Нам унасан “толгой”-гүй парламент
УИХ-ын сүүлчийн намрын чуулган өчигдөр эхэллээ.
Тэд төрийн өндөр албан тушаалтны улстөрийн захиалгыг биелүүлсэн, үгүйг мэдэхгүй. Харин шийдвэрийг гаргасан УИХ-ыг МАХН-ын бүлэг дангаараа төлөөлснийг олон түмэн харлаа. Намын өмнө төр хүчгүйдсэн өөр нэгэн жишээ гэвэл хуучны Улс Төрийн Товчоог шинэ цагийн МАХН-ын Удирдах зөвлөлөөр дахин сэргээж буй явдал юм. Болж байгаа vйл явдлууд эхлээд намуудын, тэр дундаа МАХН-ын Удирдах зөвлөлийн шvvлтvvрээр орж, цаашид өчvvхэн төдий засваргvйгээр төр, засгийн шийдвэр болон гарч байгаа нь, МАХН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг УИХ дахь намын бүлэг биелүүлнэ, намын бүлгийн шийдвэрийг УИХ-ын гишүүн биелүүлнэ гэж журамласан нь үүний нотолгоо юм.
Засгийн бүх эрх МАХН-д байсан нам төвтэй төрийн Улс Төрийн Товчоо, ард түмэн засгийн эрхийг барьсан төр төвтэй үеийн МАХН-ын Удирдах зөвлөл хоёр ч адилхан болж байгаа гэж жигтэйхэн. Улс Төрийн Товчоог МАХН-ын Төв хороо буюу Бvгд хурлаас байгуулдаг байв. Тэрхүү бүгд хурал нь өнөөдрийн МАХН-ын Бага хурал. МАХН-ын Удирдах зөвлөлийг Бага хурлаас сонгодог. Улс Төрийн Товчоо есөн хvний бvрэлдэхvvнтэй байсан бол МАХН-ын Удирдах зөвлөл ес байснаа, 15 болж, одоо 21 гишvvнтэй болсон.
Сайд нарын Зөвлөл нэртэй тухайн vеийн Засгийн газрыг МАХН-ын Улс Төрийн Товчооноос баталж Ардын Их Хурлаас дөрвөн жилийн хугацаатай томилдог байв. Өдгөө Засгийн газрыг, гишvvдийг МАХН-ын Удирдах зөвлөлөөс баталж , УИХ дөрвөн жилийн хугацаатай томилж байгаа. Улс Төрийн Товчооны гишvvдийн олонхи нь Засгийн газар буюу Сайд нарын Зөвлөлийнхөө гишvvд байжээ. Одоогоор МАХН-ын Удирдах зөвлөлийн 21 гишvvний гуравны нэг буюу долоо нь / огцорсон Л.Одончимэдийг оролцуулаад/ М.Энхболдын Засгийн газарт сайдын албатай.
Мөн 18 сайдын 16 нь УИХ-ын гишүүд. 1990 оноос өмнө төр, засгийн албан тушаалтны томилгооноос эхлээд төрсөн бие хаана, яаж явахыг Улс Төрийн Товчоо шийддэг байжээ. Ардчилсан тогтолцоонд шилжээд 17 жил болоход төрсөн бие хаана, яаж амьдрах нь хувь хvний эрх болсон хэдий ч, УИХ-ын баталдаг хуулийн концепц, намаас түдгэлзсэн Ерөнхийлөгчийн хийдэг ихэнх томилгоо, Засгийн газрын гvйцэтгэдэг ажил гээд төрийн ажил бүхэн МАХН-ын Удирдах зөвлөлийн “виз”-гvйгээр бүтэх нь ховор болов.
Ингэснээр Удирдах зөвлөлийн шийдвэрийг төрийн болгож хэлбэржүүлдэг МАХН-ын дунд шатны нэгэн бvтэц болон жижгэрчээ, парламент. Намын зүтгэлтэн, улстөрч голдуу цөөхөн хүн л гишүүн болох гэж УИХ-д нэр дэвшдэг байлаа. Одоо бол сайд болох гэж бэлтэй болгон нь УИХ руу хошуурдаг болов. Ингэж сайд, цаашилбал, намын Удирдах зөвлөлийн гишүүн болоход ашиглах гишгүүр төдий болгов, УИХ-ыг.
Намын Удирдах зөвлөлийн гишүүдийн хязгаартай тоонд багтах гэсэн бvлэглэлийн сонирхол төрийг улам хүчгүйдүүлж, намын удирдах байгууллагыг vнэд орууллаа.
Нам томорч, төр жижгэрсэн энэ парламентын өнгөн дээр УИХ дотроос намууд төрдөг түүх ч давтагдав. 1996-2000 онд засгийн эрх барьж байсан сонгуулийн нэг эвсэл бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд дөрвөн нам болж бутарсан. Тэр үеийн Ардчилсан холбоо эвслээс МҮАН, МСДН-ууд тус тусдаа айлсч, ИЗН, МоАН шинээр байгуулагдсан билээ. Тэгвэл 2004-2008 оны сонгуулийн нэг субьект болох Эх орон-ардчилал эвсэл ч өнөөдөр дөрөв саллаа. Энэ эвслээс АН, Эх орон намууд өрх тусгаарлаж, ҮШН, Ард түмний нам төржээ. УИХ нь өөрөө анх сонгуулийн гурван субьектээс бүрдэж байсан бол өдгөө зургаан намын парламент болж өргөжив. Энийг нь хуваахын хүрдтэй илэрхийллийн хариу нь үржвэр болж гарсан математикийн сонин, сондгой үйлдэл гэмээр.