотой том том анализууд сонин хэвлэлээр гарсан байна лээ дээ.
-Гэхдээ л таны хувийн бодлыг сонсмоор байна?
-Гэмт хэргийн шинжтэй бүлэглэлүүдийн л хийж болох наймаа явагдчихлаа гэж би хувьдаа бодож байгаа. Төрийн өндөр албан тушаалтай шийдвэр гаргагчид гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдсон учраас МАХН-ынхан биесээ тойрсон шантаажинд л орчихсон хэрэг. Түүнээс биш, буруугаа хүлээхгүй байгаа дөрвөн сайдынхаа саналыг хүндэтгэсэн, эсвэл Ерөнхий сайд хүн тус бүрээр асуудлыг дахин оруулж ирэх гэж саналаа татсан зүйл энд байхгүй.
-Гэмт хэргийн шинжтэй гэж УИХ-ын гурван гишүүн казино тоглосон тухайг хэлж байна уу?
-Казиног хэн ч тоглож болно, энэ бол гэмт хэрэг биш. Харин казиног тухайн үед төрийн өмчид байсан банкны мөнгөөр тоглосон бол гэмт хэрэг. Энэ үйл явдалтай зэрэгцээд газартай холбоотой зарим баримт гарч ирсэн. Ер нь бол МАХН-ын доторхи бүлэглэлүүд бие биеийнхээ гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг сөхөх, түүгээр нь шантаажлах маягаар эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байна. Харамсалтай нь энэ үеэр “Ми-8” осолдож олон сайхан залуус амь эрсэдлээ. Энэ үйл явдалд хариуцлага хүлээлгэхгүй яваад байх хэцүү, хүлээлгэе гээд цохилт өгтөл Ерөнхий сайд эргээд нам доторхи эсрэг бүлэглэлийнхээ барьцаанд орчихлоо.
-Та өөрөө казино тоглож байсан уу?
-Би казино тоглодоггүй. Бизнес хийдэг хүмүүс казино тоглодоггүй юм. Сул олдсон мөнгө л сул гардаг гэдгийг бизнес хийдэг хүмүүс сайн мэддэг, сул олсон мөнгө байдаггүй учраас казино тэдэнд хориотой. Хараад байхад голдуу улстөрчид л казино тоглоод байх шиг байгаа юм.
-Ерөнхий сайдыг саналаа татсантай холбогдуулан АН-ын гишүүд УИХ-аас нэрээ татахаар ярьж эхэлсэн гэдэг үнэн үү?
-”Ийм УИХ-д суугаад яах юм” гэсэн гишүүд хоорондын яриа л байгаа болохоос зөвлөл дээр албан ёсоор яриагүй. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад нэр татахгүй байх. АН сөрөг хүчин байснаараа МАХН-ын энэ нийгэмд, төрд учруусан олон булхайг илрүүллээ. Цаашид ч илрүүлэх ёстой шүү дээ.